Hesperian Health Guides

Шавьжны хоронд хордсон үед хийх эмчилгээ

Энэ бүлэгт:

Бусад хортой химийн бодисын нэгэн адил шавьж ургамлын хор нь хүнийг янз бүрээр хордуулж болдог: арьс болон нүдрүү орж хордуулах, амруу залгих эрхтэнээр орж хордуулах, агаар амьгалаар орж хордуулах. Хордлогын хэлбэр бүхнийг өөр өөр аргаар эмчилнэ

Химийн хор арьсруу орох үед

A boy pours pesticide into a bucket. шавьжны хор нь найруулах үед үсэрч арьсанд наалдах замаар арьсанд хүрч хордуулна. Мөн хувцас угааж байгаа үед дамжиж арьсны хордлого авч болно. үүний анхны шинж тэмдэг нь арьс загатнаж улайж ширгэнэ гарах юм. Арьс нь ургамлаас болж загатнах, шавжинд хатгуулах харшил зэрэг өөр олон шинж тэмдгээс болдог учир шавьжны хорноос болсныг хүмүүс тэр болгон анзаардаггүй.

Бусад ажилчидтай ярилцаж таны арьсанд гарч байгаа шиг зүйл тарьж байгаа ургамлаас болж гарч байгаа эсэхийг асуу. Хэрэв таны арьсан дээр гарсан улайлт ширгэн нь бусад хүнийх дээр гараагүй онцгой өөр байх юм бол химийн хорноос болсон байх магадлалтай. Иймээс маш түргэн эмчилэх хэрэгтэй.Бусад ажилчидтай ярилцаж таны арьс

Эмчилгээ
As a woman lies on her back, another woman pours water over her eyes to rinse them out.

Хэрэв та болон өөр хэн нэгэн хүн шавьжны хорыг бие дээрээ наалдуулах юм бол:

  • Химийн хор үсэрч наалдсан хувцсыг маш түргэн тайл
  • Xимийн хор наалдсан гар арьсны хэсгээ саван болон хүйтэн усаар маш хурдан угаа.
  • Хэрэв нүдрүү орсон бол цэвэр усаар нүдээ 15 минут зайл


Хэрэв химийн хорноос болж арьс түлэгдсэн бол:

  • Хүйтэн усаар маш сайн шавшиж зайл.
  • Түлэгдэлтэн дээр наалдсан юуг ч хуулж авч болохгүй
  • Ямар ч арьсны тос тослог чанарын масло цөцгий түрхэж болохгүй
  • Цэврүүг хагалж болохгүй
  • Суларсан арьсыг хуулж авч болохгүй.
  • Түлэгдсэн хэсгийг ариутгасан боодлоор боож дар.
  • Хэрэв үргэлжлэн өвчтэй байвал яаралтай эмнэлгийн тусламж ав. Эмнэлэгрүү явахдаа химийн хорны нэр, химийн хорны ярликийг бичиж авч яв.


Шавьж ургамлын хор нь таны арьс үс хувцсан дээр наалдаж болдог учир та түүнийг харахгүй үнэрлэхгүй учир сэжиг авахгүй явж удаадаг. Шавьж ургамлын хортой харьцсаныхаа дараа заавал нүүр гар үс толгойгоо угааж бай.

Химийн хорыг идсэн бол

A farm worker holds his belly.

Хүмүүс тариалангийн талбай дээр ажиллаж байхдаа шавьжны хортой гараар хоол ундаа барьж иэдх, хордсон ус уух, угаагаагүй жимс ногоо идэх зэргээр химийн хорыг иддэг. Хүүхдүүд угаагаагүй орхисон хоол хүнснээс буюу газар унасан жимсийг авч идэн шавьжны хоронд хорддог. Мөн хоол унд хийдэг байсан саванд химийн хор найруулсан байх юм бол дараа нь тэр саванд хоол унд хийхэд хордлого авна.

