Hesperian Health Guides
ГИ-ийн аргаар гаргасан хоол хүнс ба эрүүл мэнд
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 13–аар бүлэг: Гинетик инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг тойрсон худал амлалт > ГИ-ийн аргаар гаргасан хоол хүнс ба эрүүл мэнд
АНУ болон бусад орны ГИ-ийн аргаар гаргасан хоолны үр дагаврыг судалж нягтлахаас татгалзаж байгаа юм. үр тариаг ГИ-ийн аргаар нэвтрүүлж байгаа компаниуд өөрсдийн хүнсийг шинжлүүлэхгүй байх бүх аргыг хэргэлдэг. Жишээ нь ГИ –ийн аргаар гаргасан хоолонд таних тэмдэг байхгүй. эсвэл өөр хоолтой холих зэргээр эдгээрийг шинжлэхийг хааж байгаа юм. Хоолыг хольсноос болж яг юунаас болж өвчилж байгааг нь мэдэхэд хэцүү болдог.
Гарчиг
ГИ-ийн аргаар гаргасан үр тарианаас үүсдэг эрүүл мэндийн асуудал
ГИ-ийн аргаар гаргасан хоол унднаас эрүүл мэнд хохирч байгаа эсэхийг баталгаатай мэдэхийн тулд олон жил шаардлагатай. эрдэмтэд нэлээд судалгаа хйисэн ба дараах өвчлөлүүд гарах магадлалтай байна:
Харшил
ГИ-ээс гаргаж өгсөн хоолонд бидний урьд нь огт идэж байгаагүй юм орсон байдаг. үүнээс болж хүний биед танихгүй бодисоос үүсэх харшил гарч ирнэ. Гэхдээ харшил яг ямар үр тарианаас үүсч байгааг ялгаж хэлэх аргагүй учраас хүмүүс ихэвчлэн иддэг олон хоолондоо харьшилтай болох магадлалтай.
Химийн хорны хордлого нэмэгдэх
Ихэнх ГИ-д орсон үр тариа их хэмжээний химий бордоо, химийн хорны тусламжтайгаар сайн ургадаг. Зарим ГИ-сэн үр тариа нь химийн хорыг их хэмжээгээр шингээж авч чадах зориулалттай байдаг. Химийн хорыг аль болох бага хэргэлвэл тариалчидад ашигтай. Гэтэл хэт их хэргэлэх нь хүнд ч байгалд ч нэн хортой юм. /14- ээр бүлгийг үз/.
Хорт хавдар ба эрхтэн гэмтэх
ГИ-ийн аргаар тарьсан төмс улаан лоолыг идсэн амьтдын гэдэсний бүтэц өөрчлөгдөж, тэнд хорт хавдар, бөөрний өөрчлөл, тархины өөрчлөл нэмэгдэж байна. Гэвч ГИ-ийн аргаар хийсэн хоол хүнсийг шинжилгээнд оруулаагүй хаяглаагүй учир хорт хавдар болон дотор эрхтэний өвчлөлөөр хордож байгаа хүмүүсийг яг ямар ГИ –ээс гаралтай бүтээгдэхүүнээс болж байгааг шинжилхэд хэцүү болж байна.
Антибиотикт тэсвэртэй болох
Зарим ГИ-ийн аргаар гаргасан хоол унданд Антибиотикт тэсвэртэй гени орж ирдэг энэ нь ГИ –н арга хэргэлсэнтэй холбоотой. Ийм хоол идсэн хүний биенд антибиотикт тэсвэртэй бактери үлддэг буюу шинээр бий болдогт эрдэмтэд итгэж байна. Ийм хүн өвчин тусаад антибиотик уулаа гэхэд тэр хүнд эм ямарч нөлөөлөх чадваргүй болох юм.
Азийн алтан цагаан будаа
Дэлхий даяар сая сая хүмүүс хоолондоо А витамин хэргэлж чаддаггүй учраас нүд нь сохордог. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд А витаминыг их хэмжээгээр агуулсан алтан будаа гэдэг нэртэй цагаан будааг ГИ-ийн аргаар гаргажээ. Алтан будаа хийсэн компаныхан энэ будааг цагаан будааг ихэвчлэн хэргэлдэг сохор хүний тоогоороо тэргүүлдэг Ази тивд борлуулахыг зорьж байгаа юм. Тэр компани хүмүүс жирийн будаа хэргэлхээс илүү алтан будааг хэргэлхэд найдаж байна.
Гэвч алтан будаа нь хүмүүсийг сохрохоос хамгаалж чадахгүй юм. Яагаад гэвэл нүд сохрох нь ганц А витаминаас болдог зүйл биш юм. Энэ бол А витамин агуулсан олон төрлийн хоол хүнс хэргэлээгүйгээс болдог юм. Хүн алтан будаа идлээ ч гэсэн түүнд байгаа А витамин нь бусад хоолонд байгаа А витаминтай нэгдэхгүй л бол хүний харааг хамгаалж чадахгүй юм.
ГИ –ийн аргаар бүтсэн алтан будаа зэрэг техникийн шинэчлэлийг хайж байхын оронд орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг шийдвэл А витаминыг илүү их хэргэлэх юм. ГИ –ийнхэн хүнсний асуудлыг шийдэж чадахгүй учир тэд хүмүүсийн сохорч байгааг бууруулж чадахгүй юм.
Муу хооллолтоос үүсэх асуудлыг шийдэж чадах сайн арга замуудn
Алтан будаа бол нийгмийн асуудлыг шийдэх гэсэн оролдлогын жишээ. Нийгмийн асуудал нь ядуурал хоол тэжээлээс үүссэн харааны өвчин. Гэвч алтан будаа бол ГИ –ийн аргаар гаргаж авсан техникийн шийдэл юм. Гэвч техникийн шийдлээс өөр шийдэл байдаг.
Жишээлбэл шинэ жимс өтгөн ногоон навчтай ургамлууд болон бусад хоол унданд их хэмжээний А витамин байдаг юм. А витамин их хэмжээгээр агуулсан навчит ногоонууд цагаан будааны талбай болон айлуудын газар их хэмжээгээр ургадаг боловч химийн хор цацаж тэдгээрийг устгасан билээ.
Бангладеш улсад хүмүүс хүүхдүүддээ хангалттай хоол өгөхий тулд гэрийн ногоо тарьж эхэлжээ. Хэлен Клер байгууллагын тусламжтайгаар хүмүүс 600 мянган айлуудад ногооны талбай байгуулахад нь тусалж хүүхдүүдийг сохрохоос хамгаалсан тэжээллэг ургамлууд барихад нь тусалжээ. Гэрийн ногооны талбай нь хоол тэжээлийг баяжуулах нэг арга бөгөөд ГИ-ийн аргаар гаргасан хоол зэрэг үнэтэй техникийн шийдлүүдийг орлож чадах энгийн байгалын шийдлүүд юм.