Hesperian Health Guides

Өлсгөлөнгийн нийгмийн болон улс төрийн шалтгаан

Энэ бүлэгт:

Газар үржил шимгүй болох, цаг агаар өөрчилөгдөх, усны олдоц хомсдох зэрэг олон шалтгаанаар өлсгөлөн ирж болно. Гэвч ихэнх орон нутагт өлсгөлөн ядуурлаас үүсдэг. Тариаланчидад газар олдохгүй үед эсвэл хүмүүст хоол унд авах мөнгө олдохгүй бол хүмүүс өлсдөг. Нэг нутагт тохиолдож буй ядуурал өлсгөлөнгийн шалтгааныг ойлгохын тулд тухайн нутагт тулгарч байгаа хүн бүхэнд хамаарч буй хүнсний аюулгүй байдлын асуудлыг нягталж харах хэрэгтэй байдаг.

A woman standing against a wall on which is written, "Hunger,""Famine,"and "Malnutrition" is menaced by 3 dogs labelled "No land," "Poverty,"and "No Jobs."
Өлсгөлөнгийн нийгмийн болон улс төрийн шалтгаан

Корпарациудын хяналт хүнсний аюулгүй байдалд аюул учруулдаг

Хоол ундыг бүх хүн хэрэгцээтэй бүх хүний авах ёстой эрх гэж хархаас илүү нэгнээс нөгөөд худалдаж болох жирийн нэгэн бараа хэмээн харах нь хүмүүсийг хооллохоос илүү ашиг олохын төлөөх тэмцэлрүү хазайлгаж, олон нийтийн эрүүл мэнд хохирдог. Ихэнх хүмүүс том компаниудын өмчийн том дэлгүүрүүдэд худалдаа хийж хоол хүнсээ цуглуулдаг.

Тэд том корпарациудын хийсэн бүтээгдэхүүнийг авч том корпарациудын том газар ургуулсан тариа ногоог авч том корпарациудын бэлтгэсэн бордоо химийн хорыг хэрэглэнэ. Хүнсний аюулгүй байдлын бүх салбарт том корпарациудын хяналтыг алдах нь жижиг тариаланчдийг дампууруулж тэдний газрыг эзлүүлдэг. Корпарациуд хоол хүнс тариалахдаа тариалж байгаа газраасаа өөр газар борлуулж эхлэхэд орон нутгийн хүмүүс гаднаас орж ирсэн хоол ундыг хэргэлж заримдаа тэр үнэтэй хоол ундны үнэнд ядарч цөхөрч эхэлдэг.

Энэхүү хүнсний аюултай байдлаас үүссэн ашгаар копарациуд ашиг олон амьдардаг бөгөөд бүхэл бүтэн улс орнууд болон дэлхийн хүнсний зах зээл тэднээс хамаарч эхэлдэг. Гэтэл энэ компаний ажиллагаа доголдож эхлэнгүүт хүмүүс өлсгөлөнд нэрвэгддэг бөгөөд өөрсдийн дампуурч байгаа үйлдвэрийг юм уу борлохгүй байгаа бүтээгдэхүүнээ засгийн газруудад худалдаж хүнсний тусламжинд хэргэлүүлэх замаар корпарациуд ашигтай үлддэг.

Хүмүүс хүнсний аюулгүй байдлаа өөрийн гарт аваагүй цагтаа байнга том компаниудын хяналт хамааралтай байх болно.

Хуурайшилтай тэмцэхийн тулд алга болсон үрийг сэргээсэн нь
A man, woman, and child work in a garden.

Нэгэн цагт Зимбабвэгийн хүмүүс олон янзын үр тариа тарьдаг байжээ. 1960- аад оны ногоон хувьсгалын үеэр засгийн газар болон гадаадын агентлагууд тариаланчидад шинэ төрлийн үр, эрдэнэ шишүүдийг авчирч өгжээ. Тариаланчидад эрлийз эрдэнэ шиш таалагдсан байна. Яагаад гэвэл тэр том булцуутай хурдан ургадаг борлуулахад хялбар байжээ. Засгийн газар ч тэднээс ургацыг нь худалдан авч дараа нь түүнийгээ Зимбабвэгийн бусад хотууд болон гадаад орнуудад зардаг байлаа. Цаг хугацаа өнгөрхөд Зимбабвэчүүдийн гол хоол нь эрдэнэ шиш болж хүмүүс эрдэнэ шиш борлуулахын тулд олон газар их хэмжээгээр тарих болжээ.


Гэтэл нэгэн зун ган болжээ. Зимбабвэгийн тариалангийн талбайд маш бага бороо орж өмнөд Африк даяар ган болжээ. Эрдэнэ шиш муу ургаж идэх юм бага болов. Олонх өрхүүд өлсгөлөнгийн үеэр иднэ гэж эрдэнэ шиш хадгалсан боловч тэдний хадгалсан эрдэнэ шиш муудсан байжээ. үүнд тариаланчид маш их гайхаж, урьд өмнө нь олон жилээр хадгалж болдог байсан шар будаа болон ичмээнээс өөр юм байна хэмээн гайхацгаажээ.


