Hesperian Health Guides

Ойжуулалт

Энэ бүлэгт:

Хэзээ ч цэвэрлэгдэж байгаагүй буюу ихэд гэмтсэн хуучин ой мод улам л ховордож байна. Эртний хуучин ой алга болсны дараа тэр дахин хэзээ ч урьдынх шигээ амьтны ертөнц, ургамлын ертөнцөөр баялаг болохгүй. Харин шинээр хийсэн хоёр дахь ой эртний ойд байсан зарим биологийн төрөл зүйлийг ургуулж арчилж чадах юм бол эртний ойтойгоо нэлээд ойролцоо баялаг ой болно. Хүмүүсийн арчилж ургуулсан ой нь орон нутгийнханд хэрэгтэй олон нөөцөөр хангаж чадна.

Эрүүл ойг ургуулахад маш удаан хугацааг шаарддаг. Гэхдээ та энд сайн эхлэлийг тавьж өгч чадна. Газрын элэгдлийг хянаж багасгах унаган мод тарих, орон нутагт тохиромжтой мод тарих зэргээр та сайн ой тарьж чадна. Ойд унаган мод тарихдаа ямар дэс дарааллаар байгааг даган мөрдөх нь эрүүл ойг гаргаж авахад туслана.

Мод тарих нь дандаа хэрэгтэй юу?

Орон нутгийн ойжуулалтын төслийг эхлэхийн өмнө энэ төсөл нь таны орон нутгийн иргэд болон байгал орчны хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдгий шалга. Зарим моднууд үр тариатай өрслөдөж, газар усны төлөө тэмцэлдэнэ. Заримдаа цаг агаарын ширүүн нөхцөлд залуу модыг арчилхад хэтэрхий их ажил орно. Модыг амьдарч чадахгүй газарт нь тарьж ургуулах нь үр дүнгүй ажил болдог бөгөөд үхсэн модны тоог л нэмэгдүүлдэг.

Хэрэв таны орон нутгийн иргэд ойн бүтээгдэхүүнээр амьдардаг бол гоожин болон жимс зэргээр ашиглагдаж болох модыг тарьж ойг нөхөн сэргээх хэрэгтэй. Хэрэв таны орон нутгийнхан ан агнуураар амьдардаг бол хөрс агаар ус амьтныг хамгаалах замаар мөн ойг байгалынхаа жамаар сэргэхэд нь илүү анхаарах хэрэгтэй.

Ой бүх газарт ургаж чаддаггүй. Байгалаас тогтсон цөл, тал газар болон хуурай газруудад мод цөөхөн ургана. Хэрэв ийм газруудад их хэмжээний мод тарихыг оролдох юм бол орон нутгийн өвс ургамал, амьтны аймгуудын тэнцвэрийг алдагдуулдаг. Гэхдээ зэрлэг ан амьтны амьдралд нөлөөлөхгүй. Хот суурин газар болон замын дагуу, үйлдвэрийн газрын ойролцоо, сургууль нийтийн газар мод тарих нь орчны эрүүл мэндийг сайжруулж орон нутагт сайнаар нөлөөлдөг.

Газрыг хэн өмчилж байна. Хууль ямар байна вэ?

Хэрэв та тодорхой газрыг ойжуулахыг хүсч байгаа бол энэ ойгоо ургасных нь дараа ашиглах эрхээ олж ав. Ой мод тарихын өмнө тухайн газрыг хэн өмчилж байна? Мод тарих газрын эрхийг хэн олгож байна гэдгийг мэдэж авах нь дараа нь асуудал зөрчил гаргахаас хамгаалдаг. өнөөдөр хэнд ч ашиггүй хоосон тарчиг байсан газар ой мод тарьсны дараа үржил шимтэй ашигтай газар болдог. Бас зарим газарт хүмүүсийг зарим төрлийн модыг тайрч болохгүй гэсэн хууль гаргадаг. Ингэснээр өөрийнхөө тарьсан модыг эргэж ашиглаж болохгүй болох ч магадлалтай. Таны амьдардаг газарт тийм хууль байгаа эсэхийг шалга.

Янз бүрийн моднууд янз бүрийн хэрэгцээг хангаж байдаг

Ямар мод тарихыг шийдэхийн өмнө орон нутгийн иргэдэд ямар мод хэрэгтэй байгааг судал.

People sit together and discuss.
Бидэнд амарч тухлах зугаалах газар хэрэгтэй байгаа бол…
… тэгвэл бид сайхан сүүдэр гаргадаг навчтай мод тарья, түүнийгээ нийтийн цэцэрлэг дотор тарья.
Гэхдээ бид бас усан хангамжаа хамгаалж мод тарьмаар байна…
...… тэгвэл бүгдээрээ удаан ургадаг моднуудыг голын дагуу булгийн ойролцоо тарьцгаая.
People sit together and discuss.
Бид газрын элэгдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна…
… тэгвэл хэдүүлээ урт гүнзгий үндэстэй моднуудыг халзан толгодууд дээр тарья. Ойг хамгийн их устгасан газруудад мод тарья.
People sit together and discuss.
Би хоол хүнс эмийн ургамал, амьтны тэжээлд хэргэлэх зүйлийг тарьмаар байна…
… тэгвэл бид гэрийнхээ ойролцоо олон янзын мод тарих хэрэгтэй юм байна.
Түлээ түлш, банз, малын тэжээлд хэргэлэх модыг яах вэ…
… тэгвэл бид янз бүрийн төрлийн моднуудыг хүн болгон ашиглаж болохуйц нийтийн эзэмшлийн газарт тавья.

Хэдийгээр цаг их орж, тэсвэр тэвчээр шаардагдах болоч хүн бүхний мэдлэгийг ашиглаж,хүн бүхний хэрэгцээг тооцож үзэх нь хүн болгонд хүрсэн сайн төлөвлөгөөг хийх боломж олгодог.



This page was updated:05 4-р сар 2021