Hesperian Health Guides
Орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 12–аар бүлэг: Орон нутгийн хүнсний аюулгүй байдал > Орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах
Зарим засгийн газрууд хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд тариаланчидад татаас олгодог. Татаасуудыг үний зөрүү олгох, эсвэл зах зээл дээр үнээ өндөр тогтооход нь туслах мөн худалдан авагчдыг хүнс худалдан авахад нь үнийг бууруулах арга хэмжээ авч үнийн зөрүүг төлөх зэргээр шийдэл гаргадаг.
Гэхдээ засгийн газрын дэмжлэгийн мөнгийг хүнс хоол үйлдвэрлэдэг. Ялангуяа эрүүл биш хүнсийг хийдэг корпарациуд авах нь элбэг байдаг. Ялангуяа засгийн газар авилгын маягаар зарцуулж хүнсний том корпарациудад дарамтлуулбал улам илүү өлсгөлөн муу хоол үүсдэг.
Гэвч засгийн газрын дэмжлэг байсан байгаагүй хүмүүс өөрсдийн хүнсийн аюулгүй байдлыг хамгаалах олон арга олж чаддаг. Жижиг ногооны талбай байгуулахаас эхлээд хөдөөний зах дээр хоол хүнсээ зарах зохион байгуулалтанд орох хүртэл хүнсний аюулгүй байдлын талаар гаргасан өөрчлөлт шинэчлэлт нь хүмүүст улам эхийг хийх боломжийг өгдөг.
Орон нутгийн хоол нь эрүүл шинэ байдаг ба орон. |
орон нутгийн хүнсний хөтөлбөрүүд хөдөө аж ахуйн соёлыг хадгалж уламжлан үлдээх ач холбогдолтой. |
Гарчиг
Орон нутгийн хүнсний төслүүд.
Орон нутагтаа хоол хүнсээ үйлдвэрлэж, орон нутагтаа хуваарилж байгаа үед хүнсний аюулгүй байдаг хамгийн сайн хангагдана. Орон нутагт ургасан хүнс шинэ учраас илүү тэжээллэг байдаг. Мөн энэ нь орон нутгийн эдийн засгийг тэтгэж орон нутагт байгаа фермер бизнесменүүдэд эргэлдэнэ. Мөн энэ нь орон нутгийнхнийг илүү хамтач илүү таатай хөршүүд болгодог. Орон нутгууд нь ихэвчлэн жижиг газартай жижиг хүнсний захтай ядуу байдаг учир өөрсдийн хоол ундны үйлдвэрлэл түгээлт нь тэднийг хүчтэй болгох чухал ач холбогдолтой.
Орон нутагтаа илүү их хоол хүнс үйлдвэрлэх арга замууд
Доорх төслүүдийн ихэнх нь маш бага газар бага мөнгө зарцуулан орон нутагтаа шинэ хоол хүнстэй болоход туслана.
- Гэр бүлийн ногооны талбай тариалалт: энэ нь гэр бүлийн хоол хүнсэнд эрүүл ногоо эрүүл жимсийг нэмж баяжуулж өгнө.
- Сургуулийн ногооны талбайн тариалалт: энэ нь сургуулийн хүүхдэд тэжээллэг шинэ хүнсний ногоог хангана. Мөн хүүхдэд ногоо тарих аргыг зааж, энэхүү чухал мэдлэгийг үе дамжуулан сургана.
- Орон нутгийн нөхөрлөлийн ногооны талбай: орон нутгийн нөхөрлөлийн гишүүд хамтарч талбай аван ногоо тарьж болдог. Энэ нь хүн бүхэнд газрыг хуваан авах бололцоогүй газруудад хүмүүст хүнс хоолны үйлдвэрлэл, туршлага солилцох, шинэ бизнес эхлэх, ресторан болон зам барихад тусалдаг. Тэр ч байтугай маш жижигхэн хэмжээний ногооны талбай ч хүнсний аюулгүй байдалд том тус болж чадна.
- Орон нутгийн дэмжлэгтэй хөдөө аж ахуй: орон нутгийн дэмжлэгтэй хөдөө аж ахуй гэдэг нь тариаланчид газар дээрээсээ хэрэглэгч нарт шууд хоол хүнсийг зарах төсөл юм. Жишээлбэл хүмүүст газар дээр тариа ногоог тарихаас өмнө тариаланчид мөнгөө төлөөд хариуд нь ургацын улиралын туршид шинэ жимс, шинэ ногоо болон бусад хоол хүнсийг долоо хоног тутамд авч хэргэлнэ. Ийм хөрөнгө оруулалт хийснээр хэргэлэгч нар тариаланчдад газар дээрээ амьдрахад нь тусалж хариуд нь хоолыг хамгын тэжээллэг байх үед нь авч хэргэлж чадна.