Хуурайшил дуусч бороо ороход аадар бороо хүчтэй үерлэн тарьсан тариа ногоог үндсээр булгалж, хуурай нутагт эрдэнэ шиг үнэтэй нимгэн хөрсийг нь угаан авч явжээ. өлсгөлөн улам хүчтэй нирвэж, Зимбабвэгийн засгийн газар НҮБ –ээс хүнсний тусалмж гуйхаас өөр аргагүй болжээ. Том том хөлөг онгоц дүүрэн эрдэнэ шиш онгоцоор ирж өлсгөлөн хүмүүст тараагдаж байв. Гэвч хүнсний тусламжаар ирсэн эрдэнэ шиш болон шинэ эрлийз үрнүүд өлсгөлөн болон хүнсний аюулгүй байдлын удаан хугацааны асуудлыг шийдэж чадахгүй байлаа.


Тариаланчид “бороо нэмж оруулж чадахгүйгээс хойш бороогүй ч байсан сайн ургадаг аргаар тариалалтаа хийж аргаа өөрчилийдөө ” гэж шийджээ. Тэд Зимбабвээ улсад урьд тарьдаг байсан жижиг үртэй шар будаа болон ичмээ будаануудаа эргэж тарья гэж цуглуулж эхэлжээ. Тариаланчид олж чадсан ургамал болгоныхоо үр бүрийг тарьж эхэллээ. Хуурайшилаас болж нэг төрлийн үр нь үхэхэд нөгөө төрлийн үр нь амьдарч үлддэг байв. Зарим тариаланчид ургацын дараа тариа ногооныхоо сүрлээр талбайгаа хучин үлдээж, өвс ногоог язмагтуулан өнгөний хөрсийг урсаж алга болохоос хамгаалж байв. Хойтон жил нь хөрс нь зөөлхөн хэвээр хадгалагдаж, тариа ногоо тарихад таатай болдог байлаа. Зарим тариаланчид Лаб лаб хэмээх нэртэй вандуйг тариалж байв. Ингээд нэг улиралаас нөгөө улиралруу шилжихэд ямар нэгэн зүйл заавал ургасаар байлаа. Энэ вандуйгаар тэд малаа тэжээж вандуйны иш навчнуудыг тайран хөрсөө хучиж хөрсөө улам хагмаалж баяжуулж байлаа.


Зимбабвээд бороо бага орсон хэвээр байна. Гэхдээ тариаланчид дахин гадаадын тусламжаар ирсэн нутгийн биш үр тарихгүй гэж шийджээ. Тэд одоо олсголонгоос урьдчилан сэргийлэх чадвартай болсон ба өөрсдийн орны хуурай хатуу уур амьсгалд зохицсон хуурайшлыг тэсэн гарч чадах тариалалт хийх болжээ.

Ногоон хувьсгалын газар тариалангийн аргууд

1960- аад оны ногоон хувьсгал гарснаас хойш том корпарациу болон гадаадын агентлагууд “сайжруулсан үрээр ” “бүх дэлхийг хооллоно” хэмээн зарлаж байлаа. Тэд химийн бордоо, шавьж устгагч хэргэлхийг ихэд дэмжиж байв. Тэд ногоон хувьсгалын нэрээр их хэмжээний газар авч, үр тарианы нөөцийг хянаж, хүнсний маркетинг борлуулалтын системийг хянаж байсан боловч дэлхий ертөнцийг өлсгөлөнгөөс аврах үүргээ биелүүлж чадаагүй юм. Харин ч дэлхий дээр гардаг өлсгөлгийн байдал дордсон юм.

Усны нөөцөд хүрэх бололцоогүй байдал

үр тариа ургахын тулд ус шаардагддаг. Том компаниуд усыг их хэмжээгээр хэргэлэх тусам жижиг газартай жижиг тариаланчидад усны олдоц багасдаг. Ус бохирдох буюу усыг хувьчилж авахад ус уух эрх зөрчигдөж эхэлдэг. Газрын хөрсийг арчилах, менежмент хийх олон арга байдаг бөгөөд усны нөөцийг хамгаалангаа газар усалж болдог. /9–аар бүлэг, 15–аар бүлгийг үз/ Гэвч эдгээр арга замуудыг засгийн газар болон олон улсын агенлагууд хамгаалж, дэмжих ёстой. Ингэснээр тэдний устай байх эрхийг хамгаалдаг юм.

2 farmers with an ox rake a field.
At an industrial farm, water sprays onto crops.

