Hesperian Health Guides
Ой ба эрүүл мэнд
Гарчиг
Ой мод ба ус
Зарим хүмүүс ой модыг бороо татаж усыг газар доор хадгалдаг зүйлс гэдэгт итгэдэг. Зарим хүмүүс ой мод хэтэрхий их ус хэргэлдэг гэж боддог. Ой модонд хэрэглэх усыг газар тариаланд хэргэлвэл дээр гэж боддог. Ямар модыг хаана тарьснаас хамаараад эдгээр итгэл үнэмшил үнэн байх магадлалтай.
Ой модны газрын гүний үндэс нь усыг шүүж өгдөг. Химийн хортой бодис хүнд металл болон химийн хортой бохирдлууд нь газрын хөрсний болон гүний усанд орсон бол ой мод түүнийг шүүж цэвэршүүлэх чадвартай. Ой модны үндэсээр шүүгдсэн цэвэр ус худаг гол горхи нуурлуу орж, бидний амьдардаг усны ай савыг эрүүл усаар хангадаг. Усны эх сурвалжийг хамгаалах ой модгүйгээр ундын ус болон угаалгын уснууд маань хамгаалалт муутай болно. ийм учраас усны ойролцоо болон орон нутгийн оршин суугчидын ойролцоо байгаа моднуудыг тайрахгүй байх нь ашигтай бөгөөд тэдний тусламжтайгаар ус цэвэр тунгалаг элбэг дэлбэг байдаг.
Гэхдээ зарим тохиолдолд хурдан ургадаг бөгөөд орон нутагт унаган биш моднууд нутгийн усны эх сурвалжийг хэргэлж дуусдаг. Газар нутгаа болон усны эх сурвалжаа хамгаалахыг хүссэн хүмүүст нарийн тооцоотойгоор гаргах ёстой шийдвэр байдаг юм. Яагаад гэвэл ямар мод тарьснаас хамаарч усны нөөцийн асуудал шийдэгдэнэ.
Ой мод ба цаг агаар
Ой мод нь цаг агаар уур амьсгалд хүчтэй нөлөө үзүүлнэ. Ой мод нь цаг агаарыг хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэн хэтэрхий хуурай байхаас хамгаалдаг. Моднууд нь орон гэр болон тариалангийн талбайд хүчтэй салхи, халуун нар, хүчтэй аадар борооноос хамгаална.
Том хэмжээнд авч үзвэл ой мод нь дэлхий дулаарлаас биднийг хамгаалж хортой агаарын бохирдлыг шингээн авч байдаг. Ингэснээр ой мод нь дэлхий цаг уурыг нилд нь урин зөөлөн болгоход туслана. Томоохон хэмжээний ой модыг устгаж болгосноор байгалын гамшиг, ган гачиг дулаан агаарын гэнэтийн урсгал далайн шуургыг нэмэгдүүлдэг.
Ой мод нь хөрсний элэгдэлээс хамгаалж үерийг багасгана
Хөрсөн дээр навч сайн унагааж газрыг сүүдрээр хангаж, ургамал амьтныг ургаж амьдрах таатай боломжоор хангаж, газрын хөрсийг үндсээрээ бэхжүүлж байжуулснаар ой мод нь хөрсний элэгдлээс хагмаалж үерийг багасгадаг. Тэд борооны усыг удаашруулж, түүнийг газар дээгүүр тарахаас урьдчилан сэргийлж усыг хөрсрүү шингэж ороход нь туслана.
Ой модыг устгахад газрын хөрс нь гол горхийг даган урсаж элэгдэнэ. Хүчтэй аадар бороо ороход газар усыг шингээн авч чадахгүй болж борооны ус урсан алга болно. ингэснээр борооны ус газар дээгүүр илүү хурдан урсаж үер үүсгэдэг. Байгалын усны урсгалыг усны ай савын хүрээнд хамгаалж үлдэхийн тулд модыг ургаагаар нь үлдээж, ой модыг хамгаалах нь бүхнээс чухал байдаг юм. /ой модгүй газарт бороо ямар аюул учруулдгыг хуудсаас үз/.
