Hesperian Health Guides

ГИ-ийн аргаар гаргасан үр тарианаас үүсэх байгал орчны асуудлууд

Энэ бүлэгт:

Том корпарациуд хэдхэн төрлийн үр хийж, түүнийгээ зарж их хэмжээний газрыг дэлхий даяар хэдхэн нэр төрлийн ургацаар дүүргэх нь байгал дээр байдаг маш олон төрлийн ургамал үрүүдийг алдагдахад нөлөөлж хүнсний аюулгүй байдалд аюул учруулдаг. ГИ –ийн ургацаас учирдаг хамгийн аюултай үр дагавар бол орчны байгалыг эрүүл байлгахад нэн чухал ач холбогдолтой биологийн төрөл зүйлсүүд алга болдог явдал юм.

Байгалын жам ёсны шавьж хянах систем алга болно. Зарим ГИ-ийн үр тариа нь өөр дотроо хортон шавьжтай тэмцэх бактери агуулдаг. Химийн хорыг цацахдаа болгоомжтой байхгүй бол ургамал дотор байгаа тэдгээр хортон бодис шавьжийг устгахаасаа илүү шавьжийг тэр бодсинд дархлаатай болгож орхидог.

Зэрлэг ан амьтад болон хөрсөнд гэмтэл учруулна. ГИ-ийн үрэн дотор байдаг химийн хортой бодисууд нь ашигтай шавьж бактеруудыг устгаж орхидог. Тэд бас шувуу, сарьсан багваахай зэрэг өвс ургамлын тоосыг тарааж байгалын хортон шавьжаар хооллодог ашигтай амьтдыг хордуулж гэмтээдэг.

Орчин тойрныхоо ургамалд хортой нөлөө үзүүлдэг. ГИ-ийн аргаар гарган авсан үр тарианы үр нь салхинд хийсэхдээ өөртэйгөө төстэй ургамалд тоосоо хүртээдэг. ГИ –ийн үр тариа нь цоо шинэ зүйл учраас ингэж тоосоо хүртээснээр цаашаа ямар үр дагавар гарахыг хэн ч таашгүйгээр үргэлжилж байна.

In a field with dead birds on the ground, a farmer wielding a hoe fights off big bugs labelled,"Loss of traditional crops," "Pesticide poisoned soil," and "Harm to wildlife."
ГИ –ийн аргаар гарган авсан үр тариа нь байгал орчныг сүйтгэснээс болж тариаланчид хохирч байна.

Дараа нь харамссанаас одоо болгоомжилох нь дээр

“хэрэв та гол хэр зэрэг гүнзгий байгааг мэдье гэвэл эхлээд нэг хөлөө дүрж үз ингэснээр та живэхгүйгээр амьд үлдэж болно” гэсэн Африкийн сургаал үг байдаг. Энэ нь аливаа мэдэхгүй шинэ зүйлд болгоомж сэрэмжтэй ханд гэсэн цэцэн үг юм. Шинэ журмыг туршихдаа болгоомжтой турших ёстой. Шинэ бүтээл шинэ бодис зэргийг аюулгүй гэдгийг мэдтэлээ хэргэлэхгүй байсан нь дээр байдаг. Энэ нь шаардлагагүй зүйлд хэтэрхий их эрсдэл гаргахаас хамгаална.

Гэвч корпарициуд болон засгийн газрууд бидний өдөр тутам хэргэлдэг хоолонд, тарьдаг өвс ургамалд заримдаа бидэнд мэдэгдэхгүйгээр олон туршилтыг хийж байдаг. Ингэж тэд усны гүнрүү биднийг хоёр хөлөөр нь зэрэг оруулчихгээд байдаг.

People speaking.
Энэ сайжруулсан үрийг туршаад үз.
Энэ үр тариаг идэхэд аюулгүй байж чадах уу?
Наадах үрнээс чинь болж үүсэх эрүүл мэндийн асуудал байгаа юм биш биз?
Бидний хувьд наадах чинь тохирохгүй байхаа.

Хоол унд болон үр тариа ГИ-ийн аргаар гаргасан гэдгийг мэдэх арга бий юу?

ГИ –ийн аргааг гаргасан ихэнх үр тариа энгийн үр тариа хоол унднаас гаднах байдал, үнэр, амтаараа огт ялгагдахгүй. Ийм учраас ГИ-ийн аргаар гаргасан үрийг тарьж байгаа тариачид ч ямар үр тарьж байгаагаа мэдэх аргагүй. Ихэнх ГИ-ийн аргаар гаргасан үрийг үйлдвэрлэдэг Монсанто компани гэхэд л өөрсдийн үйлдвэрлэсэн хүнсэндээ ГИ-ийг ашигласан гэх тэмдэг тавихаас татгалздаг. Хоол хүнсийг ГИ –ийн аргаар хийсэн гэдгийг мэдэх ганц арга нь генетикийн шинжилгээ хийлгэх юм. Генетикийн шинжилгээний тест америк болон европт байдаг ч их үнэтэй байдаг.

Эсэргүүцлийн унаган үрнүүд
Мексикийн Чиапас гэдэг газар тариаланчид ГИ-ийн аргаар тарьсан үр тарианы тоос өөрсдийнх нь эрдэнэ шишний тариаланд нөлөөлсөн гэж санаа нь зовж байна. Олон улсын дэмжигч байгууллагуудын тусламжтайгаар тэд өөрсдийн үрийг шинжлүүлж ГИ-тэй үр ирлийзжүүлэгдсэн эсэхийг шалгуулжээ. Тэд энэ төслөө эсэргүүцлийн унаган үр гэж нэрлэжээ.


үр тариагаа тэд европ америкаас ирсэн шинжилгээний тестээр шинжилжээ. үр тариагаа ГИ-ийн аргаар гаргасан үрээр бохирдсон эсэхийг тогтоосноор тэд өөрсдийн гаргасан мэдээллээ орон нутгын захиргаанд тариаланчидад хэлж цааш тарххаас хамгаалжээ. Шинжилгээг өөрсдөө хийх учраас шинжилгээний үр дүнг өөрсдөө хянаж байна. Ийм шинжилгээ хийгээгүй үед тариачид юу тарьж байгаагаа мэдэх эрхгүй болж байсан юм.


үр тарианыхаа чанарыг тариачид гартаа авснаар Чиапасын тариачид удаан хугацаагаар хүнсний аюулгүй байдлыг хамгаалж байсан үрээр хүнсний аюулгүй байдлаа хамгаалж байна.



This page was updated:05 4-р сар 2021