Hesperian Health Guides

Усны ай савыг хамгаалж сэргээх нь

Энэ бүлэгт:

Усны ай сав дотор байгаа газруудыг ихэвчлэн олон янзын хүмүүс өмчилдөг. Хүн бүхнийг усны ай савыг хамгаалах ажилд татан оролцуулж хамтран ажиллах нь хэцүү байдаг. Гэвч усны ай сав нь хүн бүхэнд хамаатай учир аль болох олон айл оролцон усны ай саваа хамгаалах хэрэгтэй.

Тогтвортой хөгжил нь усны ай савыг хамгаална

Зам барих, гол боож усан сан байгуулах, усан цахилгаан станц барих, усыг соруулан авч газрыг хуурайшуулах зэргийг хийхдээ усны ай савыг эвдэж, ингэснээрээ хүмүүсийн амьдралыг сайжруулах зорилго тавьдаг. Гэтэл усны байгалын хөдөлгөөнийг тооцохгүйгээр хүчээр өөрчлөлт оруулах нь хүмүүсийн амьдралыг сайжруулахаас илүү муутгаж аюултай болгодог.

Illustration of the below: A river flows through a landscape with homes, forest, farmland, wetlands, and a factory.
орон гэр, үйлдвэрийн барилгуудыг голоос хол барьсан байна.
Ой мод борооны усыг сайн шингээж хөрсрүү бага багаар оруулна.
Байгалын жамаар тахирлан урсаж байгаа гол үерийн хэмжээг багасгадаг.
Нуга чийглэг газрууд үерийн усыг шингээж авах ба усан дахь химийн бохирдлыг шүүдэг.

Усын ай савыг гэмтээлгүйгээр өөрсдийн амьдралыг сайжруулах олон арга хүмүүст бий. Усны ай савыг эрүүл байлгаснаар хүмүүс зөвхөн өнөөдөр төдийгүй ирээдүйд сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.

Усан санг хамгаалахын ач холбогдол

Усны ай савыг хамгаалахын тулд ихэвчлэн газрын маргааны асуудалруу ордог. Газарт тодорхой хэл хязгаар тогтоох, ус урсгах төлөвлөгөө хийх, хөршүүдийн хооронд газар ашиглах талаар зөвшилд хүрэх. Ажил хийхэд шаардагдах хөрөнгө мөнгийг олох, цуглуулах, газрын нөөцийг хувааж ашиглах талаар саналаа нэгтгэх ажлууд багтана.

Олон орон нутгийн хувьд энэ нь хялбар бус хөтөлбөр болдог. Орон нутгийн болон бүс нутгийн засгийн газар оролцож маргааныг шийдэхдээ туслахдаа заримдаа маргааныг зөв шийдвэрлэх ба заримдаа буруу шийдвэрлэнэ.

Гэхдээ хүмүүс усны ай саваа хамгаалахаар хамтран ажиллаж чадах юм бол үр дүнд нь бүхний хэрэглэдэг ус нэмэгддэг. Усны хомсдол орон нутагт зөрчил тэмцэл үүсгэдэг. Харин ус элбэгшихэд хүмүүсийн харилцаа сайжирдаг.

A farmer in a field of crops shakes hands with a man standing with his cow.

Усны ай сав нэмэгдэхэд гардаг үр дүн:

  • Гол болон газрын доорх усны түвшин нэмэгддэг
  • Ургацны өсөлт нэмэгдэж хуурай улиралд ч ургац алддаггүй.
  • Мал эрүүлждэг.


Ус нэмэгдэхэд ургац нэмэгддэг. Энэ нь хүмүүсийг илүү орлоготой болгон нутаг орноо хаян дайжин нүүхээс хамгаалдаг.

түүхийн үүргэлжлэл "Агуан голын хөндийд усны ай сав гэмтсэн нь".

