Hesperian Health Guides

13–аар бүлэг: Гинетик инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг тойрсон худал амлалт


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 13–аар бүлэг: Гинетик инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг тойрсон худал амлалт


Энэ бүлэгт:

Stacked sacks labelled GE Miracle Maize. Feeding the Poor Better than Ever. Warning: This product may cause cancer, allergic reactions, and/or antibiotic resistance.

Улаан лооль тань хурааж авсны дараа муудахгүй… будай болон вандуй, эрдэнэ шиш тань их хэмжээний шавьж хорхойтой тэмцэх чадварта… хортон шавьжийг устгадаг үр тариа тарьжбайна… энэ гурван амлалт бол бүгдээрээ байгалын жамын эсрэг юм. Гэлээ ч ийм зүйл байна.

Энэ бол цоо шинээр гарч ирсэн гинетикийн инженерчлэлийн аргаар гарган авсан хоол хүнс юм Энэ шинэ төрлийн хоол хүнс эрүүл саруул зүйл гэдгийг хүн бүхэн санаа нэгдэн хүлээн авч чадахгүй байгаа. үүнийг үйлдвэрлэж байгаа корпарациуд гинеткийн инженерчлэлээр гаргаж авсан хүнс дэлхий ертөнцийг хооллож, дэлхий ертөнцийн газрын тосноос хараат байдлыг үгүй болгож биологийн түлш хийж болно. Гэтэл зарим эрдэмтэд хүнд болон байгалд ГИ –ийн хортой гэж үзэж байна. Гэвч та бидний хүнсний аюулгүй байдал энэ бүхнээс болж өөрчлөгдөж байгаа юм.

Ихэнх ГИ –ийн аргаар гарган авсан ихэнх үрнүүд ургац их өгдөггүй, тэжээл нэмж хангадаггүй бөгөөд түүнийг зохиогчдын гайхуулан ярьдагчилан эрүүл мэндэд ашигтай байж чаддаггүй. Одоогийн байдлаар ГИ-ийн үр тариа нь ядуучуудад тусалж, өлсгөлөнгөөс гаргаж чадаагүй байна. Ихэнх ГИ –ийн үрийг химийн хор, бордоо үйлдвэрлэдэг байсан үйлдвэрүүд хийж байгаа бөгөөд мөн тэр компаниуд энэ үрийг зарж борлуулж байна.

ГИ –ийн хоол хүнс нь техникийн үнэтэй шийдэл бөгөөд хүний гараар бүтээгдсэн үрний тусламжтайгаар өлсгөлөн хэмээх нийгмийн асуудлыг шийдэхийг зорьж байна. Гэвч эдгээр үрийг худалдан авч байгаа тариаланчид энэ үрнээс юм уу эсвэл өнөөх л компаниудын зардаг химийн бордоо бодисноос хараат болсон шигээ дахин хараат болвол үр тарианы үйлдвэрлэл нэмэгдэх биш харин буурах болно. ГИ-ийн үр гарч ирснээр хүнсний аюулгүй байдал буурч, хүнсний бие даасан байдал улам алдагдаж байна.


ГИ-ийн аргаар гарган авсан үрийг тариаланчид эсэргүүцэв
A man thinking.

Энэтхэгийн Карнаката муж улсад амьдардаг хөвөн тариалагч нэгэн эрийг Басанна гэдэг. Хэдэн жилийн өмнө ГИ-ийн үр маш шинэ зүйл байх үед түүн дээр Монсанто корпарацийн нэгэн хүн ирж шинэ хөвөнг тарьж үзээч гэж санал тавьжээ. Эхний удаа тэр үрээ үнэгүй өгсөн байна. Тэр үрийг бордох бордоог ч үнэгүй өгчээ. Дараа нь компанийхан хэдэн долоо хоног тутамд ирж үрийг чинь шалгангаа талбайг чинь бордож байя гэжээ. Басаннад энэ санал үнэхээр сайхан санагдаж ямарч үнэгүй хөвөн тариад компани тариад өгөх юм байна гэж боджээ.


Харин Басанна Монсанто компаны ГИ –ийн туршилт гэдгийг мэдээгүй юм. Монсантагийн хүмүүс өдөр бүр ирж бордож байсан ч шинэ хөвөнгүүд өт хорхойнд идүүлсээр байлаа. Басанна ямар төрлийн үр гэхээрээ ийм их өтөнд идэгдэж ийм их химийн хор хэргэлдэг юм гэж боджээ. Удалгүй бусад фермүүд ч ингэж байгааг мэджээ.


