Hesperian Health Guides

Ой мод ба амжиргаа

Энэ бүлэгт:

Ой мод нь амжиргааны чухал эх үүсвэл юм. Засгий газрууд болон олон улсын байгууллагууд ой мод их хэмжээгээр багасч байгаа ядуурал ихэссэнтэй холбоотой гэж тайлбарладаг. Гэтэл хүмүүс хоол хүнс ажил гэх суурь хэрэгцээгээ залгуулах орлогогүйгээс болж өдөр тутмын амжиргаагаа сайжруулахын тулд ой модруу тайрдаг. Зарим хүн тариалангийн талбайтай болохын тулд ой модруу дайрахаас өөр аргагүй болдог. Энэ бүхэн ядуу хүмүүсийн ой сүйтгэхэд оролцдог шалтгаан юм. Гэхдээ ойг асар ихээр нь устгаж газрын хөрсийг эргүүлэн уул уурхай явуулдаг, газрын тос олборлодог, том компаниудын ой мод сүйтгэж байгааг хүмүүс тэр болгон шүүмжилдэггүй.

Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангах бололцоо байвал хүмүүс байгал орчин болон амьдралдаа илүү ихийг хйиж чаддаг. Ойд амьдардаг ойгоосоо амжиргаагаа залгуулдаг олон хүмүүс ойд аюул болохгүй ойгоос ашиг олох аргыг санаачилдаг. Ихэвчлэн ойг их хэмжээгээр устгах том үйлдвэрүүдийн хэрэгцээ ядуурлаас үүссэн дарамт шахалтаас болдог юм.

In front of a home, a family dressed in rags stands in a deforested area where new seedlings have been planted.
Oйг устгах нь ядууралд хүргэдэг. Ядуурал нь ойг нэмж устгахад нөлөөлдөг.

Ойд тариалалт хийх

Ой модон дунд амьдардаг олон тариаланчид ойн тодорхой хэсгийг цэвэрлэж эргэн тойрний ойг хөндөлгүй үлдээж тариагаа тарьдаг. Тэд ойн талбайг зэрлэг өвсөөр дүүртэл нь тариалдаг. Дараа нь тэд зэрлэг өвсгүй шинэ талбайг дахин гаргаж аваад шинэ талбайд тариалдаг. Энэ хооронд хуучин цэвэрлэсэн зэрлэг өвстэй талбайд мод тарьж шинээр ой ургуулдаг. үүнийг зарим үед “тасалж аваад гаргаж шатаах” буюу үүнийг нүүдлийн тариалан гэж нэрлэдэг.

Нүүдлийн тариаланг олон мянган жилийн турш хэрэглэж ирсэн юм. Гэвч хүн амын тоо нь өсөж шинэ суурин газрууд нэмэгдсэн тул газар тариалан эрхлэх талбай багасчээ. Түүнчлэн шинээр ойн талбай ч байхгүй болжээ. Ойн нүүдлийн тариалан нь тариаланчиддаа ч ой модондоо ч тогтвортой удаан үргэлжилэх бололцоогүй болжээ. Ойн газарт тариалан тарьж байгаа тариачид тогтвортой газар тариалангийн аргыг хэргэлснээр нэг газраа удаан тариалалт хийж илүү сайн ургац хураах боломжтой болж байна. /15- аар бүлгийг үз/.

Ой мод болон амжиргаагаа хамгаалсан нь

Энэтхэгийн Андра Прадешийн ой модонд тосгоны оршин суугчид ойн хэсгийг цэвэрлэж тариа тарьдаг ажээ. Газар тариалангаас авах ургац багатай улиралд ихэнх хүмүүсийн амьдрал ойд ургадаг ургамлаас хамаардаг байна. Тосгоны зарим хүмүүс мод огтолж, түлээ мод худалдаж, зарим нь модоор багаж тоног төхөөрөмж хийж зардаг ажээ. Ой модноос ямар мод авах талаар зөвшөөрөл өгдөг газрыг орон нутгийн ойн хороо гэж нэрлэжээ.


Ойн хорооныхон ой дотор тодорхой хэсэгт нь модыг хэтэрхий их огтолсон байвал мод огтлох хэмжээг бууруулж ямар мод огтолж болохгүй вэ гэдгийг гаргаж ямар хэмжээтэй мод огтлох журмыг гаргажээ. Шинэ журам маш хатуу бөгөөд олон хүмүүсийн амжиргаа дордох магадлалтай байлаа. Модоор гар урлал хийдэг мод зарж амьдардаг хүмүүс орлогогүй болов. Тариа ногоо тарьж чадахгүй үед эдгээр хүмүүс хамгийн түрүүнд ядуурчээ.

EHB Ch10 Page 182-1.png

Ойн хорооны гишүүд ч өөрсдөө ингэж амжиргаа нь муудаж байгаа иргэдээс гаралтай бөгөөд тэд орон нутгийн иргэдээ өлсгөхийг хүсэхгүй байсан ч ойн журмаа мөрдүүлсээр байв. Олон уулзалт болсны дараа нэгэн шийдвэрт тэд хүрчээ. Ойн шинэ дүрмийг өөрчилөхийн оронд ойн хорооныхон тариалангийн талбайг өөрчилж тахир буруу хэв гарган усны урсгалыг удаашируулж, газрын хөрсийг элэгдэлээс хамгаалахад туслахаар болжээ. Ингэснээр газрын хөрс баялаг болж, үр тарианд илүү их усыг хангаж тариалалт илүү ашигтай болсон ба ой модоо устгах аюулд хүрээд байсан хүн бүрт хангалттай хоол хүнсний ургамлыг тариалах бололцоотой болжээ.

