Hesperian Health Guides

Ойг тогтвортой ашиглах

Энэ бүлэгт:

Ойг тогтвортой ашиглах менежмент гэдэг нь ойгоос өдөр тутмын хэрэгцээний зүйлсээ авч хэрэглэхийн зэрэгцээ ойг хамгаалах ирээдүйдээ үлдээх гэсэн үг юм. Ойг хамгаалах тогтвортой аргууд нь газар бүр ижил байдаггүй. Орон нутаг бүр ямар аргаар ойгоо хамгаалбал зохистой вэ гэдгээ олж тогтоох ёстой. Ойг тогтвортой ашиглаж хамгаалж ашиглах төлөвлөгөөг орон нутгаараа гаргаж шийдвэрлэх нь ойн ашиглалтанд тусалдаг.

Ийм төлөвлөгөө гаргаснаар засгийн газар үйлдвэрлэгч нараас ирэх аюул заналхийллийг эсэргүйцэхэд тусалдаг. Заримдаа бүтээгдэхүүнийг олон жилийн турш үргэлжлүүлэн тогтвортой хадгалж чадна гэдгийг нотолж чадах юм бол таны бүтээгдэхүүн үнэд хүрдэг. Гэхдээ ойн тогтвортой менежментийн хагмийн чухал ач холбогдол нь орон нутгийн хүмүүсийг хамтран ажиллаж ойгоо хамгаалах тусладаг юм.

Ойг ашиглахын зэрэгцээгээр хамгаалж болдог доорх аргууд байна:

  • Ой шингэлэх. Ой модны ургамал, бут модыг нарны гэрэлтэй байлгахын тулд ойг шингэлдэг. Ой шингэлнэ гэдэг нь ойд байгаа зарим модыг тайрч модны хооронды зайг хангалттай үлдээж, модыг бүдүүрч томроход нь туслана гэсэн үг юм.
A group of closely spaced trees with narrow trunks next to a group of widely spaced trees with thick trunks.
Cонголттойгоор гоожин хийх нь зарим модыг ирээдүйд зориулан үлдээж ойг өсч томрох боломжийг хангана.
  • Ойг баяжуулах: энэ нь ойд шинэ төрлийн мод ургамлыг хуучин хөгшин модны ойролцоо буюу эсвэл модгүй ойн цоорхойд тарина гэсэн үг.
  • Мод тайрсны дараа нөхөн үржүүлэг хийх: энэ нь мод тайрах бүртээ шинэ мод үрсэлгээг тарьж, тайрсан модны орчимд мод үлдээх арга юм.
  • Хяналттайгаар шатаах: модны доор бут, шарилж их хэмжээгээр ургахаас урьдчилан сэргийлж хяналттай гал тавьдаг. Ийнхүү илүүдэж шавсан бутыг шатааснаар модыг гэмтээдэг хортон шавьжнуудыг устгаж, хөрснөөс авах модны тэжээлийг нэмэгдүүлнэ. Хяналттай галыг маш болгоомжтой удирдаж унтраах ёстой. Эс тэгвэл гал хялбархан хяналтаас гарна.
  • Гоожинг сонголттойгоор тайрах: залуу моднуудыг үлдээж, эрүүл бөгөөд хөгшин модыг сонгож тайран ойгоос цөөхнөөр нь гоожин авахыг сонгож тайрах гэнэ. Ингэхдээ үр жимсээ ид өгч байгаа үржил сайтай ойг нөхөн төлжүүлэх чадвар сайтай моднуудыг үлдээнэ.


