Hesperian Health Guides
Шавьжны хороос учирах эрүүл мэндийн удаан хугацааны хохирол
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 14–аар бүлэг: Шавьж устгагч болон химийн бордоо нь хор юм > Шавьжны хороос учирах эрүүл мэндийн удаан хугацааны хохирол
Удаан хугацаанд химийн бодисонд хордсон хүмүүс өвчин тусахдаа хэзээний ямар хорноос болсноо санахгүй байж болно. Удаан хугацааны турш химийн бодисонд хордох нь хорт хавдар нөхөн үржихүйн эрхтэн системийн гэмтэл элэг тархи болон биеийн бусад хэсэгт удаан хугацааны гэмтэл өвчлөл учруулна.
Шавьж ургамлын хороос учирч байгаа удаан хугацааны хорыг тодорхой ялгаж салгаж харахад хэцүү яагаад гэвэл тариаланчид олон төрлийн хорыг удаан хугацаанд хэргэлнэ. Мөн нэг газраас нөгөө газарлуу олон удаа шилжиж нүүж болно.
Хүмүүс жишээлбэл хорт хавдар тусахад хорт хавдар нь дан ганц шавьжны хороос биш харин шавьжны хортой нийлсэн янз бүрийн бусад шалтгаанаас үүссэн гэж оношилж болно. Тэр ч байтугай эмч нар химийн хоронд буруу өгөх хэрэггүй шавьжний хор цорын ганц шалтгаан биш гэж хариу өгдөг юм. Зарим үед шавьжны хорыг зарж борлуулдаг хүмүүс хорны тухай мэдээллийг хүмүүсээс нууж цаашдын эрүүл мэндийн аюулын хариуцлагыг хүлээхээс зугтаадаг юм. Борлуулагч нар болон үйлдвэрийнхэн өөрсдийн хорийг яагаад аюулгүй хэмээн сурталчилдаг вэ гэвэл тэр хорны нөлөө нь олон жилийн турш бага багаар үргэлжилж тэр дороо анзаарагдахгүй явдгаас ийм зоригтой үгүйсгэдэг юм.
Жуан бананын тариалангийн талбайд ажилладаг байжээ… | …арван жилийн дараа тэр хорт хавдартай болжээ. |
Гарчиг
Ургамал шавьжны хорноос үүсдэг удаан хугацааны өвчлөлийн шинж тэмдэгүүд
Ургамал шавьжны хор болон бусад хортой бодисууд нь удаан хугацааны хроник өвчнөөр хүнийг өвчлүүлдэг. Хроник өвчлөлийн зарим шинж тэмдгүүд нь: жин алдах, байнгын ядруу байх, байнгын буюу цусаар ханиах, шарх эдгэхгүй байх, гар хөл нь мэдээгүй байх, тэнцвэрээ олж чадахгүй байх, хараа муудах, хэтэрхий хурдан буюу хэт удаан зүрх цохилох, гэнэт ааш хувирах, ухаан самуурах, ой тогтоолт муудах анхаарал төвлөрөлт муудах.
Хэрэв таньд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл өөрийн эмч буюу эмнэлгийн ажилтнуудад мэдэгд, ингэхдээ шавьжны хорыг байнга хэргэлэж байсан гэдгээ хэлж болж өгвөл ямар хорноос хордсоноо хэлэх хэрэгтэй.
Шавьжны хороос учирч болох зарим нэг удаан хугацааны эрүүл мэндийн хохирол.
Уушиг гэмтэх: Химийн хоронд удаан хугацаагаар хордсон хүмүүс маш их ханиалгадаг бөгөөд ханиалга нь хэзээ ч идгэдэггүй. Тэдний цээж нь байнга бачуурч байдаг. Энэ нь бронхид, астма болон бусад уушигны өвчлөлийн шинж тэмдэг байдаг. Уушиганд нэгэнт гэмтэл учирсан бол энэ нь уушигны хорт хавдар болж хувирдаг. Хэрэв та уушигны өвчин гэмтлийн шинж тэмдэгтэй бол тахи бүү тат. Тамхи татах нь уушигны өвчлөлийг улам муу болгоно.
Хорт хавдар: Химийн хоронд өртөж байгаа хүмүүс бусад хүнээс илүү хорт хавдар тусах магадлалтай байдаг. Энэ нь химийн болон шавьжны хортой ажиллах нь шууд хорт хавдар тусна гэсэн үг биш боловч бусад хүмүүсээс илүү өндөр эрсдэлтэй гэсэн үг.
Хэдэн зуун төрлийн шавьжны хор ургамлын хорны орц бүрэлдэхүүн хэсэг нь хорт хавдар үүсгэдэг гэдгээрээ тогтоогдсон байгаа. Мөн түүнээс ч олон төрлийн бодисуудыг хорт хавдар үүсгэж байгаа эсэхийг нь судлах шатанд явж байна. Химийн хортой харьцаж байгаа хорт хаврын хамгийн түгээмэл нь цусны болон тархины хорт хавдар юм/leukemia/non–Hodgkins lymphoma.
