Hesperian Health Guides

Вопал хотын хорт гамшиг

Энэ бүлэгт:

1984 оны 12 сарын 3 ны шөнө Энэтхэгийн Вопал хотод аймшигт гамшиг тохиолджээ. Вопал хотын хамгийн ядуучууд амьдардаг хорооллын ойролцоо байрладаг бордооны үйлдвэр агаарт олон тонн хорт хий алджээ. Үйлдвэрийн аюулын дохио өгөх систем нь унтраастай байсан учир хорооллынхон ямар ч аваарын дохио сонссонгүй.

 A woman speaking.
Хорт хийн аюулаас амьд үлдсэн Аззиза Султан ингэж ярив.
Би хүүхдээ муухай ханиалгах дуунаар тэр шөнө сэрсэн юм. Өрөө маань тэр чигээрээ цагаан үүлэнд хучигдсан байлаа. Би хүмүүсийг гүйгээрэй гүйгээрэй гэж хашгирахыг сонсов. Тэгтэл би ч бас муухай ханиалгаж эхэлсэн. Амьсгалах бүртээ би гал залгиж байгаа юм шиг байлаа.
 A woman speaking.
Бас нэгэн амьд үлдсэн гэрч Чампа Деви Шукла ингэж дурсаж байна.
Хүмүүс босчгоогоод юу л өмсөж байна тэрэнтэйгээ гүйцгээсэн. Зарим нь бүр хувцасгүй гүйж байсан. Тэд зүгээр амьд үлдэхийн тулд учир зүггүй гүйж байлаа.
Миний биеэр дүүрэн улаан перц цацчихсан мэт гашуу оргиж байсан. Нүднээс маань нулимс гарч хамраас ус гоожин, аман дотор маань хөөс дүүрч байв.

Хорт хий тэр шөнө маш олон хүнийг алсан юм. Гурав хоногийн дотор 8000 хүн нас баржээ. Гэвч энэ бол аюулын дөнгөж эхлэл нь байлаа.

Түүнээс хойш 20 жил болоход биенд нь үлдсэн хорт хийнээс болж 20000 хүн хордлогоор нас баржээ. Амьд үлдсэн хүмүүс амьсгалын өвчин байнгын ханиад, халуурал, гар хөл сулрах, бие сулрах, айдас стрессэнд орох, хорт хавдар тусах зэргээр өвчилсөн юм. Амьд үлдсэн хүмүүсээс төрсөн хүүхдүүд төрлхийн хүнд гажигтай төрцгөөсөн. Тэр хүүхдүүд доголон, өсөлт багатай, үргүй, бэлэг эрхтэний гажигтай, мэдрэлийн системийн гажигтай төрцгөөсөн. Ганцхан шөнө гарсан Вопалын хорт хийний хохирогч нарын тоо нийтдээ 150000 болсон юм.


This page was updated:05 4-р сар 2021