Oй модыг олон янзаар ашиглахын зэрэгцээ ирээдүйдээ үлдээж болно.
Illustration of the above: A landscape of tree stumps next to a landscape with some stumps and some mature trees.
  • Ойгоос модны бус бүтээгдэхүүнийг цуглуулж зарах: ойгоос мод авч зархын оронд ойд ургадаг жимс самар зэрэг бусад бүтээгдэхүүнийг авч зарах нь ой хамгаалах болон ойгоос орлого олох арга юм.
  • Ойд малаа бэлчээхгүй байсныхаа төлөө малчидад төлбөр төлөх: ойгоос мод авахгүй байж чадвал тариаланчидад төлбөр төлж шагнах зэрэг нь ойг эрүүл байлгаад зогсохгүй ойн маргаанаас урьдчилан сэргийлнэ.
  • Зэрлэг амьтдын амьдралын зурвасыг хагмаалах: зэрлэг амьтдыг амьдрах, нүүхэд тохирсон ойн томоохон хэсгийг хөндөлгүй үлдээх нь мөн, нэг ойгоос нөгөө ойруу зэрлэг амьтад нүүж шилжихэд нь туслах, хөндөгдөөгүй талбай үлдээх нь зэрлэг амьтдыг хамгаална.
  • Ногоон талбайг байгуулах: ихэнх моднуудыг нь тайрч унагаасан ой модыг бараг устгасан газруудад хөрс шороо ус, агаар нь бохирдсон байдаг. Хот суурин болон орон нутгийн ойролцоох ийм газруудад модыг шинээр тарьж ногоон талбай байгуулдаг.
  • Байгалын дахин ургалтыг дэмжих: хэтэрхий олон мод тайрсан газруудад мод тайрахыг таслан зогсоосноор мод байгалын аргаар нөхөн сэргээгдэж эхэлдэг.
  • үхэр тэрэг болон бусад амьтнаар мод түлээ зөөлгөж чирүүлэх нь бюлдозор трактороор мод зөөхөөс илүү хөрс болон ой модыг хамгаалдаг.


мал амьтад ойн хөрсийг машинаас бага хэмжээгээр дагтаршуулна.
Illustration of the above: Oxen pull a log through a forest, next to a tractor pulling a log through the same forest.
  • Модны мөчир, холтос, үйс авах: унасан модыг ачуулахын өмнө бусад ойн мод ургамалд учрах аюулыг багасгахын тулд түүний мөчир холтоснуудыг цэвэрлэх хэрэгтэй. Холтос мөчирнүүдийг ялзалж, хөрс шороон дээр нэмбэл хөрс шорооны чанар сайжирна.
  • Байгалын аялал жуулчилал: байгалын аялал жуулчилал нь хүмүүст байгалын гоо сайхныг үзүүлэхийн зэрэгцээ байгалд ямарч хор хохирол учруулахгүйгээр ой модноос ашиг олоход тусалдаг.
In a forest, people hunt, log, and gather plants and firewood.
Oй модыг олон янзаар ашиглахын зэрэгцээ ирээдүйдээ үлдээж болно.
Хүн болгоны мэдлэгийг ашиглаж, хүн бүхний хэрэгцээг тооц

A man chops a tree with an axe.

Энэхүү дасгал нь ойн нөөцийг хүн бүхэнд ашигтайгаар хэрхэн ашиглаж, хамгаалах талаар дадлага болгоно. Энэхүү дасгалыг 25 хүртлэх хүнтэйгээр ажиллаж болох бөгөөд хүмүүсийг гурван жиижг бүлэгт хуваана. Ойн талаар гаргасан шийдвэр хүн бүхэнд нөлөөлдөг бөгөөд энэ шийдвэрээс болж өөрт нь нөлөөлөх бүх хүнийг оролцуулах нь чухал.

гацаа: 3-6 цаг буюу /хэрэв газрын зургаа хадгалвал нэгээс илүү тоогоор богино цагаар үргэлжлүүлж болно./

материал: үзэг харандаа тэмдэгллийн дэвтрийн цаасөөрийн оршин суугаа газрын зургыг зурсан гурван том цааснаалддаг скоч. Газрын зургыг хүмүүст танигдах хэмжээнд бүдүүвчлэн зурсан байж болно.

A child gathers sticks.
  1. Бүлэг бүхэнд нэг газрын зураг өг. Хүн бүхнийг тэмдэгллийн дэвтрийн цаасан дээр ойд ороод юу хийдгээ зур гэж хэл. /мод тайрах, мал маллах, жимс ургамал түүх, ан агнах зэрэг/
  2. Бүлэг бүрт хүн бүхэн бүлэг дотроо өөрийн зурсан зургыг тайлбарлаж, өөрсдийн хийдэг ажил нь тэдний хувьд хэр зэрэг чухал болохыг тайлбарлана. Дараа нь нэгээс хоёр хүн том зурган дээр хүмүүсийн хийдэг ажлыг наах бөгөөд ингэхдээ ойн аль хэсэгт хэн юу хийж байгааг байрлуулна.
  3. A woman gathers fruit in a basket.
  4. Бүлгүүдийг хамтад нь цуглуулан тэдгээрийн газрын зурагнуудыг тайлбарлуулж хэлэлцүүлнэ. Ойн зарим хэсэг бусдаасаа илүү их ашиглагдаж байна уу? Эмэгтэйчүүд эрэгтэйчүүд хүүхдүүд болон өндөр настнууд ойг өөр өөрөөр ашиглаж байна ээ? Ойг хэрхэн ашиглаж байгаа талаар санаанд оромгүй гэнэтийн зүйлс байна уу?
  5. Дасгалыг удирдагч ойн эрүүл мэндийн талаар хэлэлцүүлэг эхлүүлж дараах төрлийн асуултуудыг асууна. Ойгоос авч байгаа нөөц тань урьдын адил элбэг дэлбэг байна уу? Ойд байгаа шувуу амьтан ургамал цөөрсөн үү? Бүх модыг нь тайрч хаясан хэсэг газар ойд бий юу? Тэр газруудад одоо юу тохиолдох вэ?
  6. Trash discarded in a forest.

