Hesperian Health Guides

Хорт бодиснууд хүний биед ямар замаар ордог вэ

Энэ бүлэгт:

A woman drinking from a cup.
A man next to a can spewing toxic fumes.
A man scratching a rash on his arm.
Идэж уух Амьсгалах
/уушигаар/
Арьсаар нэвчиж
/нэвчих замаар/)

Хэн нэгэн хүн хортой химийн бодисний орчинд удаан хугацаагаар байх тусам илүү их хордлого авч хохирно. Вопалын хувьд гэвэл тэнд байсан олон мянган хүн хорт хийг уушигаар амьсгалж, арьсаараа нэвчүүлэн хорджээ. Энэ бол нэг удаагийн шууд хордлого байлаа. Дараа нь химийн бодисуудыг үйлдвэрлэлийн орчиноос зайлуулж цэвэрлэхгүйгээр орчин тойронд нь тарааж газрын хөрс, гүний усанд нивчүүлжээ. Тиймээс ганц удаагын хордлогоос хойш олон жил болсон ч гэсэн хүмүүс ууж байгаа усаараа хорыг авч хордсоор байна. Энэ бол удаан үргэлжилэх хордлого юм.

Вопал мэтийн том хэмжээний химийн хордлого гарах юм уу эсвэл хортой будаг уусмал жирийн бүтээгдэхүүн зэрэг жижиг зүйлээс гарч буй химийн хор илэрвэл хамгийн түрүүнд тухайн химийн бодисын тархалтыг зогсоохын тулд өөрөөсөө зайлуулах хэрэгтэй. Ингэсний дараа цаашдын хор алдагдахаас урьдчилан сэргийлэх талаар ажиллах хэрэгтэй. /химийн хорт бодисны учруулах аюулын талаар 16-р хуудаснаас үзнэ үү/.

Орчин тойрнийг хамгаалах зориулалттай эрүүл мэндийн клиник

Вопалийн оршин суугчид орчны эрүүл ахуйн шударга ёсны төлөө тэмцэж байна. Үүний зэрэгцээгээр тэд аюул гамшгийг эмчлэхийн төлөө ажиллаж байнаа юм. Ослоос амьд үлдсэн хмүүс болон бусад сайн дурынхан хамтарч нийт оршин суугчдынхаа эрүүл мэндийг үнэ төлбөргүйгээр эмчлэх Самба Хавна клиник гэх эмнэлгийг байгуулжээ. Санскрит, Хинди хэлээр бол Самба Хавна гэдэг нь боломж гэсэн үг юм. Самба Хавна гэдэг нь бололмж гэсэн үг юм.

Самба Хавна клиник нь орчны эрүүл мэндийн загвар эмнэлэг юм. Энэ эмнэлэг нь аюулгүй бөгөөд тогтвортой ажиллагааг хангах зорилгоор бүтээгджээ. Жишээлбэл:

  • Эмнэлгийг цэвэрлэхдээ. Зөвхөн халуун ус савангаар хангасан бөгөөд хортой химийн цэвэрлэх бодисыг хэрэглэхгүйгээр зохион байгуулжээ.
  • Эмнэлгийн ажилтнууд хашаандаа эмийн ургамал тарьж эхэлжээ. Хашаанд байгаа цэцэрлэгт хүрээлэнд химийн бордоо хэрэглэдэггүй байна. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүс эмнэлгийн цэцэрлэгт хүрээлэнгээс өөрсдийн эмчилгээнд хэрэглэх ургамал навчийг түүдэг байна.
  • Эмнэлгийн шинэ барилгыг барихдаа зөвхөн химийн хоргүй барилгын материалыг ашиглажээ. Барилга барихдаа орон нутгийн материалыг ашиглаж, байгалын гэрлээр гэрэлтүүлгийг хангаж, агааржуулалтыг байгалын агаарын урсгалаар хийхээр зохион байгуулжээ.
  • Борооны улилрад дээврээс гоожсон борооны усыг цуглуулах шугам хоолой татаж, цуглуулсан борооны ус нь газар доогуур байгаа усан санд төвлөрхөөр байгуулсан байна. Газар доор хадгалагдсан борооны усыг хуурай улиралд эргүүлэн ашиглаж, усны эх үүсэврээ хангаж байна.
  • Угаалга хийсний дараа бохир усыг тусдаа байрлаж буй цөөрөмрүү турбаа хоолойгоор хүргүүлэх бөгөөд тэрхүү усыг шүүж цэцэрлэгт хүрээлэнг услахад ашиглана.
  • Байшингийн цахилгааныг нарны ялтсаар хангаж байгаа бөгөөд нарны батерей нь өчүүхэн бага бохирдлыг үүсгэж байна.
People working and meditating in the garden outside the clinic.