Агуан голын хөндийнд эрүүл мэндийг сайжруулсан нь

Гондурас улсыг нөмөрсөн далайн шуурга Агуан голын усны ай савд амьдарч байсан бүх хүнийг хохироосон юм. Энэ хохирлоос гарахын тулд бүх хүн хамтран ажилласан. Хот тосгонууд даяар хөндийн бүх хүмүүс уулзацгааж эхлэв. Олон газарт эрэг шороо нурж, олон хүмүүс орон гэргүй хоцорсон байлаа. Католик сүмийнхний тусламжтайгаар тэд байдлыг яаж сэргээн засвал удаан хугацаанд аюулгүй амьдарч болох вэ гэдгийг ярилцаж эхлэв.


Энэхүү ярианы явцад хүмүүс газар тариалангаа яаж эрхлэхээс хамаарч тэд хөрсөө эсвэл элэгдүүлж, цөлжүүлэн, эсвэл хамгаалдаг юм байна гэдгийг ойлгожээ. Тариаланчид газар тариалангийн талбайгаа уруу газарлуу хагалахдаа тууш хагалалт хийвэл шороо их нурж, хөндлөн хагалалт хийвэл шороо бага нурна гэдгийг ойлгожээ. Мөн цементэн шуудуунууд чулуун хана болон бусад саадуудыг хийж чадвал газар уруугаа нурахаас хамгаалах юм байна гэж дүгнэжээ. Тэд газраа хамгаалах олон аргыг суралцав. Гэхдээ тэд газрыг хамгийн их сүйтгэдэг хүмүүс нь үхрийн ферм болон газар тариалангийн газрын эзэд байдаг гэдгийг мэдэж байлаа.

A woman standing at the doorway of her home speaks with another woman.


Тосгоныхон болон тариаланчид том том бананы тариалантай болон олон үхэр малладаг эзэд дээр очицгоов. Тосгоныхон том газрын эздэд хамтдаа усны ай саваа хамгаалбал бүгдээрээ илүү их устай болох тухай ярилцав. Тэд усгүйгээс зөвхөн ядуучууд хохироод байгаа юм биш. Газрын хөрс элэгдэж усны бохирдол нэмэгдвэл бид бүгдээрээ хохирно гэж хэлэв.


Цаг хугацаа өнгөрхөд Агуан голын эрэгт амьдардаг баян хүмүүст бас усны ай савын сэргээлтэнд оролцож эхлэв. Зарим нь гол дагуу хашаа барьж голын эхийг үхэрт туучуулхаас хамгаалж эхлэв. Өндөрлөг газартай зарим хүмүүс нам газарт амьдардаг айлуудын байшинг хамгаалсан моднуудыг тарих зөвшөөрөл өгч газрынхаа зарим хэсгийг ой модонд зориулав. Уулын хамгийн өндөрт амьдардаг газрын эзэд өөрсдийнхөө байшингийнхаа эргэн тойрны газрыг хамгаалалтанд авахыг зөвшөөрч уулын оройн ой модыг хашиж нийтийн хамгаалалтанд авах зөвшөөрлийг өгөв. Ингэснээр уулын оройн ой мод усны эхэнд үхэр мал хамаагүй туучиж чадахаа больж усны цэвэр эх сурвалжууд хүн бүхэнд тусалж эхлэв.


Далайн шуурганаас хойш Агуан голын хөндийн хүмүүс хоорондоо ихэд илэгсэг найрсаг болжээ. Өмнө нь тэд бие биенийгээ ч мэддэггүй хоорондоо ховорхон ярьдаг байж. Тэд өөрсдийн хөндийн усны ай савыг хамгаалснаар илүү цэвэр устай, илүү аюулгүй орон гэртэй болж байгаагаа мэдэж байлаа. Усны ай саваа хамгаалах энэ хөдөлгөөн нь орон нутгийнхнийг илүү сайн хамт олон болгожээ.