Тэр бас Карнатака мужийн газар тариаланчид шинэ хөвөн болон шинэ хөвөнг сурталчилж байгаа хүмүүст дургуй байгааг мэджээ. Энэ тариаланчдын цуглаанд Басанна очиж шинэ хөвөнгийн талаар мэдэж авахыг хүсчээ.


Басанна нь шинэ хөвөн нь урьдын жирийн хөвөнгөөс илүү химийн хор хэргэлдэг болохыг мэдсэн байна. Бас химийн хор хэргэлснээр хөрс нь улам муудаж байгааг мэдэж авчээ. Тэрбээр бас шинэ хөвөн нь хуучин хөвөн шиг ургац авч чадахгүй байж магадгүй гэж мэдэж авчээ. Мөн Басанна хурааж авсан хөвөнгөөсөө үр авч болохгүй гэдгийг мэдсэн байна. Яагаад гэвэл компаний үр гэж зарлажээ. Хамгийн муухай нь салхинд хийссэн үр бусад газар тариалангийн газрыг хордуулж болох юм байна гэдгийг мэджээ. Хэрэв хөршүүдийнх нь талбай тэдний тарьж байгаа шинэ үр ургавал хөршүүд нь ч хойтон жил тэр үрийг хэргэлж болохгүйг мэджээ.


Басанна ГИ-ээр гаргаж авсан хөвөн нь зөвхөн түүний төдийгүй иргэн тойрных нь тариаланчидад аюул авчирах юм байна гэдгийг ойлгонгуутаа Карнаткагийн газар тариалангийн холбоонд элсжээ. Хэдэн мянган тариаланчид хамтдаа төлөвлөгөө гаргаж ГИ –ийн үрийн хөвөнгийн талаар үнэн бодит мэдээллийг бэлдэхээр болов. Тэд үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, дахин хэзээ цуглархаа товлоод орон даяар тараагддаг сонингуудад ийм захиа бичиж явуулжээ:


Карнатакагын гурван тариалангын талбай хагассайн өдөр гэхэд үнс нурам болон хувирна. Манай идэвхтэнүүд энэн гурван талбайн эзэдтэй аль эрт уулзсан бөгөөд яагаад тэдний талбайг шатаах ёстой талаар тайлбарласан ба тэдний шатаалгасан талбайн төлбөрийг бид төлнө гэж хэлсэн юм. Хагассайн өдөр гэхэд энэ талбайг мянга мянга хүмүүс бүслэн авч телевизийн камер иргэдийн өмнө тариалнгийн талбайг шатаах болно гэж хэлжээ. Маргааш нь хэлсэн ёсоор тариалнгийн талбайг шатааж эхэлжээ.


Эхний талбай нь Басаннагын талбай байлаа. Тэр тариалангын талбайг шатаалгахыг зөвшөөрч байв. Яагаад гэвэл Мансанта компани анх ирэхдээ бүх үнэнийг хэлээгүй дээрээс нь бусдынхаа талбайд хортой гэж хэлэв. үүний төлөө түүнд бага хэмжээний мөнгө өгч тэр үүгээр нь бага хэмжээний үр худалдан авч үүгээрээ ногоо тариагаа тарьж эхэлжээ.

A woman questioning.

Хэлэлцүүлэгт зориулсан асуулт:

  • Та өөрийнхөө тариалангийн талбайг устгаж байсан тариаланчийг мэдэх үү?Юу тохиолдоход ийм алхам хийх вэ?
  • Карнатакагийн фермерүүдийн хийсэн тэмцлээс өөрөөр ГИ –ийн тариалалтыг эсэргүйцсэн эсэргүйцлээ яаж илэрхийлж болох вэ?
  • Сайжруулсан гэх ГИ-ийн үрийг ургуулахын ач холбогдол юу вэ?
  • ГИ –ийн үрийг хэргэлхийн цаана байгаа нуугдмал өртөг юу вэ?
  • ГИ-ийн үрийн талаар та өөр юу мэдэх вэ?
A woman examines 2 seedlings, one small and limp, one large and strong.
эрүүл ургамлын үрийг сонгон авснаар дараа жилийн ургац нь илүү эрүүл байх сонголт хийж байгаа юм.