Cогтууруулах ундаа нь элгийг гэмтээдэг учир архи уух нь... |
...химийн хоронд хордох хордлогыг улам хүнд болгодог. |
Элэгний гэмтэл: Элэг нь цусанд орсон хорыг шүүж, цусыг цэвэр болгоход тусалдаг. Шавьж ургамлын хор нь маш хүчтэй хор учраас заримдаа элэг түүнийг цэвэрлэж чаддаггүй юм. Хүчтэй хордлогонд орсны дараа буюу шавьжны хортой олон жил ажилласны дараа элэг хүндээр гэмтсэн байдаг.
Хортой гипатет: Энэ нь биеэс хорыг зайлуулж чадахгүйгээс болж элгэнд учирдаг хүнд өвчлөл юм. Хортой гипатет тусах үед хүний толгой эргэж бөөлжиж халууран бие шарлаж, хүний элгийг сөнөөж болдог.
Мэдрэлийн системийн гэмтэл: Шавьж ургамлын хор нь мэдрэлийн системийг болон уураг тарьхийг гэмтээдэг. Химийн хоронд удаан хугацаанд ажиллах нь ой санамжийг устгаж сэтгэл санааны хямралыг нэмэгдүүлж ааш хувиргаж анхаарал төвлөрүүлэх чадваргүй болгодог.
Дархлааны системийн гэмтэл: Зарим шавьжны хор хүний биеийг өвчнөөс хамгаалах зориулалттай дархлааны системийг сулруулдаг. Хэрэв хүн хоол унд муутай эсвэл ДОХ –ийн өвчлөл зэрэг дархлааны системийн өвчлөлтэй бол шавьжны хорноос авах хордлого улам хүндэрч харшил халдвар авах нь хурдан эмчилгээ нь удаан хүнд болдог.
Нөхөн үржихүйн эрүүл: мэнд шавьжны хороос хордох нь
Xөхний сүү хамгийн сайн! |
Шавьж ургамлын хор нь бусад химийн хорт бодисны нэгэн адил нөхөн үржихүйн эрүүл мэндэд хортой. тэдгээр хорнууд хүнийг хүүхэдтэй болгох чадваргүй болгох буюу эсвэл хүүхдийг эрүүл өсөх боломжгүй болгоно.
Химийн бодис эмэгтэй хүний биерүү оржяваандаа хөхний сүүгээр гарч ирдэг. Дэлхий дээр маш олон янзын химийн бодис тархсан байгаа учраас шавьжны хортой орчин д байгаагүй ээжүүдэд хүртэл шавьжны хороор хордох магадлалтай байдаг.
Хэдийгээр та хөхний сүүгээ химийн хороор хордсон гэж гадарлаж байгаа ч хүүхдээ хөхний сүүгээр хооллохын ач холбогдол нь хөхний сүүнээс хүүхдэд дамжуулж болох хорны хэмжээнээс хамаагүй давуутай юм. Хүүхдийг эрүүл хүч чадалтай болгож өсгөхөд хөхний сүү хамгийн сайн хоол болж чадна.
Шавьж ургамлын хорноос нөхөн үржихүйн эрүүл мэндэд учирдаг зарим нөлөөлөл
үргүйдэх: хөдөө аж ахуйн ферм дээр ажилладаг ялангуяа зарим төрлийн химийн хортой харьцаж ажилладаг олон эрчүүдийн эр бэлгийн эс нь хүүхэд төрүүлэх чадваргүй болох буюу заримдаа эр бэлгийн эсийг үйлдвэрлэх чадваргүй болгоно.
Төрөлхийн гажиг: жирмэсэн эмэгтэй химийн хоронд хордсон бол түүн дотор тээгдэж яваа хүүхэд ч бас хордоно. Химийн хоронд хордсон тохиолдол бүртээ гажигтай хүүхэд төрнө гэсэн үг биш гэвч хордлогын орчинд байгаа эмэгтэй хүүхэд төрөлхийн гажигтай оюун санааны доголдолтой сурах чадварын доголдолтой харшилтай зэрэг эрүүл мэндийн доголдолтой төрөх нь элбэг.
Xувцсан дээрх шавьж ургамлын хор хувцсанд хүрсэн хэн бүхнийг хордуулж болно. |
Гормон боловсруулагч булчирхайны гэмтэл: гормонууд бидний биен доторх олон үйл ажиллагааг удирддаг. үүний дотор өсөлт нөхөн үржихүйн үйл явдлыг гормон хийнэ. гормон гаргадаг булчирхайнуудыг шавьж ургамлын хор гэмтээснээр хүүхэд төрүүлэх болон нөхөн үржихүйд гэмтэл учруулдаг.
Жирмэсэн болохоосоо өмнө химийн хоронд хордсон эмэгтэй хялбархан үр зулбах буюу эсвэл нас барсан хүүхэд төрдөг. Энэ бүхэн химийн хорны үр дагавар юм.