Орон нутгий усны ай савыг хамгаалах төлөвлөгөө

Агуан голын хөндийн багийнхан усны ай саваа хагмаалахын тулд дараах ажлуудыг хийжээ.

Illustration of the below: A group of villagers talk while gathered on a river bank.
ус яагаад ингэж бохирдсон гэж та бодож байна вэ?
Үйлдвэрийн газраас доош урсаж байгаа ус хуучнаасаа бүлээхэн болсон байна. Манай нөхрийн загасчилдаг байсан чулуунууд лаг шавраар хучигдсан байгаа.
  1. Усны ай савын нөхцөл байдлыг тогтоох.
    Орон нутгийн удирдлага идэвхтнүүд багш болон бусад хүмүүсээс бүрдсэн групп усны ай савын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой газраар аялж үзлэг хийжээ. Усны ай савын хэмжээнээс хамаарч ийм аялал нь нэг өдөр ба заримдаа хэдэн долоо хоногоор ч үргэлжилж болно. Ус урсаж байгаа гол замуудыг даган явж уснууд хаана хоорондоо холбогдож байгааг тэмдэглэ. Усны ай савын аль хэсэгт хэн амьдарч байгааг тэмдэглэж, янз бүрийн газруудад газрын нөөцийг хэрхэн ашиглаж байгааг бичиж ав.

    Хүмүүсийн ус авдаг газруудад очиж усны бохирдол хаана байж болохыг тэмдэглэ. Жишээлбэл: үйлдвэрийн газар, бэлчээр, хог хаях газар зэргийг тэмдэглэж, усыг бохирдуулж болох эх үүсвэрүүдийг бүртгэ.

    Хүмүүстэй ярилцаж ус болон цаг агаар орчны байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг асуу.жишээлбэл анчид болон загасчид амьтад хаана байсныг мэддэг. Хаанаас ямар амьтан алга болсныг мэднэ. Өөрөөр хэлбэл таны орон нутгаар дүүрэн экспертүүд байдаг ба тэр хүмүүсээс асуусан мэдээллээр усны ай савынхаа тухай мэдлэгийг бүрдүүлнэ.
  2. Illustration of the below: Drawing labelled "Our Watershed."
    oрон сууц
    усны эх
    жорлон
    мал
    уул
    үйлдвэр
    гол
  3. усны ай савынхаа зургыг гаргаж газрын зураг хий. Эдгээр уулзалтуудынхаа дараа өөрсдийн мэдэж авсан зүйлийнхээ талаар ярилцаж, тухайн мэдээллийг нийт орон нутгийнхний хэмжээнд хэрхэн түгээх талаар зөвлөлд. Ямар зүйлс газар болон усанд хамгийн их аюул учруулж болохыг ярилц. Усны ай савынхаа тухай газрын зургыг хийгээд хамгийн их санаа зовоож байгаа зүйлсийг газрын зураг дээр байрлуулан ярилцахад тохиромжтой. Газрын зургыг хийхдээ өмнө нь ямар байсан одоо ямар болсныг харьцуулж хийхэд тохиромжтой байдаг. Өмнө нь ямар байсан газрын зураг хийхэд өндөр настнууд тусалдаг.

  4. Орон нутгийн иргэдийн уулзалтыг зохион байгуул. Усны ай сав дотор амьдарч байга орон нутгийн иргэдийн уулзалтыг усны асуудлаар зохион байгуул. Энэ уулзалтанд эрүүл мэндийн ажилтнууд, усны асуудал хариуцсан ажилтнууд, ариун цэвэр сантехникийн ажилчид, бизнесийн хүмүүс болон усанд явдаг хүмүүсийг оролцуулах нь их чухал.

    Газрын зураг болон гар зурагнуудаа ашиглан өөрсдийн орон нутагт гарч байгаа асуудлуудыг ярилц. Хүмүүсийг орон нутгат гарч байгаа эрүүл мэндийн асуудал, усн бохирдол, цөлжилт, ой мод устгалт, хөрсний элэгдэлт болон усны хомсдол зэрэг бусад асуудлаар ярилцах боломж олгож дэмж.