- үр хадгалах хөтөлбөр: энэ нь уламжлалт үрийн нөөцийг хангалттай байлгахад туслана. Хангалттай хэмжээний олон төрлийн үртэй байх нь тогтвортой хөдөө аж ахуйг хэргэлэх гол үндэс болно. /15-аар бүлгийг үз/
Эрүүл хүнсийг шударга үнээр зах зээл дээр хангалттай байлгах
Дэлхий дээр хүн бүхэнд элбэг дэлбэг хүрэлцээд хангалттай хэмжээгээр илүү гарахуйц их хүнс хоол үйлдвэрлэгдэж байдаг. Гэвч хүмүүс өлсгөлөнд нирвэгдсээр байна. Энэ нь ихэвчлэн хүнс хоолны бүтээгдэхүүн ядуу хүмүүст худалдан авахын аргагүй өндөр үнэтэй байдагтай холбоотой. Хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авагч болон худалдагч нарын аль алинд нь тохирохуйц шударга үнэтэй байлгад засгийн газрын дэмжлэг чухал. Орон нутгийн хэмжээнд эрүүл хүнсийг шударга үнээр хангах хэд хэдэн арга замууд бий үүнд:
- Хөдөөний зах:/тариаланчдийн зах/ энэ зах нь тээврийн хөлс болон хот хөдөөгийн хооронд ажилладаг зуучилагч нарын төлбөрийг хэмнэж орон нутгийн иргэд, орон нутгийн хоол хүнсийг бага үнээр худалдан авах боломж олгоно. Хөдөөгийн зах нь хэргэлэгч нар өөрсдөө ирж малчид тариаланчидтай уулзаж ярилцан хоол хүнс нь яаж ургаж байгааг асууж сурвалжлах боломж олгоно. Энэ нь хөдөөний малчид тариачдад хэргэлэгч нарыгаа мэдэхэд нь тусалж хэргэлэгч нарынхаа хэрэгцээнд тохирсон хоол хүнсийг бэлтгэж ургуулахад нь шинэ санаа өгнө.
- Хүнсний нөхөрлөлүүд: энэ бол хоол хүнс худалдаж авдаг ажилчид болон энгийн хүмүүсийн хамтын өмчийн зах юм. Хүнсний нөхөрлөлийн гишүүд нь хүнсний захаас авч байгаа хоол хүнснийхээ зарим хэсгийг төлөхийн тулд зах дээр ажилладаг. Хүнсний нөхөрлөлийн гишүүд ихэвчлэн орон нутгийн бүтээгдэхүүнийг зарж, орон нутгийн бүтээгдэхүүнийг худалдан авах бодлого баримталдаг.
- Тариаланчдын нөхөрлөл: энэ нь тариаланчидад ургуулсан бүтээгдэхүүндээ сайн үнэ тогтоолгохын зэрэгцээ хэргэлэгч нартаа дарамт багатайгаар нэгдсэн үнэ тогтооход нь тусалдаг.
Аюулгүй хүнсний агуулах
Аюулгүй хүнсний агуулах нь хүнс хоол ургуулахын нэгэн адил амин чухал хэрэгцээтэй зүйл юм. Хуурайшил, шуурга, үер, хортон шавьжны нүүдэл, өвчин гарах зэрэг гэнэтийн аюулын үед орон нутгийн иргэдэд хангалттай хэмжээний хүнс хоол үлдээх, хангалтта хэмжээний орлого олох эх үүсвэртэй үлдээх нь хүнсний агуулхын гол зорилго юм. Орон нутгийн хүнсний агуулхын хөтөлбөр нь энэ асуудлыг даван туулахад туслана. Хүнс хоол хадгалах, түүнийг хортон шавьжаас хагмаалах аргыг. /Гэрт байгаа хоол хүнс муудахаас хамгаалах аргуудыг үз/.
