Hesperian Health Guides
Хот суурин газрын хүнсний аюулгүй байдал
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 12–аар бүлэг: Орон нутгийн хүнсний аюулгүй байдал > Хот суурин газрын хүнсний аюулгүй байдал
Ардын хүнсний дэлгүүр
Америкийн нэгдсэн улсын олон хотуудын нэгэн адил баруун Оакландад архи дарс , жанк хоолны худалдаа эрүүл шинэ хоолны худалдаанаас хамаагүй их байдаг. Архидан согтуурах асуудал , мансууруулах бодисны хэрэглээ болон хүчирхийллийн асуудал энэ хотыг амьдархад аюултай газар болгодог. Баруун Оакландад амьдардаг дөрвөн хүн тутмын нэг нь хүнсний яаралтай тусламжийн хөтөлбөрөөс хамааралтай амьдарна.
Энэ асуудлыг олж харсан хүмүүс нийлж орон нутагтаа хүмүүсийн төлж чадах бага үнээр эрүүл хүнсийг авчирхын төлөө ажиллаж эхэлжээ. Эхлээд тэд ачааны машин авах мөнгө босгожээ. Тэд ачааны машинаа тод өнгөнүүдээр будаж, хүний анхаарал татах хөгжим зоон , стерео системийг суурилуулсан байна. Долоо хоног бүр тэд хотын ойролцоох хөдөөний захад очиж, шинэ ногоо жимс худалдан авдаг байна. Тэгээд тэд хүн олноор цугларсан гудамжний үзүүрт машинаа зогсоогоод хөгжмөө тоглуулан шинэ хүнсний ногоогоо бага үнээр зардаг. Хүнсээ зарахдаа тэд эрүүл хүнсний ач холбогдлыг тайлбарлана.
Тэд өөрсдийн явуулын дэлгүүрийг ардын дэлгүүр гэж нэрлэсэн бөгөөд орон нутгийн иргэдийг ардын дэлгүүрт нэгдэхийг уриалдаг байна. Зарим хүмүүс ардын дэлгүүртэй нэгдэхээр болж өөрийн тарьсан ногоог ардын дэлгүүрт нийлүүлэхээр болжээ. Залуу болон ахмадуу нэгдэж хоол хүнсийг яаж хийх талаар суралцжээ. Зарим хүмүүс өөрсдийн талбайг янзалж ногоо тарьж эхлэв. Удсан ч үгүй ойролцоо сургууль болон орон нутгийн иргэдийн төв нь өөрийн гэсэн ногооны талбайг байгуулж эхэлжээ. Энэ бүх тариалангийн талбайнуудад ургуулсан ногоо хүнсний бүтээгдэхүүнүүдийг ардын дэлгүүрий ачааны машинд хүлээлгэж өгч худалддаг байна.
Олон нийтийн дэмжлэгийг хүртэж, амжилтанд хүрснийхээ дараа ардын дэлгүүр хотын захиргаанаас газар мөнгө сурталчилгаа хийж өгөх гурвыг хүсчээ. Засгийн газрын зарим нэг дэмжлэгтэйгээр тэд өөрсдийн төслөөр дамжуулан олон хүнийг хооллох болжээ.
Ардын дэлгүүр нь одоо ч гэсэн баруун Оакландын хүн бүхэнд хямд үнээр эрүүл хоол хүнс өгөх системийг хүртээсээр байна. Хүмүүс зөвхөн ядуу гэдгээсээ болж муу хоол идэх ёсгүй. Тэдэнд эрүүл хоол идэх эрх бий гэж ардын дэлгүүрийнхэн уриалдаг байна. тэд“хүнснйи аюулгүй байдлыг байлгахын тулд хүнсний шударга ёсыг байлгамаар байна” гэж хэлэх дуртай.
Хүнсний аюулгүй байдлыг хот газарт төлөвшүүлэхэд засгийн газрын тусламж хэрэгтэй
Ардын дэлгүүрийн туршлагаас үзэхэд хот газрын ядуу хорооллын хүмүүс хамтран ажиллаж өөрсдийн хүнсний аюулгүй байдлын ажлыг шийдвэрлэж болно гэдэг нь харагдаж байна. Тэдний эхлүүлсэн хөтөлбөр олон хүний амьдралд тусалсан юм. Гэхдээ энэ нь хүнсний асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй юм.
- Баруун оакландын хүмүүст яагаад эрүүл хоолнууд байгаагүй вэ?
- Ардын дэлгүүрийнхэн хүмүүсийн анхаарлыг эрүүл хүнсэнд яаж хандуулсан бэ?
- Орон нутгийн засаг захиргаа хэрхэн энэ төсөлд дэмжлэг үзүүлсэн бэ?
- Ардын дэлгүүрийнхэн төсөлдөө тусламж авахын тулд өөр ямар бүлэг байгууллагуудад хандаж болох вэ?
- Та хүнсний аюулгүй байдлыг орон нутагтаа дэмжихэд юугаар тусалж чадах вэ?
Хотуудын тогтвортой хүнсний бодлого
Удаан хугацаанд аюулгүй үргэлжилэх хүнс хоолтой байхын тулд хотын амьдрал болон хөгжлийн бүх асуудлыг бүх талаас нь хэлэлцэх ёстой. Тээвэр, боловсролын байгууллага ажлын байр, шинэ орон сууц барилгыг анх төлөвлөж байгаа хүмүүс хүмүүс хотод хоол ундаа хаанаас олж идэж байх ёстой вэ гэдгийг бодож олсон байх ёстой. Нийтийн цэцэрлэгт газар олгох , зах зээлүүдэд зориулсан тээвэр зохион байгуулах, хүнсний аюулгүй байдлын тухай хичээл заах, хоол тэжээлийн талаар сургуульд хичээл орох зэрэг нь орон нутгийн засаг захиргаа хүмүүсийнхээ өнөөдөр маргаашийн хүнсний аюулгүй байдлыг бий болгож , бэхжүүлэхэд хэргэлэх санаанууд юм.
Бага үнэтэй эрүүл хоол зардаг дэлгүүрүүд орон нутгийн эрүүл мэндийг дэмждэг. |