Hesperian Health Guides

12–аар бүлэг: Орон нутгийн хүнсний аюулгүй байдал


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 12–аар бүлэг: Орон нутгийн хүнсний аюулгүй байдал


Энэ бүлэгт:


Women with shopping bags talk at an outdoor market.

Эрүүл байхын тулд хүмүүс тэжээллэг хоол унд идэх хэрэгтэй. Хэрэв бид өөрсөддөө болон гэр бүлийнхэндээ хангалттай хэмжээний хоол унд тарьж , ургуулж, өсгөж , худалдан авч худалдан борлуулж чадахгүй бол бид өлсгөлөн тэжээлийн дутагдал болон бусад эрүүл мэндийн асуудалтай тулгардаг.

Хоол хүнсний аюулгүй байдал гэдэг бүтэн жилийн турш хүн бүхэн эрүүл идэвхтэй ажиллаж амьдрах хэмжээний аюулгүй тэжээллэг хоол ундтай байна гэсэн үг юм. Түүнчлэн хүнсийг эрүүл орчинд тарьж ургуулан эрүүл хадгалж, зарж борлуулах, орон нутгийн хэмжээнд хүнсээ өөрөөр хангах, орон нутгийн хэмжээнд байгаа хүн бүхэнд хоол хүнс хүрэлцээтэй байх гэсэн үг юм.

өлсгөлөн олон шалтгаантай. Зарим хүмүүс өлсгөлгийн гол шалтгаан нь үржил шимгүй муу хөрс цаг агаарын өөрчлөлт , усгүйдэл гэж үздэг. Ийм шалтгаанаар үүссэн өлсгөлөнг тогтвортой хөдөө аж ахуй /15-аар бүлэг/ хөгжүүлэх замаар буюу газар усны асуудлыг шийдэх замаар/6–аар бүлэг, 9–аар бүлэг, 11–аар бүлэг/тус тус шийдэж болно.

өлсгөлөнгийн өөр нэг шалтгаан нь улс төрөөс хамаардаг. Жишээлбэл хүнсний бүтээгдэхүүний шударга бусаар тогтоогдох, тариа тарих газар байхгүй байх. Зах зээлийг цөөхөн хэдэн компани эзлэх зэрэг улс төрийн шалтгаан бий. Ийм шалтгаантай өлсгөлөнг орон нутгийн зохион байгуулалттай үйл ажиллагаагаар зохицуулж болно.

Хоол хүнс үйлдвэрлэхийн тулд бидэнд ус газар багаж зэвсэг үр болон газар тариаланг хэрхэн өөрчлөх талаар мэдлэг хэрэгтэй байдаг. Хүн бүхэнд хоол хүнсийг хүргэхийн тулд шударга хуваарилалт, хүнсний бүтээгдэхүүний шударга боломжийн үнэ, орон нутгийн захууд болон хүнсний аюулгүй байдал шаардлагатай байдаг. Эдгээр үр дүнд хүрхийн тулд бид тогтвортой ажиллах болно. Зөвхөн эрүүл орчин, нийгмийн шударга ёсны төлөө ажиллаж байж л хүнсний аюулгүй байдлыг хүн бүхэнд баталгаажуулж өгнө.

Тариалалтанд гарсан өөрчлөлт

Камбуж улсын Фрэйвинг гэдэг газар хүмүүс хэдэн мянган жилийн турш хангалттай идэж хүрэлцэхүйц цагаан будааг тариалж чаддаг байжээ. Цагаан будаатайгаа хамт тэд зэрлэг өвс ногоо, загас, хорхой могой болон бусад амьтдыг цагаан будаатайгаа хольж иддэг байжээ. Мөн жимс самар, ойд ургадаг ургамлийн үндэс ан амьтны мах тасардаггүй байлаа. Энэхүү хоолны орц нь бүтэн жилийн турш хүмүүст эрүүл өсөж торних бололцоо олгодог байв. Зөвхөн дайны болон үерийн үед л тэд өлсдөг байжээ.


Дөчин жилийн өмнө засгийн газар газар тариалангийн шинэ аргыг дэмжиж эхэлжээ. Ингэснээр тэд экспортонд гаргадаг цагаан будаа мэтийн хэдхэн цөөхөн тооны үр тариаг эрс нэмэгдүүлжээ. Энэ шинэ арга нь дэлхийн нийтийн хэмжээнд хөдөө аж ахуйд гарсан өөрчлөлтийн нэг хэсэг байсан бөгөөд ногоон хувьсгал хэмээн нэрлэгддэг байжээ. Ногоон хувьсгалын үеэр химийн хорт бодис бордоогоор дэмжиж, цагаан будааг уламжлалт аргаас өөрөөр тарих болжээ. Энэ арга нь уламжлалт усалгааны системийг эвдэж том том усны сүлжээгээр усалгаа хийж том машинуудаар тариалалт тарьж ургацаа хураадаг байжээ.


Анх ийм тариалалтыг эхэлж байхад Фрэйвингийн хүмүүс маш их хэмжээний цагаан будаа тариалж чаджээ. Тэд их мөнгө олон байшин барьж радио телевиз авч эхлэв. Тосгоныхон амьтныхаа ялгадсыг хэргэлхээ больж цагаан будаагаа хуучин будаатайгаа хольж хэргэлхээ больж уламжлалт бүх аргаа мартжээ.


Шинэ арга нь ганц том талбайд ганц төрлийн ургамал тариалахад тохирмжтой учраас тэдний тариалалтанд цагаан будаа ихээр нэмэгджээ. Харин цаг хугацаа өөрчлөгдөхөд хүмүүсийн иддэг хоол унд, газар их өөрчлөгдсөн гэдгийг тэд анзаарчээ. өмнө нь иддэг байсан зэрлэг ургамлыг химийн бодисууд устгаж загас, могой зэрлэг амьтад цөөрчээ. Жилээс жилд тэд химийн бодисонд хамаг мөнгөө зарцуулан будаанаас өөр идэх зүйлгүй болжээ. Удсан ч үгүй газар эрүүл байж чадхаа больж үржил шимгүй болж, цагаан будааны ургац буурч эхэлжээ.


өлсгөлөн ядуурал нэмэгдэж эхэлмэгц тосгоныхон ярилцаад хуучныхаа аргаар холимог тариалалт хийж үрээ сольж ашиглан жилийн турш ургац гаргаж чаддаг байгалын бордоогоо хэргэлэх нь зөв юм байна гэж шийджээ. Тэд уламжлалт арганд байгаа олон давуу талуудыг санагалзаж буцаад хуучин аргаар тариалалт хийхээр шийджээ. Тэд бас хуучин аргаа сэргээхдээ хэд хэдэн талбай дээр ойр ойрхон өөр зүйл тариалахаар шийджээ.

Farmers work in a rice paddy, as birds fly and fish jump.

Шинэ аргаар тариалахад хөрсийг сэргэтэл хэдэн жил өлсгөлөнд нэрвэгдэв. Гэвч үргэлжлүүлэн тордсоор Фэйрвив тосгон хэвийн байдалд оржээ. Тэд их хэмжээний зарах цагаан будаагүй болсон ч өөрсдөө идэх олон төрлийн ногоотой болжээ. Хотын уугуул иргэн Рэйвив хэлэхдээ бид хоол тэжээлээ өвөг дээдсийнхээ замаар ургуулсан учир тэд тэнгэрээс инээж ургамлууд ч аз жаргалтай байна гэв.



This page was updated:05 1-р сар 2024