Жишээлбэл номхон далайн Тимоти арал дээр далайн шуурга ургацг ойр ойрхон устгадаг. Хоол хүнсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд орон нутгийн иргэд нийтийн эзэмшлийн том нүх ухаж түүндээ исэглэн кассава, боловсорч дуусаагүй үрнүүд, банана жимс, талхан жимс зэрэг жимснүүдийг хадгалдаг. Хүн бүхэн хүнсний нүх ухахад гар бие оролцдог бөгөөд хүнсний агуулхыг дүүргэхэд өөрийн хувь нэмрийг оруулдаг. Ургац алдаж өлсгөлөн нэрвэх үед нөөцөнд байгаа хүнсийг тэд ижил тэгш хувааж хэргэлнэ.
Хүнсний банк Хүнсний банк гэдэг нь хоол хүнсийг цуглуулж аваад дараа нь хэрэгцээтэй хүмүүст нь өгдөг үйлчилгээ юм. Хүнсний банкны үйлчилгээ өлсгөлөнгийн үед тусалдаг. Харин өдөр тутмын юмуу удаан хугацааны үйлчилгээг хүнсний банкнаас хангах нь төвөгтэй бөгөөд хүмүүсийг хүнсний банкнаас хэт хараат болгох нь муу журшил болдог.
Харин орон нутгаараа өлсгөлөнд ороход хүнсний банкаар дамжуулан гадаадын орнууд хоол хүнсийг шилжүүлж өгдөг. Хүнсний банк нь гэнэтийн үед авах богино хугацааны шийдэл ба хүнсний аюулгүй байдлыг хамгаалж чаддаггүй.
ДОХ оор өвчилсөн хохирогчдын өнчин хоцорсон хүүхдэд залуусын тариалангийн талбайн сургууль
Африк тив даяар түүний дотор Мозамбик улсад эцэг эхчүүд нь дохын халдвартайгаас эрт нас барснаас болж мянга мянган хүүхдүүд өлсгөлөн үлдэж байна. Тэнд байгаа хүүхдүүд тэжээлийн дутагдал хүчирхийлэл бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй байна. Эцэг эх нь нас барсны дараа олон хүүхдүүд өрхийн тэргүүн болцгоож хоол хүнс мөнгө олох ажилд гарчээ. Энэ нь ажлын байр байхгүй хөдөө орон нутагт хамгийн хэцүү ажил юм. Хэдийгээр хүүхдүүд тариачин айлын хүүхдүүд боловч тэдний эцэг эх нь газар тариалангийнхаа ур чадварыг хүүхдүүддээ зааж өгч амжилгүй нас барцгаажээ.
НҮБ-ийн дэлхийн хүнсний хөтөлбөр болон хүнс хөдөө аж ахуйн байгууллагууд хамтран ийм хүүхдүүдэд зориулж, залуу фермерүүдийн талбайн дадлага сургууль хэмээх сургуулийг байгуулж өгчээ. Ийм сургуульд 12-18 настай хүүхдүүд ажиллаж, газар тариалан тарих, хоол тэжээл бэлдэх, эмийн ургамал тарьж амьдралын дадлага туршлага олж авахад суралцаж байна.
Залуучууд уламжлалт болон орчин үеийн газар тариалангийн аргуудыг судалж үүний дотор тариалангийн талбайг бэлтгэх, үр цацах, шилжүүлэн суулгах, хогын ургамлыг цэвэрлэх, усжуулах, хортон шавьжтай тэмцэх, байгалын нөөц бололцоог ашиглаж хамгаалах хүнсний ургацыг хураан авах, боловсруулах, хүнс хоол хадгалах болон маркетингийн урлагт суралцаж байна. Театарчилсан тоглолт болон ярилцлагын аргаар тэд амьдралын урлагт суралцаж, үүнээс дох малари өвчин жендрийн тэгш эрх, хүүхдийн эрхийн талаар мэдээлэл авна.
Мозамбикт залуу тариаланчдын дадлагын сургалт 28 байгаа бөгөөд Кемби, Намиб, Замби, Танзан улсуудад өөр олон ийм сургууль бий. Мянга мянган өнчин хүүхдүүдийг хөдөө аж ахуйн тариаланчийн чиглэлээр сургаж байна. Сургууль төгссөн хүүхдүүд сургууль дээр олсон ургацийн мөнгөөр өөрсдийн жижиг бизнесийг эхлэх анхны мөнгийг олж авах юм. “ ийм сургуулийг анх эхэлж байх үед манай сургуульд ямар ч ирээдүй байдаггүй байлаа. Ихэнх хүүхдүүд ачааны машины жолооч болно гэдэг байлаа. Гэтэл одоо багш агрономч инженер фермер болно гэж мөрөөдөх боллоо ” гэж сургуулийн багш хэлж байна.