Эмчилгээ

шавьж ургамлын хор идсэн бол:

  • Хэрэв ухаан алдаж унасан бол түүнийг хажуу талаар нь хэвтүүлж амьсгалыг нь үргэлжлүүл
  • Хэрэв амьсгалж чадахгүй бол амруу нь үлээж аврах амьсгал хий. Химийн хороор хордсон хүний амруу амьсгалахад өөрөө хордож болох тул амандаа маск зүүгээр амьсгалуул.
  • Шавьж ургамлын хорны уут хайрцагыг олж зааварчилгааг яаралтай унш. Зааварчилгаан дээр өвчтөнийг бөөлжүүлэх ёстой юу үгүй юу гэдгийг бичсэн байдаг.
  • Хэрэв өвчтөн ууж чадаж байвал түүнд маш их хэмжээний ус өг.
  • Эмчийн тусламж яаралтай дууд. Эмчрүү явахдаа химийн хорны хаяг ярлик нэрийг авч яв.


a woman offers liquid to another woman who is bending over and trying to vomit.

Хэрэв үйлдвэрлэлийн зааварчилгаан дээр бөөлжиж болохгүй гэж бичсэн байвал бөөлжиж болохгүй. Жишээлбэл: газолин, керосин, кисайлин болон бусад нефтийн бүтээгдэхүүнээс гаралтай шингэн химийн хорыг залгисан бол хэзээ ч бөөлжиж болохгүй энэ нь өвчнийг улам хүндрүүлнэ. өвчтөнийг ухаангүй ухаан санаа нь самуурсан буюу хэт хүчтэй чичирч байх үед нь юм уулгах буюу бөөлжүүлж болохгүй.

Харин бөөлжиж болохоор зааварчилгаатай хоронд хордсон бол өвчтөнд доорх зүйлийг үз:

  • Маш их давстай аяга ус or
  • Хурц амттай хоёр халбага нунтгалсан ургамал жишээлбэл орон нутгийн хурц амттай ургамал гааны навч зэрэг. Энэ ургамлыг өгөөд араас нь нэгээс хоёр аяга бүлээн ус өг тэгээд


өвчтөнийг сайн хөдөлгөж явуул энэ нь хурдан бөөлжихөд туслана

Бөөлжсөний дараа идэвхжүүлэн нунтгалсан модны нүүрс буюу цог идэх нь гэдсэнд байгаа хорыг шингээн авахад туслана.

EHB Ch14 Page 258-1.png
идэвхжүүлсэн нүүрс
нунтгалсан нүүрс
Ус юмуу жимсний шүүс
Ус буюу жимсний шүүс
+
+
эсвэл

Хагас аяга идэвхжүүлсэн модны нүүрс буюу нэг цайны халбага сайтар нунтгалсан модны хар нүүрсийг том аяганд хийж бүлээн устай ууна.

Модны нүүрсийг хийхдээ сайтар түлэгдэж, хар цог болсон модоор хийх буюу эсвэл талх гамбирыг шатааж нугаж хийж болно. Эдгээр нь идэвхжүүлсэн нүүрснээс арай чанаргүй боловч эмчилгээний чанарыг хэвээр хадгална. Гэхдээ хиймэл болон шахмал түлшийг хэзээ ч ашиглажболохгүй.

Хорыг бөөлжиж гаргасны дараа эсвэл хорыг бөөлжөөгүй байсан ч гэсэн хорыг их биен дотор тарахаас урьдчилан сэргийлж, нэг түүхий өндөг уух буюу нэг түүхий өндөгний цагаан хэсгийг уух буюу эсвэл нэг аяга үнээний сүү уух хэрэгтэй.

  • нэг түүхий өндөг уух буюу нэг түүхий өндөгний цагаан хэсгийг уух буюу
эсвэл
  • нэг аяга үнээний сүү уух хэрэгтэй.


Сүү уух нь химийн хорны хордлогоос урьдчилан сэргийлж чаддаггүй гэхдээ энэ нь хорны тархалтыг удаашируулж туслана. Хэрэв хэн нэгэн шавьжны хор залгисан боловч гэдэс хүчтэй өвдөхгүй байвал тэр магнези хэмээх эм ууж болно.

Sorbitol, magnesium hydroxide гэх эм ууж болно. Эдгээр эмнүүд нь гэдсийг гүйлгэж хорыг биенээс хурдан зайлуулахад туслана.

Atropine –ийг хэзээ хэргэлэх вэ?

A hand holding a syringe.

Atropine нь Organophosphates ба carbamates гэдэг шавьжний хорны эсрэг хэргэлдэг эм юм. Хэрэв хорны саван дээр atropine хэргэл хэмээн бичсэн байвал эсвэл шавьжны хор нь “cholinesterase inhibitor “ гэсэн бичигтэй байвал Atropine ийг заавартай нь хэргэл. Хэрэв шавьжны хорны тайлбар дээр Atropine ийг хэргэлж болохгүй гэвэл түүнийг огт хэргэлж болохгүй.

