Hesperian Health Guides
Орчны эрүүл ахуйн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах нь
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 2–аар бүлэг: Орчны эрүүл ахуйн асуудлыг ойлгох ба хүмүүсийг татан оролцуулах нь > Орчны эрүүл ахуйн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах нь
Эквадорийн эргийн шавар шороотой толгодын ойролцоо амьдарч буй иргэд олон жилийн ядуурал алслагдмал байдлаасаа залхсан байсан. Гэхдээ тэд өөрсдийнхөө амьдралыг яаж сайжруулж чадахаа мэддэггүй байлаа. Амьдрал нь өдөр бүр хүнд хүчир, цаашдаа түүнийг сайжруулах талаар итгэл ч байхгүй, төлөвлөгөө ч байхгүй байдаг байлаа.
Холер хэмээх гэнэтийн аюултай тулгарах үед эрүүл мэндийг хүмүүст төслийн ажилтнууд болон Глория олон хүний амийг аварч тусалжээ. Тосгоны хүмүүсийн эрүүл мэндийг хамтран хамгаалж чадсан нь тосгоны олон оршин суугчидад бие биетэйгээ хамтран ажиллах итгэл төрүүлжээ. Хүчтэй үер бууж, тосгоны цэвэр усны байгууламжуудыг эвдэлсний дараа тэд мөн л хамтран ажиллаж үеийн учруулсан хохирол гэмтлийг засч чадав. Үүний дараа тэд бусад асуудлаа шийдэхээр хамтарч эхэлсэн юм. Тэд тэдний хамтын ажил оршин суугчдыг эрүүл байлгах чиглэлд үргэлжилж, тэд оршин суугчдын өнөөдрийн эрүүл мэнд болон ирээдүйн эрүүл мэндийн талаар хамтран ажиллаж эхлэв.
Учир шалтгааныг ойлгохын төлөө ажилла
Эрүүл мэндийн асуудлууд маш олон зүйлээс шалтгаалж болно: өвчний нян, хортой химийн бодис, осол аваар, өлсгөлөн, хэт хүйтэн буюу хэт халуун болон бусад. Өвчний шууд учир шалтгаанууд гэж бий. Өвчний шууд шалтгаанаас гадна суурь шалтгаан гэж бий.
Суурь учир шалтгааныг тодруулж чадах нь эрүүл мэндийн асуудлыг удаан хугацаанд шийдвэрлэхэд зориулан юу хийх ёстойг зааж өгдөг. Глория түрүүнд нь гэвч яагаад гэдэг ажиллагаа зохион байгуулж, хүмүүсийн дунд хэлэлцүүлэг явуулан нэгэн асуудалд гарсан олон учир шалтгааныг тодруулж чадсаныг та харсан.
Өөрчлөлт хийхэд цаг хугацаа шаардагддаг
Орчны эрүүл ахуйг сайжруулах ажил хурдан түргэн явагдаж чаддаггүй. Мангларалтод гэхэд эрүүл ахуйн ажилчид эхлээд хүмүүст шингэн дутагдахад өгдөг уусмалыг тараан өгч эмчилсэн. Дараа нь тэд усыг цэвэр болгоход болон цэвэр усыг хамгаалахад зориулсан ажил хийсэн. Түүний дараа тэд олон нийтийг зохион байгуулж, цэвэр усны шинэ систем, аюулгүй жорлон байгуулсан. Үүний дараа их хэмжээний үер болж тосгоны бүх байгууламж нурсны дараа л хөрсний илэгдэл, ой сүйтгэлтэй холбоотой хурц асуудлыг тосгоныхон ойлгоцгоосон. Энэ асуудлуудыг ойлгох нь цаашдаа өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн хийхэд чухал байлаа.

Амжилтанд хүрэхийн өмнө бид хэд хэдэн удаа алдаж, тэмцэж байдаг. Бидний хийж байгаа зүйл үр дүнд хүрэхгүй байгааг харсны дараа л бид ихэвчлэн яагаад гэж асуудаг. Орчны эрүүл мэндийг сайжруулахад зайлшгүй тулгамдсан дөрвөн өөрчлөлтийг хийх ёстой байдаг. Иймээс үүнд маш их цаг ордог. Үүнд:
- бид усны систем, орон байр болон өөрсдийнхөө барьж байгуулж байгаа бусад зүйлүүдээ өөрчилж сайжруулах хэрэгтэй болдог./дэд бүтэц/
- Бид худалдан авч байгаа зүйлүүдээ өөрчилж, муу хоол хүнс авахгүй байх, байгал орчинд хортой цэвэрлэх бодис хэрэглэхгүй байх, гялгар уутанд боодолтой бүтээгдэхүүнийг авахгүй байх зэрэг худалдан авах хэвшлээ өөрчилөх хэрэгтэй болдог. /хэрэглээ/
- Бид өөрсдийнхөө дур сонирхол өдөр тутмын хэвшлээ өөрчилж, гараа байнга угаах, хогоо ялгаж заримыг нь дахин хэрэглэх, тариа ногоогоо өөр хэлбэрээр тарих зэргээр өөрчлөгдөх хэрэгтэй болдог./хэвшмэл үйлдлээ/
- Орон нутгийн оршин суугч хүмүүс, аж ахуй нэгж компаниуд, төвөөс удирдаж буй засгийн газар болон бусад шийдвэр гаргах байгууллагууд байгал орчны талаар шийдвэр гаргах эрх мэдлээ хэрхэн хуваарилах ажил дээр өөрчлөлт гаргах хэрэгтэй болдог.
Энэ бүх өөрчлөлтүүдэд цаг хугацаа шаардагддаг ба тэд бие биеэндээ нөлөөлдөг.

Залуучуудтай ажилла.
Өөрчлөлтийг үргэлжлүүлдэг байя гэж бодвол залуу хүмүүстэй ажиллах ёстой. Яагаад гэвэл тэд сурсан зүйлсээ ирээдүйрүү тээж очдог юм. Бид өөрсдөө хэдэн настай байхаасаа үл хамааран өөрсдөдөө залуу хүн шиг сэтгэлгээ бий болгож чаддаг. Бид залуу хүн шиг суралцах дуртай, шинэ зүйлийг турших дуртай байдаг.