Hesperian Health Guides
Хортон шавьжтай гэрийн нөхцөлд тэмцэх
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 14–аар бүлэг: Шавьж устгагч болон химийн бордоо нь хор юм > Хортон шавьжтай гэрийн нөхцөлд тэмцэх
Хүмүүс шумуул, шоргоолж ялаа, цох бясаа, хулгана, нохой бөөс болон бусад шавьжийг устгахын тулд гэртээ химийн хор хэргэлдэг. Эдгээр хортон шавьжуудыг устгаж байгаа хор нь хүнд бас хор учруулж болно.
Тарианлангийн талбайд ажилдаг ажилчид талбайд хэргэлсэн хорноосоо гэртээ авчирч гэрийнхээ шавьжийг устгадаг. Тариалангийн талбайн хорыг гэрийн задгай биш орчинд хэргэлэх нь улам хортой болгоно. Ажил дээрээ хэргэлсэн хорыг ажил дээрээ үлдээж гэрийнхээ шавьжийг өөр аргаар устгах нь эрүүл мэндэд хэрэгтэй.
Химийн хор хэргэлэхгүй хортон шавьж устгахгүй олон арга байдаг. Эдгээр нь хямдхан аюулгүйгээс гадна химийн хорноос үр дүнтэй. Химийн хорыг орон гэрээс хол байлгах бусад арга замыг 17-аар бүлгээс үз.
Хэрэв та шавьжны хор гэртээ хэргэлж байгаа бол:
- xорны хянах хэсгийг уншиж зааврын дагуу ажилла.
- Битүү өрөөнд химийн хор бүү ашигла
- xорыг хэргэлэхдээ зөвхөн тодорхой хэсэгт зөвхөн устгахыг хүссэн шавьжиндаа хэргэл.
- Химийн хорыг хүүхдээс хол байлга
- Химийн хорыг матраас гудсанд хэзээ ч бүү хэргэл.
- Химийн хорыг хоол унд халбага сэрээ аяга таваг хадгалдаг газар бүү хэргэл.
- Химийн хорыг ярлик шошго таних тэмдэггүйгээр бүү хадгал.
- Хэрэггүй болсон химийн хорыг аюулгүй аргаар зайлуулж хая.