Atropine гэдэг эмийг зөвхөн Organophosphates ба carbamates ийн хордлогийн үед хэргэлнэ.

4 men use a cloth gurney to move a poisoned man to an ambulance.

Atropine нь хорноос хамгаалж чаддаггүй. Харин энэ нь хордлогын үр дагаврыг удаашируулж өгдөг юм. Хор цацахын өмнө Atropine ууж хэзээ ч болохгүй.

Чухал санамж ! дараах эмийг шавьж ногооны хордлогонд орсон үедээ ууж болохгүй: нойрсуулах эм, морфин,barbiturates, phenotiazines, aminophylline, буюу хүний амьсгалыг удаашруулдаг ямар ч эмийг ууж болохгүй. Энэ эмнүүдийг уух юм бол өвчтөн бүрэн амьсгал хурааж болно.

Химийн хор хэргэлдэг ногооны ферм бүрт хордлогын эсрэг арга хэмжээ авах эмийн сан байх ёстой.

Шавьжний хорыг амьсгалаар авч хордсон бол

2 men use with an ox cart to spray a field.

Ургамал шавьжны хорыг агаарт цацахад түүнийг бид ам хамраараа амьсгалдаг. Уушгинд оронгуутаа хор нь цусанд түргэн нэвтэрч бүх биеэр хорыг тараадаг.

Зарим хор нь үнэргүй учраас түүнийг агаарт байгааг мэддэггүй. Ихэнх агаарт цацагддаг хор нь фумигант, айрозол, фоггерс, утааны бөмбөг, шавьж устгагч цацалгууд, цацсан хорны үлдэгдэл зэрэг байдаг. Мөн хорны агуулхын тоос шороог ялангуяа битүү байшин саванд байгаа агаарт хуримтлагдсан байдаг. Түүнчлэн хүлимжэнд хор цацсан үед агаарт их хэмжээгээр хор байна. Хүлимжэнд болон хорыг тээвэрлэж явах үед агаарт их хэмжээний хорбайна. Шавьжны хорны тоос нь агаараар хэдэн зуун км тархаж болно.

A man holding his hand over his face is helped by another to walk away from pesticide containers.

Агаараар дамжин бидний гэр оронлуу хор хялбархан нэвтрэх боломжтой.

Хэрэв та шавьж ургамлын хороор амьсгалж байгаа юм шиг сэжиг төрвөл тэр газраасаа даруй холд бие муудахыг хүлээгүйгээр холдож зайлах хэрэгтэй.

Эмчилгээ

Хэрэв агаараар шавьжны хор цацагдсан бол:

  • Xороор амьсгалж байгаа газраас яаралтай холдох ба холдуул.
  • Цэвэр агаараар амьсгал
  • Амьсгалаа хялбар болгохын тулд захны товч хувцас хунраа сулла. Толгой мөрөө өргөж суу.
  • Хэрэв хордсон хүн ухаан алдвал түүнийг хажуу талаар нь хэвтүүлж амьсгалахад нь тусал. Амьсгалд нь ямар ч саадгүй байлга.
  • Хэрэв хүн амьсгалж чадахгүй бол амаар нь амьсгал хийж өг


Эмнэлгийн тусламж ав. Эмэнэлэгт очихдоо хордсон химийн бодисныхоо нэр хаягыг авч очвол зүгээр.

A small airplane sprays a village with pesticide.
Хэлэлцүүлгэнд зориулсан зураг: химийн хор биед хэрхэн ордог вэ?

Using a pesticide container on his back, a man sprays crops.

A woman asks questions.

Хэлэлцүүлгийн асуултууд:

  • Энэ залуу ямар ямар замаар өөрийнхөө хийж байгаа ажилаас аюулд учирч болох вэ?
  • Энэ хүн өөрийгөө хамгаалахын тулд юу хийж болох вэ?
  • Түүний үйлдлээс болж өөр хэн хэн аюулд өртөж болох вэ?
  • Энэ хүн өөрийгөө хамгаалахын тулд бүхнийг чадахгүй байгаагын шалтгаан нь юу байж болох вэ?


This page was updated:05 4-р сар 2021