Hesperian Health Guides

ГИ-ийн аргаар гаргасан хоол хүнсийг хүнсний тусламж болгон шахаж байна

Энэ бүлэгт:

3 sacks labelled "maize."

Олон орон өөрсдийн нутаг дээр ГИ-ийн аргаар гаргасан хоол хүнсийг зарахыг болон тарьж ургуулахыг, түүнчлэн оруулж ирэхийг хоргилдог. Гэвч ийм улс орнуудад ч гэсэн ГИ-ийн аргаар гаргасан хоол хүнс орж ирэх зам гарчихсан байдаг. Ядуу орнуудад зах зээл дээр нь болон тариан талбай дээр нь ГИ-ийн аргаар гаргасан хоол хүнс орж ирэх нэг зам нь хүнсний тусламж юм.

Улс орнууд хүнд өлсгөлөн тулгархад НҮБ болон түүний гишүүн орнуудаас хүнсний тусламж авдаг. ГИ-ийн аргаар тариа будаа үйлдвэрлэдэг орнууд түүнийгээ хүнсний тусламж болгон тарааж өгдөг. Энэ нь ядуу орнууд болон ядуу хүмүүст ГИ-ийн аргаар гаргасан хоол унд ид, эсвэл өлс гэдэг тулгалтанд оруулдаг юм.

Гэвч заримдаа өлсөж байгаа оронд ч гэсэн ядуу засгийн газрууд ч гэсэн эсэргүйцэж босч чаддаг юм. Жишээлбэл 2002 оны өвөл Замби, болон Зимбабвэ улсад их хэмжээний өлсгөлөн гарах үед ГИ-ийн аргаар гаргасан эрдэнэ шишийг хүнсний тусламжаар явуулжээ. Гэтэл Замби улс ГИ-ийн аргаар гаргасан хүнсний тусламж авахыг татгалзсан байна. Тэднийг ингэж татгалзсаны дараа Замби улсад өөрсдөө хоолоо Африкийн орнуудаас худалдаж авахад нь тусалж мөнгө өгжээ. Замби улсад европын орнууд ГИ-ийн аргаар гаргаагүй хоол өгөхөөр болжээ. Учир нь европт ГИ-ээс гаргасан хоол хүнсийг хууль бус гэж үздэг юм.

Гэтэл Зимбабвэ улсад өлссөн хүмүүсийн шахалтаар хүнсний тусламжаар авсан бүх хоол хүнсийг хүлээн авчээ. Гэхдээ ГИ-ийн хоол хүнсийг хүлээн авахдаа үр тарианы хэлбэрээр биш бүх үрийг тээрэмд буталж нунтгалсных нь дараа хүлээж авна гэсэн болзол тавьжээ. Ингэснээр ГИ-ийн гаргаж авсан үр тариаг нутгийн унаган хөрсөндөө тарихгүй байх боломж гаргаж цаашид учирах үр дагавраас сэргийлж чаджээ.

Орон нутгийн үр хадгалагч

Sacks labelled "Rice. Contains genetically engineered ingredients."

Дэлхий даяар ГИ-ийн аргаар гаргасан үр тарианы аюулын эсрэг янз бүрийн арга хэмжээ авч байна. Зарим хүмүүс засгийн газруудыг ГИ-ийн аргаар гаргасан хоол ундыг заавал хаяглаж бай гэсэн шаардлагыг тавьж байна. Ийм хаяггүйгээр хүмүүс ямар үр тариа хоол хүнс авч байгаагаа мэдэх эрхгүй болдог юм. Зарим орон нутагт ГИ-ийн аргаар гаргасан үр тариаг нутаг орныхоо хэмжээнд тариулахгүй байх шийдвэр гаргажээ. Олон орон нутгууд өвөг дээдсийнхээ уламжлал ёсоор нутгийн үрийн харгалзагчийн ажлыг томилон гаргажээ.

