Hesperian Health Guides
4–аар бүлэг: Эрүүл орчинд амьдрах эрх ба шударга ёс
Орон нутгийн хүн бүр эрүүл аюулгүй амьдрах, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Харамсалтай нь энэхүү эрхийг тэр бүр хангалттай эдэлж чаддаггүй юм. Ихэнх хүмүүс наад захын хэрэгцээний зүйлсийн хомсдолтой, хортой бодисын илүүдэлтэй орчинд амьдарч байна. Ялангуяа арьс өнгө, яс үндэс, шашин, хүйс, нийгмийн анги давхрага, ядуурал болон бусад шалтгаанаас болж нийгмийнхээ доод давхрагад байгаа хүмүүсийн хувьд энэ эрх нь байнга зөрчигдөж байна. Яагаад гэвэл энэ хүмүүс хамгийн түрүүнд хордож, мөн хамгийн ихээр бохирдож байна.
Эрүүл орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд орчны эрүүл ахуйн шударга ёсны төлөө тэмцэл өрнүүлдэг.
Дэлхий дээр орчны эрүүл ахуйн гамшигаас үүдэн шударга бусаар зовж шаналсан олон иргэд нөхөрлөлүүд зохион байгуулалтанд орж, эрүүл мэндийн эрхээ хамгаалах шударга ёсны төлөөх тэмцэлд нэгдсэн түүх олон байдаг. Энэ бүлэгтээ бид тэдгээр хүмүүсийн заримынх нь тухай өгүүлэх болно.