    Энэхүү ярилцлагын зорилго нь асуудлыг тодорхойлж гаргаж ирэх, түүний дагуу асуудлыг шийдвэрлэх явдал юм. Асуудал гарч ирэх бүрт энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид яг одоо юунаас эхлэх вэ гэдгийг асуу. Мөн бидэнд техникийн дэмжлэг мөнгө болон бусад нөөц хэрэгтэй юу гэдгийг асуу. Хэн хэнийг энэ ажилд оролцуулах ёстой вэ гэдгийг асуу.

  5. A group of people at a meeting discuss a map labelled "Our Watershed."


  6. Иргэний нөхөрлөлийг байгуул. Нэг усны ай саванд амьдарч байгаа хүмүүсийн дунд усны асуудлаар уулзалт хийлгэх, усны замаар явж үзэх зэрэг нь нөхөрлөл байгуулах нэг арга хэлбэр юм. Ус, голын доор амьдарч байгаа хүмүүс усны эхэнд амьдарч байгаа хүмүүстэй уулзаж ярилцах боломжтой байх ёстой. Мөн янз бүрийн нийгмийн бүлгийн хүмүүсийг уулзуулах уулзалт зохион байгуул. Тэдний дунд нийтлэг зорилгыг зохион байгуулж хүн бүхэнд ач холбогдолтой арга зам шийдлүүдийг гаргаж ав.

    Иргэний нөхөрлөл байгуулах нь заримдаа хэцүү бөгөөд ялангуяа том усны ай савын нөхцөлд энэ нь бүрч хүнд байдаг. Янз бүрийн бүлгийн хүмүүс усны ай савыг яах ёстой талаар өөр өөр санаа бодол дэвшүүлж бусдынхаа хэрэгцээ санааг ойлгож зөвшөөрөхөд хүндрэлтэй байдаг. Эрх мэдлийн зөрүү, нөөц ашиглах эрх болон нөлөөлөл үзүүлэх зөрүүнээс болж хурц тэмцэл үүсч болно. Гэхдээ хүн болгоны хэрэгцээ болон оролцоог хүндэлж чадвал эрх мэдэл эд баялагаар илүү хүмүүс бусад хүмүүстэй энгийн нөхөрсөг харилцааг хүчтэй хөгжүүлж болно. Ажлын харилцаа нь аль болох нээлттэй үнэнээсээ байвал харилцан итгэл төрүүлдэг. Мөн нөхөрлөлийн гишүүд бүгдээрээ нөхөрлөлийн ажилд оролцох үүрэгтэй байвал тэд хамтдаа үр ашгийг хүртдэг.

    Агуан голын хөндийнийхний хийсэн зарим хэлцлүүдийг санацгаа. Нэг бүлэг нь нөгөө хүмүүсийнхээ өмчийн газар дээр мод тарьсан байгаа. Баян газрын эзэд булаг шанд горхины усыг хашаалж хамгаалах талаар зөвшөөрөл өгсөн байгаа. Зарим хүмүүс бүр газраа сольсон байгаа. Уйгагүй ажиллагаа тэвчээр хамтийн хүчээр цэвэр устай болох хүсэл эрмэлзэл нь Агуан голын нөхөрлөлийг амжилтанд хүргэсэн.

  7. Үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах.
    Маш тодорхой зорилго тавьж үйл ажиллагааны төлөвлөгөө гарга. Нэг зорилго нь усны эх үүсвэр болгоны ойролцоо мод тарьж таван жилийн дотор моджуулах төлөвлөгөө байж болно. Нөгөө зорилго нь голын усыг цэвэр байлгаж, 50 жилийн турш уугаад ч бохирдохгүй байхаар хамгаалах төлөвлөгөө байж болно.