Газрын алдагдал

Газрын ихэнх нь цөөхөн хүн юм уу цөөхөн компаниудын нэрд очих нь хүнсний олон асуудлыг бий болгодог. Жижиг газартай тариаланчид газраа орхин нүүж, хот газарт очиж үйлдвэрт ажиллах, эсвэл том компаниудын газарт ажиллах хөлсний ажилчин болохоос өөр аргагүй болдог. Жижиг тариаланчид өөрийн гэсэн газаргүй хоол тэжээл авах өөрийн гэсэн мөнгөгүй учраас өлсгөлөн хоол тэжээлийн дутагдалд ордог.

Ихэвчлэн том компаниуд ганцхан төрлийн их хэмжээний ургац авахын тулд цөөхөн хүн хөлсөлж, их хэмжээний химийн бодис гирбацид ашиглан тарьсан газраасаа өөр хол газар зардаг. Энэ нь хоол хүнсэнд олон төрлийн зүйл орох боломжгүй болгож, цөөхөн төрлийн тэжээл муутай хоол идэхэд хүрнэ. Мөн байгал орчинд хор учруулж орон нутгийн хэмжээнд хүнсний хомсдолд оруулдаг. Энэ нь орон нутгийн соёлд муугаар нөлөөлж, хмүүсийн газраа ашиглах явцдаа тогтоодог хамтач уур амьсгал соёл арилж үгүй болдог.

Зээл болон зах зээлд хүрэх нөхцөл муудах

Газар тариалан нь цаг агаар болон зах зээлийн үнээс хамаарч байдаг учир тариаланчид ургац хураах хүртлээ мөнгө зээлж, заримдаа зах зээлийн нөхцөл байдал сайжирах хүртэл зээлээр амьдардаг. Банкнууд мөнгөө ихэвчлэн том хүчтэй фермүүдэд зээлдэг учир жижиг газрын эздэд зээл олддоггүй. Энэ нь жижиг газартай тариаланчид болон гэр бүлд нь өлсөх аюул бий болдог. үүнээс болж олон тариаланчид гарзаа орхидог.

Нүүдэл

Газаргүй болж ядуурсан хүмүүс хоол хүнсийг яаж ургуулах талаар уламжилж ирсэн мэдлэгээ алдаж эхэлдэг. Хүүхдүүд газар дээр ажиллаж сурхаасаа өмнө хот газар явсан бол тэд өөрсдийн хүүхдүүддээ газар тариалангийн мэдлэгийг өвлөж үлдээж чаддаггүй. Хүмүүстэй хамт нүүж явсан гэр бүлийн мэдлэг, газрын тухай мэдлэг нь иргэж амархан сэргэхгүй алдагддаг юм.

Хурц халдварт өвчин

Хурц халдварт өвчин дох, сүрье, малари нь тархах үед олон сая хүмүүс дэлхий даяар нас барж, түүнийг дагаж өлсгөлөн хоол тэжээлийн дутагдал нэмэгдэнэ. Гэр бүлүүд болон орон нутгууд хурц халдварт өвчинөөс болж хамгийн идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөж байсан хамгийн их мэдлэг чадвартай хүмүүсээ алддаг. Тэр хүмүүстэй хамт хоол хүнсний үйлдвэрлэл алдагдаж байдаг. Хөдөө орон нутагт гарсан өвчний үр дагавар нь туршлагатай хүмүүс нас барж хүнсний олдоц ховордоход хүрдэг. Хүнс хоолны үйлдвэрлэл багассанаас бүхэл бүтэн орон нутгийн хүнсний аюулгүй байдал алдагддаг. Хүмүүсийг эрүүл байлгахын төлөө ажиллах нь хүмүүсийг хоолтой байлгахын төлөөх тэмцэл юм.

Мэдлэг дутагдах

Олон газруудад хүмүүс хоол ундыг хэрхэн үйлдвэрлэх талаар уламжлалт мэдлэгээ алдсан байдаг. Орчин нөхцөл гэнэт өөрчлөгдөж, орон нутгийн хүмүүсийн тоо нэмэгдэх, газрын хөрс тэжээлгүй болж, цаг агаар өөрчлөгдөх зэрэгт хуучин арга тохирохоо больж ирдэг. Хүмүүс хоол хүнсээ яаж үйлдвэрлэхээ мэдэхээ болиод ирэнгүүт үүний үр дагаварт өлсгөлөн, гачигдал нүүрлэдэг. Мөн хүнсний аюулгүй байдал алдагдана. үүнээс урьдчилан сэргийлэх нэг арга нь хоол хүнс үйлдвэрлэх нутгийн зан заншлыг тариаланчдын сургууль, дунд сургууль, дадлагын сургууль хөдөө аж ахуйн үйлчилгээ гэх аянуудаар залуу үедээ сургаж байх арга юм.

In between stalls at a market where people are buying food, a thin woman holding a sickly baby begs.
Xоол хүнсгүйгээс өлсгөлөнд нэрвэгдэнэ. Хоол хүнсний гачигдал нь шударга ёсны гачигдлаас ихэвчлэн үүсдэг.


This page was updated:05 4-р сар 2021