Самба хавна эмнэлэг нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд зөвхөн өвчтэй хүмүүсийг эмчлэх төдийгүй бас эрүүл хүмүүсийг өвчлөхөөс хамгаалах жишээ болж байна. Химийн хортой бодисны хэрэглээг багасгах тэдний жишээ нь сургууль бизнесийн байгууллага, засгийн газрын байрнууд, айлын гэр оронд хэрэглэх үлгэр дуурайл болж байна. Бид хэрэглээгээ хэдийгээр ийнхүү багасгаж болох боловч химийн хорт бодисыг үйлдвэрлэсэн хэвээр байх юм бол хорт бодисын аюул бүрэн арилахгүй.

Өөрчлөлтийн төлөө ажиллах нь

Удаан хугацааны эрүүл орчин, эрүүл аюулгүй амьдралын төлөөх хийсэн Вопалын оршин суугчдын тэмцэл нь орчны аюулгүй байдлын талаарх хүний эрх шударга ёсны төлөөх тэмцэлд дэлхий нийтийг зоригзуулж уриалсан юм. Химийн бодисын аюулыг багасгахын төлөө зохион байгуулалттай тэмцэлд дараах зарчмууд хамгийн их ашигтай болох нь батлагдлаа:

  • Өдөр тутмын амьдралдаа хортой зүйл хэрэглэхээс зайлсхий. Гэрээ цэвэрлэх, байгууллагаа цэвэрлэх, ажлын байраа цэвэрлэх үедээ хоргүй химийн бодисыг хэрэглэж байна. Өөрийн цэцэрлэгт хүрээлэн, тариан талбайдаа химийн бордоо битгий хэрэглэ. Химийн бордоо хэрэглэсэн хоол хүнсийг бүү ид. Ногоо жимсийг идэхийн өмнө сайтар угаа. Бидний орон нутаг болон оршин суугаа газруудад химийн хорт бодис тархах бололцоотой учраас бид засгийн газрууддаа шахалт дарамт үзүүлж химийн хортой үйлдвэрүүдийг орон сууцны хорооллуудын ойролцоо байлгахыг зогсоо хэмээн шаардах ёстой
  • Бохирдлоос урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ ав. Химийн хорт бодисны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд өлсгөлөн зарлах, суулт зарлах, явган марш хийх, театрын жүжиг тоглох, хэвлэл мэдээлэл интернет болон бусад харилцааны хэлбэрээр сурталчилгаа хийх буюу олон үйл ажиллагааг хэрэглэ. Хэрэв үйлдвэр хорт хий болон бодис ялгаруулж байвал тэнд ажиллаж буй ажилчидад хоргүй өөр ямар амжиргааны арга байгааг эрж хайж ол. Яагаад гэвэл хүн бүхэнд ажил орлого хэрэгтэй.
A woman speaking as she holds her child.
Xэрэв бидний засгийн газар биднийгээ үр хүүхэд, гэр бүл шигээ хайрлаж чаддаг байсан бол бидний амьдрах орчин эрүүл аюулгүй байх байсан юм.
  • Компаниудад цэвэрлэгээ хийхийг тулган шаард. энэ шаардлагын хүчээр амжилтанд хүрэхэд хэцүү ч компаниудад хорт хаягдлаа цэвэрлэх шаардлага байнга тавих нь эрүүл орчинд амьдрахын салшгүй хэсэг юм. Хэдийгээр компаниуд болон корпарацууд өөрсдөө зөвшөөрдөггүй ч гэсэн орчны байгалыг хордуулсныхаа хариуцлагыг компаниуд өөрсдөө хүлээх ёстой гэдэгтэй хүмүүс санаа нэг байдаг.
  • Засгийн газруудыг аюулгүйн стандартаа сайжруулах шахалт үзүүлж шаардлага тавь. Харамсалтай нь ихэнх засгийн газрууд корпарацуудын ашгийг өөрсдийнхөө хүмүүсээс илүү хамгаалдаг. Ингэснээр орчны эрүүл ахуйн асуудлаар шударга бус үзэгдэл газар авч компаниуд хариуцлага хүлээхгүйгээр аюултай үйлдлээ үргэлжлүүлдэг. Засгийн газрууд хэнийг хамгаалах талаараа бодлоо өөрчилж хүмүүсээ, ялангуяа хамгийн их тусламж шаардсан хүмүүсээ эхний ээлжинд хамгаалах үүргээ ухамсарлах ёстой.
  • Үйлдвэрүүдийг ажлаа явуулах аргыг нь өөрчлүүлэх хэрэгтэй. Вопал хотод ажиллаж байсан “ юнион карбид ” хэмээх үйлдвэр нь тариалангийн хортон шавьжийг устгах хор хийдэг байжээ. Гэтэл тариалангийн хортон шавьжийг устгахын тулд заавал химийн бодис шаардлагагүй байдаг. Байгал орчинд хоргүй тогтвортой аргаар хортон шавьжийг хязгаарлаж болдог олон арга байдаг байна. Ийм байсаар байтал яагаад биднийг үйлдвэрийн хороор хордохыг нь зөвшөөрч байгаа хэрнээ үйлдвэрийн талаар шийдвэр гаргахад оролцуулахгүй байна вэ?