From a footbridge over a lush ravine, a guide points out sights to 2 tourists.

Экологийн аялал жуулчилал

Экологийн аялал жуулчилал гэдэг нь аливаа газар нутгийн үзэсгэлэнт байгалыг үзэхээр ирсэн хүмүүсээс орлого олох нэг арга юм. Аялал жуулчилагчид орон нутгаар аялахдаа тэдний байгал амьтан болон амьдрах орчин үзэхээр ирдэг. Зарим байгалын аялалын төслүүд хүмүүст зөвхөн унаган байгал үзүүлэх хүсэлтэй байдаг. Зарим нь орон нутгийн хүмүүстэй хамт амьдарч тэдэнтэй хамт байгал орчныг хамгаалах хүсэлтэй байдаг. Бас зарим төслүүд байгал орчныы ажиллагааг идэвхтэй байлгах байгал орчны аялал хийдэг.

Ойд амьдардаг иргэд аялал жуулчлалын аргаар мөнгө олох таатай нөхцөл нь байгалын аялал жуулчилал юм. Гэхдээ байгалын аялал жуулчилалыг эхлүүхэд тодорхой хөрөнгө хэрэгтэй бөгөөд маш нарийн төлөвлөгөө хэрэгтэй байдаг. Аялагч нарт хоол орон сууц тайлбарлагч соёлын ялгааг тайлбарлаж өгөх тэсвэртэй хүмүүс хэрэгтэй байдаг. Оролцогчид туслалцаа авах болон эрүүл мэндийн туслалцаа авах хэрэгтэй болж болно. Жуулчидыг татахын тулд мэндчилгээ интернетээр сурталчилгааны брошур хэрэгтэй болно.

Байгалын аялалаас олж байгаа мөнгийг орон нутагтаа үлдээж жуулчлалаас авч байгаа мөнгийг зөвхөн гадны агентлагуудад алдчихгүйн тулд байгалын аялал жуулчилалыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Сайн зохион байгуулагдсан аялал жуулчлал нь тодорхой хязгаарыг тогтоох бөгөөд ингэснээрээ байгалд учрах гэмтэл бохирдлыг багасгаж байгалыг цэвэр байлгадаг юм.

Ойгоос авч болох модноос бусад бүтээгдэхүүнүүд

Модноос бусад бүтээгдэхүүн гэдэг нь ойг гэмтээхгүйгээр ойгоос авч болох, зарж борлуулж болох ямар ч зүйлийг хэлж болно. үүнд самар, жимс, эмийн ургамал болон ширхэглэг ургамал орно. Мод гуалингаас бусад ойн бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг орон нутгийнхан дараах дүрмийг баримталж амжилтанд хүрдэг:

  • Хэн ургац хураах, бүтээгдэхүүнийг зарж борлуулах талаар тодорхой дүрэм гаргана. Мөн тогтвортой аргаар үр жимсийг хураахдаа ямар дүрэм баримталхыг заана. Аливаа бүтээгдэхүүний борлуулалт амжилттай байх үед ургац хураалт хэмжээнээсээ илүү явагдах аюул тулгардаг. Энэ үед тухайн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн ургаж өсөж үржихэд нь хангалттай хэмжээг үлдээж ургац авна.
  • Тодорхой бүтээгдэхүүнд зориулан зах зээлийг олж хөгжүүлнэ. Хэрэв худалдах зах зээл байхгүй бол ойгоос бүтээгдэхүүн хураасан ч зарж борлуулж чадахгүй болно.
Ойгоос эм хураан авсан нь
2 women and a man gather plants in a forest.

Энэтхэгийн Бингалын эргийн ойролцоо олон хүмүүс өвчин туссан үедээ уламжлалт аргаар эмчилдэг эмчид очдог. Уламжлалт эмнэлгийнхэн ойгоос түүсэн ургамлаар эмээ бэлтгэдэг. Нэгэн удаа нэгэн төрийн бус байгууллагын хүмүүс тосгонд ирж хүмүүсийг эмийн ургамал цуглуулж хотод борлуулахад нь туслахаар ирцгээжээ. Эмийн ургамалыг хотод зарахад нь тусалснаар тэрхүү төрийн бус байгууллага орон нутгийн иргэдийг ойгоо тайрахгүйгээр мөнгө олох аргыг заажээ.


Мөнгө олох шинэ аргатай болсондоо тосгоныхон маш баяртай байсан ба хүмүүс эмийн ургамал цуглуулахаар ойд очдог болжээ. Гэвч тэдгээр хүмүүс ургамлыг гэмтээхгүйгээр яаж түүхийг уламжлалт эмч нараас асуусангүй. Бас хичнээн хэмжээтэйгээр түүхийг хэнээс ч асуусангүй.


Эмийн ургамал түүх гэж хүмүүс яарсандаа эмийн ургамал ургадаг модыг хугалж гэмтээж эхэлжээ. Жишээлбэл модны эргэн тойрныг ухаж цөөхөн хэмжээний үндэс авахын оронд тэд бүхэл бүтэн модыг унагаажээ. Богинохон хугацааны дотор ой модноос эмийн ургамалууд бараг устаж үгүй болжээ. Ингэснээр уламжлалт эмнэлгийн эмч нар эмчилгээнд хэргэлэх ургамалгүй болсон байна. Энэ үед тосгоныхон өвчин туссан үедээ эмийн сангаас үнэтэй гадаадад үйлдвэрт хийсэн эмнүүд авах болжээ. Эцэст нь ойгоос эмийн ургамлыг буруу түүснээс болж хүмүүсийн эрүүл мэнд муудаж, ирээдүйдээ хор хохирол учруулсан байна.


This page was updated:05 4-р сар 2021