    Үйл ажиллагааны төлөвлөгөө нь зарим газрыг огт ашиглахгүйгээр хамгаалах ялангуяа гол горхины ойролцоо газар, уулын оройг ашиглахгүй гэсэн төлөвлөгөө байж болно. ийм газруудад”усны ай савын хамгаалалтын газар: бүү ашигла” гэсэн тэмдэг тавих юм уу эсвэл модыг будаж тэмдэглэж болно.

    усны ай сав сайжирснаар хамгийн түрүүнд ашиг хүртэх хүмүүс бол усны ай савын доод хэсэгт амьдарч буй хүмүүс юм. Тэнд ус очиж хангалттай шингэснээр газар чийглэг болж хөрс сайжирна. Мөн өндөрлөгдүү газар амьдарч байгаа хүмүүст үр ашиг нь сүүлд ирэх учир тэдний амьдралыг сайжруулах төлөвлөгөөг бас оруулах хэрэгтэй. Орон нутгий иргэд бүгдээрэ усны ай саваас ашиг хүртэж үр дүнг харж эхэлбэл тэд хамтдаа амжилтанд хүрнээ.


Агуан голын хөндийн усны ай савын үйл ажиллагааны төлөвлөгөө.
A group of people at a meeting discuss lines on a poster.
  1. Усны эх үүсвэрийн ойролцоох мод ногоог бүү тасал.
  2. Залуу модыг ургуулж тусал, цөөхөн модтой газрыг нэмж ойжуул. Ялангуяа усанд ойрхон газарт мод нэмж тарь.
  3. Орон нутгийн хэмжээнд ойжуулалтын үрсэлгээний цэг байгуулж эхлэх.
  4. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах орон нутгий бүлгүүдийг зохион байгуул. Орон нутгийн тариаланчидад тариалангийн талбайгаа шатаахгүй байхыг зааж сурга. Хэрэв шатаавал яаж хяналттайгаар аюулгүй байдалд шатаахыг зааж сургах.
  5. Усны эх сурвалжийн ойролцоо хашаа барьж, хашаанууд дээр “хагмаалалттай газар” гэсэн тэмдэг тавина.
  6. Малын аргал, хоргол, хатсан өвс ургамал, тариа будааны сүрэл зэргийг ашиглаж хөрс сайжруулах ажил хийхийг тариаланчидад зааж сургаж дэмжих. Мөн хөрсийг урсгахгүй байх хана, шуудууг барих, мөн шулуухан биш муруй хагалалт хийж хөрсийг хамгаалахад нь тариаланчидад туслах.
  7. Химийн хортой бодис шавьжны хор хэрэглэхийг цээрлэх.
  8. Орон нутгийн засаг захиргаа усны комиссынхонтой хамтран ажиллаж жорлонгуудыг зөөх, бохир усны систем болон угаалга хийдэг газруудыг усны эх сурвалжаас холдуулах.
  9. Орон нутгийн хэмжээнд хог цуглуулах ажлыг зохион байгуулах. Хогыг гол усруу орохоос хамгаалах урьдчилан сэргийлэх.
  10. Мал сүргийг усны эхэнд байлгахыг хориглож мал оруулж болохгүй газруудад тэмдэг тавих.
  11. Орон нутагт шинээр нүүж ирсэн хүмүүст болон орон нутгат бизнес хийж байгаа бүх хүмүүст усны ай савны талаар мэдээлэл өгч, тэднийг усны ай сав хамгаалах ажилд татан оролцуул.

эдгээр алхамууд нь орон нутгийн хэмжээнд усны ай саваа хагмаалахад үлгэр жишээ болох загвар юм. Энэхүү төслийн хагмийн чухал хэсэг нь аль болох олон хүнийг энэ ажилд хамруулан аль болох удаан хугацааны туршид усны ай саваа хамгаалж сургахад оршино.



This page was updated:05 4-р сар 2021