  7. Бүлэг бүрээс нэгээс хоёр хүн гарч өөрсдийн бүлгийн газрын зургыг өнгөөр ялгаж тэмдэглэнэ. Ингэхдээ ойн эрүүл хэсэг, муудсан хэсэг, ой алга болсон хэсгийг өөр өөр өнгөөр тэмдэглэнэ.
  8. A goat eating a plant.
  9. Ойн янз бүрийн хэсгүүдийн талаар бодож, ямар өөрчлөлт гаргахыг хүсч байгаагаа ярилц, тэдгээрийг газрын зурган дээр зурах буюу бичиж болно. Ойн янз бүрийн хэсгүүдийн талаар бодож, ямар өөрчлөлт гаргахыг хүсч байгаагаа ярилц, тэдгээрийг газрын зурган дээр зурах буюу бичиж болно. Дараагийн хуудсан дээр энэхүү хэлэлцүүлгийг хэрхэн үргэлжлүүлэх талаар чиглүүлэх асуудлууд бий.


Oйн менежментийн төлөвлөгөө хийх

дасгалыг ажилласны дараа дараах асуудлуудын талаар бодож үз:

  • Ойгоос бид ямар ашиг нөөцийг хүртдэг вэ? Ямар мод ургамал, амьтдыг бид ашигладаг вэ?Улирал бүрт хэр зэрэг эхийг бид хэргэлдэг вэ?Эдгээр нөөцүүд ховордсон буюу алга болсон ойн хэсгүүд хаана байна вэ?
  • Ойг бид хэрхэн арчилах вэ? Орон нутгийнхан мод тарьж, тодорхой хэсгийг хамгаалж ойг эрүүл байлгах талаар арга олж чадсан уу?
  • Ойн зарим хэсгийг ашиглахгүйгээр хамгаалалтанд авах ёстой юу? Хамгаалалтанд авсан ойг ашиглахгүй болсноор хэнд хэний амжиргаанд хортойгоор нөлөөлөх вэ?
  • Ойн зарим хэсэгт тогтвортойгоор хэрэглэх аргуудыг хэрэглэх ёстой юу? Ойг тогтвортой ашиглаж арчилах талаар орон нутгийн иргэдэд ямар мэдлэг туршлага байгаа вэ?
  • бидэнд ямар ур чадвар хэрэгтэй вэ. Хэрэв бидэнд ур чадвар дутагдаж байгаа бол түүнийг олж чадах уу? Бид өөр байгууллагад хандах ёстой юу? Бидэнд мэдлэг туршлага зааж өгөх ямар байгууллагатай хүчтэй харилцаа тогтоох ёстой вэ?
  • Бидний орон нутаг ойн төслүүдийн талаар шийдвэр гаргахад яаж нөлөөлж чадах вэ? Гадны хүмүүс ирж ойг ашиглах үед орон нутгийн иргэдийн хүчтэй байр суурыг илэрхийлж ойг тогтвортой ашиглуулах бололцоотой. Бид ийм зохион байгуулалтанд орж чадах уу?
  • Бид бүтээгдэхүүнээ ямар зах зээл дээр гаргах вэ? Бүтээгдэхүүнийг орон нутагт худалдах нь хялбар бөгөөд үндэсний болон гадаадын зах зээл дээр гаргах нь илүү үнэтэй байдаг. Орон нутагт бүтээгдэхүүн худалдах үнэ бага ч гэсэн борлуулалтын зардал нь бас бага байдаг.


2 people speak while looking at a chart.
Xэрэв бид энэ жил хэтэрхий их мод тайрвал хойтон жил эмчилгээний чанартай мод хангалттай ургаж чадахгүй.
бас бид түлээний моднуудаа борооны улиралыг өнгөртөл хамгаалах хэрэгтэй.


