Hesperian Health Guides
Ойн нөөц
Зарим орон нутгийн иргэд засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа хороотой гэрээ хийж ойн нөөцрүү хэрхэн нэвтрэх, ойн нөөцийг хэрхэн менежмент хийх талаар тохиролцдог үүнийг хамтын менежментийн схем гэдэг.
Хамтын менежментийн нөхөрлөл хүмүүсийг уламжлалт замаараа явж уламжлалт аргаар ойн нөөцийг ашиглахыг зөвшөөрдөг. Ойн нөөцийг удирддаг орон нутгийнхан бусад нутгийн иргэдэд ойг хамгаалах талаар сургалт явуулж зөвөлгөө өгдөг.
Ой модны аж ахуй нь хүн ба модыг аль альнийг нь тэтгэдэг
Бразилийн Амазон дахь ширэнг ойд мод бэлтгэх компани, үхрийн аж ахуй болон мод тайрах, ой модонд тариалан тарих, каучук олборлох, гар урлал эрхлэх хүмүүсийн хооронд байнга зөрчил гарч байдаг. Маш их хэмжээний ширэнг ойг устгасны дараа ажилчид болон нутгийн унаган иргэд тэмцэл өрнүүлж, засгийн газрыг нээлттэй нөөц газар байгуулахыг ятгаж чаджээ. Нээлттэй нөөц газар гэдэг нь ой сүйтгэхийг хориглосон боловч ойгоос бага хэмжээгээр хэргэлхийг зөвшөөрдөг нөөц юм.
Харамсалтай нь ойд насаараа амьдарсан хүмүүс хүртэл нээлттэй нөөц газрын ойгоос хэргэлэх зөвшөөрөл авч чадаагүй юм. Хүмүүс ойн төлөө үнэнчээр зүтгэж тэмцсэн боловч ойгоо хагмаалсныхаа үр дүнд өөрсдийн гэсэн амжиргаагаа алджээ.
Тапаёосын орон нутгийн ойн нөөцийн орчим амьдарч байгаа хүмүүс ойд тариалан тарьж, ан агнаж, ойн бүтээгдэхүүнээр сав суулга, завь болон бусад гар урлалын зүйлсийг хийж амьдардаг уламжлалтай. Бас тэд эмийн ургамал багаж, түлш, цахилгаан болон бусад зүйлсийг худалдан авахын тулд мөнгө олох хэрэгтэй байдаг. Бага зэрэг санхүүгийн туслалцаатайгаар тэд Кабоклоогийн засварын газар гэдэг нэртэй мужааны газрыг байгуулж, үүнийгээ Кабоклоогийн унаган хүмүүс Африк болон европын иргэдийн нэрээр нэрлэжээ. Хүмүүс ойг тайрч газар тариалангийн талбай гаргаж авахдаа унагаасан моднуудыг ашиглан өөр нэмж мод тайрахгүйгээр тэд тавилга ширээ сандал хийж орон нутгийн зах зээл болон Бразил даяар худалдаж эхэлжээ.
Энэ бүтээгдэхүүнээс олсон орлого нь тэднийг нэмж өөр тавилганууд хийж мөнгө олох хүсэл сонирхлыг төрүүлжээ. Гэвч тэд ойн тооллого хийж ойг тогтвортой ашиглах төлөвлөгөөгөөр батлагдаагүй л бол нэмж мод тайрах эрхгүй болгосон байна.
Байгал орчны яамнаас баталдаг энэ зөвшөөрлийн шаардлагыг хангахын тулд орон нутгийн иргэд өөрсдийн ой модонд тооллого хийж эхэлжээ. Тэд ойд яг хэдэн мод байна. Түүнээс хэд нь шинэ хэд нь шинээр гарч ирснийг дахин тоолжээ. Засгийн газрынхан уншиж бичиж чаддаггүй тосгоныхныг ийм тооллого хийсэн гэдэгт итгэхгүй байв. Гэвч тосгоныхон жинхэнэ нарийн мэргэжлийн экспертүүд байлаа. Тэд байгал орчны эрдэмтдийг жил бүр дагуулж явуулан тэдэнд ургамал амьтны тухай заадаг хүмүүс байв. Харин эрдэмтэн судлаачид тэдний ачыг хариулж модыг яаж тоолох, модыг яаж энгийн шугам бариад хэмжихийг, мод жилд ямар хэмжээтэй ургаж байгааг яаж хэмжихийг зааж өгчээ. Тосгоныхон жижиг мөртлөө өндөр үнэ хүрдэг тансаг хэрэглээний бүтээгдэхүүн хийе гэж шийдвэр гаргасан байна. Жишээлбэл гуталны ширээ, жижиг сандал зэргийг хийхэд жилдээ бага мод орно гэдгийг тэд тооцоолжээ. Ингээд тэд жилдээ тайрах модныхоо тоог батлуулахаа яаманд явуулсан байна.
Байгал орчны яам Кабокло засварын газрынхны явуулсан төлөвлөгөөг баталж, тэдэнд ойн нөөцийг бууруулахгүйгээр орлогоо олох эрхийг нь өгчээ.
Кабокло засварын газрынхан эрдэмтэд, эдийн засагчид, хөгжлийн агентлагийн ажилтнуудын олон жилийн турш тэмцээд үр дүнд хүрч чадаагүй зүйлсийг хийж чадсан байна. Энэ нь ойг ашиглан ашиг олохын хажуугаар ойг тогтвортой нөөцлөн хадгалах менежментийн төлөвлөгөөг тэд хийж чаджээ.