Нутгийн үрийг харгалзан хамгаалах гэдэг нь орон нутагтаа ургадаг янз бүрийн ургамлын үрийг өөрсдөө түүж, эдгээр үрийнхээ бүртгэлийг бүртгэн ирээдүйдээ зориулан хадгалдаг ажил юм. Ийм замаар орон нутгийн иргэд өөрсдийнхөө амьдралд чухал хэрэгтэй үрийн нөөцийг амьд байлгаж биологийн төрөл зүйлийг хагмаалж байна. Мөн тэд өөрсдийнх нь унаган үрийн өмчлөх эрхийг худалдаж авах гэсэн гадны компанийн эсрэг тэмцдэг юм. Мөн өөрсдийн унаган үрийг өмчлөх талаар тэмцдэг юм.

Засгийн газар өөрсдйин үрийн банкыг хийх ба олон төрлийн үрийг алга болж ховордохоос нь хамгаалах ёстой. үрийн хангамжийг ингэж өөрсдөө хамгаалах нь хүнсний бие даасан байдлын салшгүй хэсэг юм.

Тосгоныхон үр хуримтлуулах ажлыг зохион байгуулав

Мексикийн Весенто Гурерро тосгоны хүмүүс орон нутгийнхан уламжлалт үр алга болж байгаад санаа зовниж эхэлжээ. Тосгоны өндөр настай хүмүүс хичнээн олон төрлийн эрдэнэ шиш хичнээн олон төрлийн вандуй байлаа даа гэж дурсаж ярих болж. Гэтэл эргээд хартал ердөө хоёрхон төрлийн эрдэнэ шиш дөрөвхөн төрлийн вандуй үлдсэн байжээ. Тэд үрийн компаниас өөр үр авч болно гэдгийг мэддэг байсан боловч тэдгээр үрнүүд нь ганцхан жил хэргэлхэд зориулсан тэгээд ургуулахын тулд химийн бодис их ордог гэдгийг мэдсэн байлаа. Тиймээс тосгоныхон ямар нэг юм хийх хэрэгтэй гэж үзжээ.


Тосгоныхон ойр орчмын хүмүүсийг цуглуулан том цэнгээн хийв. Ингээд тэд бүгдийг нь хийх дуртай хоолоо тарих дуртай үртэйгээ авчирна уу гэжээ. Хүмүүс хоорондоо үрээ солилцож хоолоо биендээ танилцуулав. Тэгэхдээ хүн бүр үрийн түүхийг ярьжээ. үүгээр юу хийдэг үү хаанаас олсон гэдгийг хэлжээ. Энэ уулзалтаа үр цуглуулах уулзалт гэж нэрлэжээ. Зарим тариаланчид олон төрлийн эрдэнэ шиш вандуйн үртэй ирцгээсэн нь хүмүүсийн ойрд хараагүй сонин үр байжээ. Тэр өөрийн үрнүүдээс бусдад тариалуулахаар үрээ өглөө.


Тухайн жил гэхэд л таван янзын эрдэнэн шиш, найман янзын вандуй үр цуглуулах найран дээр дэлгэрсэн байна. Дараа жил шинэ үр солилцдог найрны тухай мэдээлэл ойр орчмын нутгуудад тарж, тариаланчид өөрсдийн эмээ өвөө нарын хэргэлдэг байсан хүүхэд наснаасаа хойш үзэгдэж харагдаагүй удсан үрнүүдийг авчирч солилцож иржээ.

Villagers gather for a seed-swap party.

Хэдхэн жилийн дараа тосгоныхон 20 янзын эрдэнэ шиш 40 янзын вандуй солилцжээ. Төрөл төрлийн вандуй эрдэнэ шиш хольж тарих нь хуурай газар тэсвэртэй чийгтэй газар тэсвэртэй зэргээсээ хамаарч цаг агаарыг тэсч гардаг болжээ. Мөн зарим үр нь тэгш газарт, зарим нь нуга газарт зарим өндөрлөг газарт сайн ургадаг өвөрмөц давуу талтай болжээ. Винсента Гурерро тосгоныхон одоо энэ бүх үрийг тарьж тосгонд ургаж байгаа үрийг өөрсдөө хянах боломжтой болжээ. Олон янзын ургамал идсэнээр тэднйи хоол хүнсний чанар сайжирчээ.


Одоо Винсенто Гирерро тосгоны туршлага өөр олон тосгонд тархаж хүнс хоолны чанарыг нэмэгдүүлж олуулаа наадаж цэнгэдэг нэр хүндтэй баярын нэг болжээ.


This page was updated:05 4-р сар 2021