Ойг хамгаалах нөхөрлөлүүд

Ойгоос амжиргаагаа залгуулдаг аль болох олон хүмүүсийг олон бүлэгт нэгтгэж, хүн бүхний хэрэгцээ шаардлагыг тооцон нөхөрлөл байгуулах нь тохиромжтой байдаг. Нөхөрлөлүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд гадны байгууллага хүмүүстэй хамтран ажилладаг.

Амазоны ширэнг ойг хамгаалахын тулд хамтран ажилласан нь

Амазангаагын хүмүүс одоогийн амьдарч байгаа газартаа үргэлж амьдарч байсангүй. Кючуа омгийн хүмүүсийг Амозон голын ойролцоох унаган газартаа амьдарч байхад нь их хэмжээний нефт асгарч тэд нүүхээс өөр аргагүй болсон юм. үйлдвэрийн аргаар эрчимжсэн газар тариалан хөгжүүлэх үед тэдний амьдардаг байсан ой ширэнг устаж, тосгоныхон уламжлалт аргаараа ан агнаж, загас барьж, ойгоос эмийн болон хоол хүнсний ургамал түүж амьдарч чадахаа больсон юм. Тэд шинэ газартаа буусны дараа өөрсдийн эргэн тойрны газрыг хуучин заншлаараа ашиглахыг хүсч байлаа.


Гэвч энэ нь тэдэнд өөрсдийнх нь боломжоос илүү их газар шаардлагатай гэсэн үг байв. Амазангаагийн хүмүүс засгийн газраас тэдэнд газар олгохыг шаардаж, өвөг дээдсийнхээ адил амьдрахыг хүсч байна гэлээ. “бид зүсэм талх шиг хэмжээтэй зүсэм газар амьдарч чадахгүй ” гэж хэлээд бид газар нутгаа буцааж авмаар байна ойдоо амьдармаар байна гэж шаарджээ.


Засгийн газар тэдний шаардлагыг үл тоомсорлоход Амазангаагийнхан олон улсын ой хамгаалах байгууллагад хандаж тусламж гуйжээ. Амазангаагийнхан гадаадынхныг урьж уламжлалт ёсоор амьдарвал бид яаж ойгоо хамгаалдыг зураг аван кино хийжээ. Гадаадын хүмүүс амазангаагийн уламжлалт амьдралын зургыг аваад явжээ. Хэдэн жилийн дараа Амазангаагийнхан 2000 га газар худалдаж авах мөнгө цуглуулжээ.


Ийм их мөнгө олсон нь ойролцоо амьдардаг Шуар омгийнхонд сэжиг төрүүлсэн байна. Шуар омгийнхон Амазаангаагийнхний авсан газрын зарим хэсгийг өөрсдийн газар хэмээн зарлахад Амазаангаагийн хүмүүс алдаа гаргаснаа мэджээ. Тэд гадаадын хүмүүстэй хэлхээ холбоотой болж чадсан хэрнээ хөршүүдтэйгээ хэлхээ холбоотой болж амжаагүйгээ ойлгожээ. Шуар омгийнхон маш их уурсаж газрыг хүчээр булаан авна хэмээн заналхийлэх болов. Олон уулзалт хийсний дараа Амазаангаагийн болон Шуар омгийнхон ой модыг хувааж ашиглахаар тохиролцов. Яагаад гэвэл Амазангаагийнхан болон Шуар омгийнхон ойг хэрхэн зөв ашиглах талаар ижил ойлголттой байсан учир тэд хамтран эвсэл байгуулахад хялбар байжээ.


Тэд өөрсдийн газрыг ойн нөөц болгон хувиргаж, ойн нөөцийн менежментийн төлөвлөгөөг гаргаж, мод унагаах, зам тавихыг эсэргүйцэж хориголжээ. Газар нь бүхэлдээ Амозоны унаган омгуудын дархан газар гэж зарлагдсан байна. Ингээд энэ газрыг ирээдүй хойч үеийнхэндээ хамгаалан үлдээж байна. Амазаангаагийн хүмүүс ирсэн зочидод үзэлгэлэнт ойг үзүүлэхийнхээ ялдамд ой мод өөрсдийнхөө соёлыг хамгаалан ойд амьдардаг бусад хүмүүст орон гэр амьдралаа хамгаалахад нь тусалж байна.


This page was updated:05 4-р сар 2021