Hesperian Health Guides

Ойг устгах

Энэ бүлэгт:

Ихэнх ой модыг модны үйлдвэрүүд мод бэлтгэх компаниуд устгадаг. Тэд модыг эргэн нөхөгдөхгүй байдлаар ашиглаж, ашиг орлого олдог юм. Нэг ойг устгаж дуусаад том компаниуд нөгөө ойг устгахаар нүүдэг. Харин устгагдсан ойн хажууд амьдардаг хүмүүс компаныг дагаад нүүхгүй учраас ойгүй болсон газраа үлддэг юм.

Ойгүй газар амьдардаг хүмүүс ч гэсэн маш их ой модон бүтээгдэхүүн хэргэлдэг. Жишээлбэл ном сонин барилгын материал, үхрийн мах, тарианы үр, далдуу модны тос зэрэг ойгоос гаргаж авсан ойд ургасан ургамлыг идэж төлжсөн олон зүйлсийг хүмүүс хэргэлдэг. өдөр тутмынхаа хэрэглээнээс ой модтой холбоотой бүтээгдэхүүнийг хэрхэн хасч цөөлөх талаар хүмүүс бараг бодож чаддаггүй юм.

Ой хэрхэн багасч устгагдаж байна вэ?

Хэрэв ой мод, ойн нөөцийг одоогын байдлаар устгасан хэвээр байх юм бол хэрэв ой модыг буцааж ургуулж, үржүүлж чадахгүй бол бид удахгүй ой модгүй болно. Ойг их хэмжээгээр устгаж гэмтээдэг чиглэлүүдийг дурьдвал:

  • Oйг хусан цэвэрлэх мод бэлтгэлийн ажил /тодорхой газруудын ой моднуудыг юу ч үгүй тайрах/ энэ хэлбэрийн мод огтлох бизнес нь газрын хөрсийг эвдэлж, элэгдүүлж, зэрлэг ан амьтны амьдралыг устгаж, усан замыг шавар бохироор дүүргэдэг.
  • Эрчимтэй мал аж ахуйн том фермүүд, том үхрийн аж ахуй, нэг төрлийн модыг их хэмжээгээр тарихын тулд ойн талбайг цэвэрлэдэг бизнесийнхэн.
  • Эргийн газрын ойг тайрч цэвэрлэн эргийн газар хавч хясаа үржүүлэх, загас үржүүлэх фермүүд. Эдгээр фермүүд нь жижиг загасны аж ахуйг өрсөлдөөнөөр шахаж, усыг бохирдуулж, өвчин ядуурал хоол тэжээлийн дутагдлыг нэмэгдүүлдэг.
  • Цаасны үйлдвэрүүд: цаасны үйлдвэрүүд нь хортой хаягдлыг гаргаж, газар ус агаарыг бохирдуулдаг.
  • Уул уурхай газрын тос болон хий олборлох компаниуд ой модыг тайрч, их хэмжээний хортой хаягдал үлдээж, ус газар агаарыг бохирдуулдаг.
  • Том усан сан барих төслүүд: эдгээр төслүүд нь ой модтой том газар нутгийг үерт автуулдаг. Усан барих газрын хүмүүс нүүхээс өөр аргагүй болдог. Шинэ газарт нүүгээд шинэ байшин барихын тулд хүмүүс их хэмжээний модыг тайрч огтлох хэрэгтэй болдог.
A fat man with a money sign on his pocket stands in a landscape of tree stumps in front of piles of timber and a smoky factory.


Oй модыг худалдан авч зарж борлуулах явцад засгийн газар болон бизнесийн корпарациуд ой тайрснаас үүдэж хүний эрүүл мэнд амжиргаа хэрхэн дордож байгааг тэр болгон тооцдоггүй.



This page was updated:05 4-р сар 2021