Ой модны олон төрөлт амьдрал ба эрүүл мэнд
In a forest, it is easy to see Ой модон дотор амьдралын хэлхээ холбоог хялбархан ажиглаж. Эрүүл ойд олон янзын ургамал амьтан байдаг. Энэхүү амьдралын олон янзын нийлбэр нь хүмүүсийн эрүүл мэндийг олон замаар хамгаалж байдаг. Модонд амьдардаг зөгий болон бусад шавьжнууд үр тариа, модонд тоос хүртээж, тэднийг цэцэглүүлж үр жимстэй болгодог. Шар зөгий болон шоргоолжнууд ургацыг сүйтгэдэг шавьжийг иддэг. Сарьсан багваахай болон шувуунууд өвчин тараагч шумуулнуудаар хооллоно. Ойн бусад амьтад ялаа, хидгэнэ, харх хулгана, хачигаар хооллож өвчин тараахаас урьдчилан сэргийлэх ба тэднийг агнах нь эрүүл мэндэд хортой байдаг.
Хүний оршин суудаг тосгон суурингуудыг ойд ойрхон байлгаж ойг хэтэрхий их ашиглах нь ойн амьдралыг ядууруулж амьдралын олон төрлийг өөрчилдөг. Амьтад хүнээс зугтан ойн гүнрүү нуугдаж ойн амьдралын нэр төрөл цөөрснөөр ойд амьтны болон ургамлын өвчин тархах нь элбэгшдэг. Ойд янз бүрийн ургамал амьтан байлгах нь хүний эрүүл мэндийг хамгаалахад ашигтай.
Ой, хоол хүнс, түлш ба эм
Ойд маш олон төрлийн жимс, самар ургамлын үр, үндэс шавьж, амьтад байдаг ба тэд хүний хоол хүнс эм болж ашиглагддаг. Ойг буруу ашиглаж үржил шимгүй болговол үүнээс өвчин тэжээлийн дутагдал бий болдог. Ойн нөөцөөс хамаарч амьдардаг хүмүүс ойн нөөц дуусангуут амжиргаагаа дээшлүүлэх өөр арга ажиглагддаг. Ойн эмийн ургамлууд алга болсоноор хүмүүсийн ойн тухай мэдлэг ч ойн баялагтай хамт алга болдог. Ийм учраас ой мод ойн баялгыг алдах нь уламжилж ирсэн чухал мэдлэг чадварыг давхар алдагдуулж байдаг.
Амьдралын нөөц ховордсон газруудад хүмүүс ойн үлдсэн нөөц болох модыг тайрч унагаан ойн үржил шимтэй газар дээр тариа ногоо тарих сонголтыг үлдээдэг. Ой модыг тайрч байгаа тариаланч хүртэл цэвэрлэж байгаа газартаа зарим модыг үлдээх нь чухал юм. Тарианлангийн талбай, ойн талбайн өрсөлдөөний үеэр хангалттай хэмжээний модыг тайрахгүй үлдээх нь чухал юм.
Xол газар хүнд ачааг өргөж явах нь толгой өвдөх, нуруу өвдөх өвчинд хүргэдэг. Ялангуяа хүүхдийн нуруу хурдан гэмтдэг. |
Эмэгтэйчүүдийн ачаалал
Хүүхэд эмэгтэйчүүд ойгоос мод түүх ажлыг ихэвчлэн хийдэг. Энэхүү ажлыг олон жилийн турш хийснээр эрүүл мэндэд янз бүрийн бэрхшээл үүсэх боломжтой. Ой мод багасах тусам хүмүүс илүү хол газраас модоо цуглуулах хэрэгтэй болно. энэ нь хүмүүсийн хийх ажлыг нэмэгдүүлж өөрийгөө хөгжүүлэх цагыг багасгана.
Түлээнд явж байгаа эмэгтэйчүүд хүүхдүүд ойд очих замдаа хүчирхийлэлд өртөх боломжтой. Ийм учраас зарим газруудад эмэгтэйчүүд хүүхдүүд өдрийн цагаар олноороо явж мод цуглуулдаг. Түлш болгон ашигалхад тохиромжтой моднуудыг гэрийнхээ ойролцоо олноор нь тарьж арчилж ургуулах нь цаашдаа аюулгүй бөгөөд эрүүл байхад тустай.