Hesperian Health Guides

Хүний эрх шударга ёсны төлөөх тэмцэл

Энэ бүлэгт:

Өнөөдрийг болтол хорт хий асгарсан газруудын хавиар цэвэрлэгээ хийгдээгүй, хорт хий асгарсан үйлдвэр дампууран аюулт тэр өдрийг сануулан дүнхийж үлджээ. Химийн хорт бодис одоо ч ил цацагдаж байгаа бөгөөд хотын доорхи гүний ус хордсон байна. Олон хүмүүс эмнэлгийн тусламж авч чадаагүй бөгөөд эрүүл мэндээ тогтмол үзүүлэх газаргүй хэвээр байна. Ийм учраас Вопалын оршин суугчид химийн аюулыг болоод өнгөрсөн зүйл төдий гэж үзэхгүй байна. Тиймээс тэд химийн аюулыг өдөр тутам тулагрч буй асуудал гэж үзлээ.

Бордооны үйлдвэр нь үндэстэн дамжсан корпорацийн өмч байсан бөгөөд “юүнион карбид “ гэдэг байв. Хорт хийн гамшигт өртсөн хүмүүс өөрсдийнх нь эрх зөрчигдсөн гэдгийг мэдэж байлаа. Хордсон хүмүүс өвчтэй нэгнийгээ сахиж, ажилгүй гэртээ суух, явж чадахгүйгээс болж эмнэлэгт очиж чадахгүйд хүрч үргэлжлүүлэн хохирч байлаа. Тэд компанийг хариуцлагаа хүлээ гэж шаардав. Гэвч “юүнион карбид”ийнхан алдаа гаргасан ганц ажилчны хариуцлага байсан учираас компани хариуцлага хүлээхгүй гэж хэлжээ.

Тэд Вопалын оршин суугчид хамгийн их хохирсон төдийгүй юдуу байсан учраас өөрийнх нь орчин тойронд аюултай зүйл барьж байгуулагджээ гэж үзэн өөрсдийнхөө эрх шударга ёсны төлөө тэмцэж эхлэв.

People in a city sit and speak by a fence on which are signs reading,"Justice for Bhopal: Bhopal, never again; and No more chemical disasters," as cameramen film them.

Аюул гамшиг яагаад гарав?

Вопалын осол бол дахин давтагдаж болохгүй аймшигтай аюул байсан юм. Хэдийгээр энэ аймшигтай зүйл гэнэт тохиолдсон боловч бас тийм ч гайхаад байх зүйл биш байлаа. Учир нь/гэвч яагаад/ хэмээх хэлэлцүүлгийн үеэр хүмүүс Вопалын аюулын учир шалтгааныг ойлгож эхэллээ.

A small group of people sit and discuss.

Дэлхий даяар том корпорациуд хортой үйлдвэрийн газар, хортой хаягдал бусад аюултай хаягдлын төслүүдээ хамгийн хүчин мөхөс ядуу зүдүү, өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүсийн дунд байгуулдаг. Ийм замаар ядуу орнууд, ядуу амьдралтай орон нутгийнхан хамгийн аюултай үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, хамгийн аюултай бохирдол хог хаягдлын газар нутаг болдог юм. Ийм ч учраас орчныхоо эрүүл мэндийг хамгаална гэдэг нь зөвхөн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ өөрчилж, хаяж байгаа хог хаягдлаа ялгах төдийхнөөр бус бас эрх мэдэлтнүүд эрхээ яаж ашиглаж байна, хэний гэр орны ойролцоо ямар эрүүл мэндэд аюултай зүйлийг байрлуулах шийдвэр гаргаж байна гэдгийг хянах ёстой юм.

A small group of people sit and discuss.

Вопалд шударга ёс тогтоохын төлөөх олон улсын тэмцэл

A man speaks as he sits on the side of a bed where a sick woman reclines; a sickly child sits next to him.
Дахиж хэзээ ч!

Вопалын хорт хийн аюулаас амьд үлдсэн хохирогчид өөрсдийнхөө асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, компанитай хариуцлага тооцуулахын тулд хамтран тэмцэж эхэллээ. Тэд өлсгөлөн зохион байгуулж, өөрсдийнхөө дуу хоолойг сонстол нь юу ч идэхгүй татгалзаж чадлаа. Тэд Вопал хотоос 750 км хол орших нийслэл хотруугаа ямар ч хоол идэхгүй ус уухгүйгээр аялав. Тэд нийслэл хотын гудамжаар шударга ёсыг шаардаж жагслаа. Тэд засгийн газрынхаа байгууллагуудын урд талд майхан босгон суулт тэмцэл хийв. Тэд 3 сарын турш тэндээ байрлалаа. Өдөр бүр үүрийн гэгээнээс үдэш болтол тэд өөрсдийн шаардлагаа уншиж байв.

Осол болсноос хэдэн жилийн дараа шүүхийн шийдвэр гарч, “юүнион карбид ” компаниас энэтхэгийн засгийн газарт 470 сая доллар төлүүлэхээр болов. Энэ бол чухал ялалт байсан боловч хангалттай ялалт болж чадаагүй юм. Хохирол төлсөн мөнгөний ихэнх хэсэг нь амьд үлдэгсдэд хүрч чадаагүй юм.

Удсан ч үгүй “юүнио карбид”ыг ДОҮ кемикал хэмээх үндэстэн дамжсан корпараци худалдан авав. ДОҮ кемикл нь өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн эмнэлгийн зардлыг төлөхөөс бас л татгалзав. Осол болсон газар болох Энэтхэгийн засгийн газар ч компаныг бүртгэсэн газар болох АНУ ч компаний удирдах зөвлөлийг шүүхэд шилжүүлэх талаар арга хэмжээ авсангүй.

Энэхүү ослоос амьд үлдсэн хохирогчид шударга ёсыг тогтоох хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Тэд оюутны байгууллага, байгал орчны байгууллага болон хүний эрхий байгууллагаас дэмжлэг авлаа. Дэлхийн өнцөг буланд байсан хүмүүсийн тусламжтайгаар Вопалын хохирогчид өөрсдийн гомдлыг “юнион карбид ” болон”доү кемикал” компаний удирдлагад хүргүүлж чадлаа. Тэднийг дэмжиж бусад хүмүүс ч өлсгөлөн зарлав. Энэ бүх үйл явцын туршид тэднийг ар гэрийнхэн нь дэмжиж, хорт хийний хохирогчдын талд бат зогссон юм.

Вопалд шударга ёс тогтоохын төлөөх кампаант ажлын гол уриа нь “вопал хэзээ ч давтагдах ёсгүй” гэсэн уриа байлаа. Энэ кампаант ажлын гол зорилго нь ижил төстэй байгал орчны гамшгийг дахин гаргуулахгүй гэсэн зорилго байв. Өөрсдийн тэмцлийг олон улсын хэмжээнд хүргэж чадсанаараа тэд дэлхийн өнцөг буланд байгаа хүмүүст хорт хийн үр дагаврын тухай зааж сургасан юм. Вопалын хохирогчид үйлдвэрлэлийн осол хэзээ ч гарч болзошгүй гэдгийг хүмүүст харуулж, үйлдвэрлэлийн осолд ядуу хүмүүс хамгийн их өртдөг гэдгийг анхаарлын төвд оруулж өгсөн юм. Тэдний тэмцлийн жишээ орон нутгийн оршин суугчдын бусад тэмцлүүдэд үлгэр дуурайл загвар нь болжээ.


This page was updated:05 4-р сар 2021