Уламжлалт аргаар ургамлын сорт гарган авах

Бүх амьд юмс гени гэдэг нэртэй жижигхэн зүйлсийг агуулна. Генинүүд нь ургамал амьтан хүний ямар болж өсч ургахыг, ямар дүр төрхтэй болохыг тодорхойлно. Жижиг үрнээс ургамал ургах, жижиг өндөгнөөс тахиа гаргах, жижиг үрнээс том болж өсөх зэрэг нь генийн мэдээллээс хамаарна. Ургамлын генүүд нь халуун хүйтэн салхи хөрсний чанар зэрэг олон нөхцөлтэй уялдаж холбогдон, үүний үндсэн дээр урагмал яаж ургахыг тодорхойлно.

өнгө хэлбэр хэмжээ зэрэг ургамлын шинж тэмдэгүүд болон, хурдан ургах уу удаан ургах уу гэдэг шийдэл, хэзээ цэцгээ гаргаж, хэзээ жисшээ гаргах вэ гэдэг шийдэл энэ бүгд ургамал бүрт байгаа генээр шийдэгддэг.

Тариаланчид өөрсдийн ургамлын үрээс хамгийн том эрүүлийг нь сонгон авснаар хойтон жил нь том үр гаргадаг ургамал уламжлагдан ургаж, цаас цаашдаа жижиг үр агуулсан гени алга болно. Ингэж ургамлын сорт гарган авах үйл явж үргэлжилж байдаг. Энэ нь үржил селекцийн удаан хугацааны үйл явдал бөгөөд ургамлын өөрт нь байгаа тариаланчидад таалагдаж буй шинж тэмдгүүдийг сонгон авч үржүүлэг хийж байгаа процесс юм.

ГИ-ийн ургамал нь уламжлалт ургамлаас юугаараа ялгаатай вэ?

ГИ нь ургамлын үржил селекцээс өөр юм. Эрдэмтэд ургамал амьтны генийг өөрчилөхийн тулд лабораторын аргаар байгалын үржил селекцийн процессоос илүү хурц аргаар өөрчлөлт явуулдаг. өөрсдийн хүссэн ургамлын шинж чанарыг гарган авахын тулд тэд тэс өөр хоёр ургамлын генийг хамтруулдаг, /жишээлбэл будаа, эрдэнэ шиш хоёрын/ тэд бас амьтны генийг урагмлын генитэй хольдаг. Ийм учраас энэ ажлыг ГИ гэж хэлдэг. Яг л инженер хүн барилга барьж байгаа юм шиг ургамал судлаачид шинэ ургамал амьтныг ГИ –ийн аргаар гарган авч байгалд хэзээ ч байхгүй зүйлийг ургамлын организмд оруулж ирдэг.

ГИ –ийн аргаар оруулж ирсэн ургамал нь зүгээр л нэг шинэ сайн чанарын ургамал биш юм. Энэ бол урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ ургамал гэсэн үг. Ургамлын шинэ комбинац гарган авахын тулд компаниуд сая саяар нь мөнгө зарж байна. Жишээлбэл цаас хийхэд зориулсан зөөлөн мод, удаан хадгалхад мууддаггүй улаан лооль, эрдэнэ шиш, вандуй, хөвөн гээд мөн химийн хорыг их хэмжээгээр даадаг ургамал, шавьж устгах бактери агуулсан ургамал, хэвийн хэмжээнээсээ том биетэй болдог загас гахай зэргийг гарган авч байна.

ГИ –ийн аргаар гаргасан үр тарианд төлдөг өндөр өртөг

ГИ-ийн үрийг тарьж ургуулах нь жирийн уламжлалт үрийг тогтвортой аргаар тарихаас илүү өндөр байдаг. өмнөх жилийнхээ тарианаас дараа жилийн үрийг авахын оронд түүнд тохирсон үр химийн хор нэмж авах болдог. Эдгээр нь дараах нууцлагдмал агуулгыг агуулж байна. Тэжээллэг чанар муу, байгалд илүү хортой иймээс ГИ-ийн үрийг хэрэглэхийн өмнө түүнээс гарах нууц өртөг байгааг бодож үзэх хэрэгтэй.

People talking together beside their crops.
Энэ ургамлууд сайн ургахын тулд химийн хор их шаардах юм.
Хурааж авсан үрнээсээ хойтон жил дахин тариалалт хийхийг үрийн компани зөвшөөрөхгүй байна.
Энэ үрнүүдээс хуучин үрнээс маань илүү ургац гарахгүй харин ч ургац багасчихлаа.
Хүмүүс зах дээрээс олон төрлийн ногоо аваад сурчихсан учраас бидний тарьсан ганц төрлийн ургамлыг тоож авахгүй байхаа даа.


This page was updated:05 1-р сар 2024