Боломжийн эрсдэл гэв үү? Хэний хувьд?

Үйлдвэрийн газрууд болон засгийн газрууд байгал орчны хохиролын эрсдэлийг /Вопалд тохиолдсон шиг гамшгийг хүртэл/ хөгжлийн төлөөс хэмээн нэрлэж, хүлээн зөвшөөрч байдаг. Энэ бол бидний дунд байгаа хамгийн ядуу, хамгийн эмзэг хэсэг нь бизнесийн ашгийн төлөө хохирно гэсэн үг юм. Бидний ихэнхийн хувьд энэ бол хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл юм. Ашиг хөөцөлдөх нь хүний эрүүл байх эрхийг зөрчих, орчин тойрны эрүүл байдлыг сүйтгэхэд гол хүчин зүйл болдог бөгөөд энэ их хохиролыг ашиг олсноор зөвтгөж боломгүй юм.

Хэрэв юнион карбид компани буюу энэтхэгийн засгийн газар болмгоомжлох зарчмыг барьж чадсансан бол Вопалын хорт хийн аюул учирахгүй байх байсан билээ.

Болгоомжлох зарчмыг шаардах нь

Аюулгүй байдлын арга хэмжээнүүд учирах хохиролыг багасгаж чадна. Аюулгүй байдлын арга хэмжээ авлаа ч гэсэн үйлдвэрийн газруудад эрсдэл үргэлж байсаар байдаг. Хэрэв эрсдэлээс зайлж чадахгүй бол тэр эрсдэлийг ядахдаа тэнцүү хуваах хэрэгтэй. Харин эрсдэлийг зөвхөн ядуу, эмзэг хүн амд дангаар ноогдуулж болохгүй.

Удаан хугацааны туршид аюулгүй байхын тулд үйлдвэрийн газрууд өндөр ашгын төлөө хөөцөлдөхөөс илүү аюулгүй байдал, тогтвортой ажиллагааны үнэт зүйлийг дагах ёстой. Үүнд хүрэхийн тулд үйлдвэрийн газрууд компануудыг аюулгүй бөгөөд шударга аргаар ажиллахыг бид шаардах ёстой ба засгийн газрууд тухайн үйлдвэрүүдэд хууль хэрэгжиж байгаа, хүний болон орчны эрүүл мэнд хамгаалагдаж байгаа эсэхийг шалгаж дүгнэж байх ёстой. Байгал орчны шударга ёсыг бүх нийтэд тогтоох нэг арга нь удирдагч нар болон шийдвэр гаргагч хүмүүс болгоомжлох зарчмыг удирдлага болгох явдал юм.

Illustration of the following: The shape of the factory turned sideways becomes a gun.
болгоомжлол, сэрэмжлүүлгийг шаард!
EHB Ch4 Page 43-2.png
Утаатай үйлдвэр… …утаатай буу зэвсэг болон хувирч чадна.



This page was updated:05 4-р сар 2021