Hesperian Health Guides

Хүнд металл

Энэ бүлэгт:

Хар тугалга меркури кадни хром зэрэг хүнд металлууд нь хүн амьтан болон ургамалд өчүүхэн бага орсон ч хортой байдаг. Хүнд металлыг хүний биенд болон байгал орчинд цацдаг олон төрлийн үйлдвэрлэл байдаг: нефт олборлох, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, металл хайлуулах, арьс шир боловсруулах үйлдвэр, битүү шатаах зууханд шатаах үйлдвэрлэл зэрэг.

Хүнд металлууд нь амьсгалах, тоос шороотой зүйл залгих, утаа залгих, арьсаар нэвтрэх, нүдээр нэвтрэх цусанд шингэж үлдэх замаар хүний биед орж гэмтэл учруулна. Мөн ургамал амьтанд хуримтлагдсан хүн металлууд тэдгээрийг идэх үед хүнд орж хордоно.

Хүнд металлд хордсоны шинж тэмдэг

Xүнд металлд хордсон нь нэг удаагын гэнэтийн хордлогоор мэдэгдэхгүй. Харин олон жил сарын турш жижиг хэмжээгээр хуримталснаас болж өвчилдөг. Хүнд металлд хордсоны эхний шинж тэмдгүүд нь гар хөл салгалах ууртай болох анхаарах төвлөрөх чадваргүй болох ядрах гар хөл чадалгүй болох зэргээр илэрнэ. Бусад шинж тэмдгүүд нь:

A health worker examines a woman who is shaking and pointing to her open mouth.
Толгой өвдөх, Толгой эргэх, Нойрны хэм алдагдах, Ой санамж буурах/ялангуяа мөнгөн усны хордлогын үед/, бодох чадвар сулрах
Арьс загатнаж туурах, нүд хамар загатнах
Буульнаас цус гарах, аман дотор цэврүү үүсэх, шүд өвдөх эрүү өвдөх аманд металын амт амтагдах
Зүрх хурдан хурдан цохилох сэтгэл санаа тогтворгүй болох. Судасны цохилт хэт сул эсвэл хэт хүчтэй болох.
Гэдсээр өвдөх, хавагнах, гэдэс гүйлгэх буюу түгжрэл болох. Ойр ойрхон шээс хүрэх
Булчин өвдөх, татганах, шөрмөс татах, үе мөч хатуурах, хөл гар хөрөх

Хүнд металлын хордлого нь бөөр нөхөн үржихүйн системийг гэмтээдэг ба бусад удаан хугацаны эрүүл мэндийн асуудлыг үүсгэдэг.

Чухал санамж ! Xэрэв та хүнд металлын хордлогод орсон гэж сэжиглэж байвал эрүүл мэндийн ажилтантай уулзаж шинжилгээ өг. Хэрэв та өдөр бүр нэмж хордоод байвал эмээр зогсоох боломжгүй болно. Хордлогоос хамгаалах ганц арга нь дахиж хордохгүй байх юм. Хэрэв та үнэхээр хордсон бол эргэн тойрны хүмүүс чинь ч бас хордсон байх магадлалтай.

Дараагийн хуудсан бид мөнгөн усны хордлогыг үзнэ. Хар тугалгын хордлогийн талаар.


Arrows lead from a factory with a smoking chimney, to a raincloud, to a lake where a man fishes
Xүнд металлын хор загас ус ургамлаар дамжиж хордуулна.

Мөнгөн усны хордлого

Мөнгөн усны хордлого гэдэг нь уул уурхайн ашигт малтмалын олборлолт нүүрс түлэх, мөнгөн усны хаягдалтай хог хаягдал бүтээгдэхүүнтэй харьцах зэргээс үүдэн мөнгөн ус байгалд тархаж хүний биенд ноцтой аюул учруулдаг хордлого юм. Мөнгөн ус бол маш хортой бодис.

Мөнгөн ус гол нуур булганд орох юм бол муудаж ялзарсан ургамалтай нийлэн илүү хортой метил мөнгөн ус гэдэг бодис үүсгэнэ. Мөнгөн усны өчүүхэн бага хэмжээ ч гэсэн гол нууранд байгаа бүх загасыг хордуулах боломжтой. Метил мөнгөн ус байгалд нэг орж ирэх юм хэдэн зууны турш арилахгүйгээр хор үүсгэнэ.

Мөнгөн уснаас үүсдэг эрүүл мэндийн асуулууд

Мөнгөн уснаас үүсдэг эрүүл мэндийн асуулууд: мөнгөн усны өчүүхэн жижиг хэсгийг амьсгалах болон арьсаараа нэвчүүлэх юм бол хүний мэдрэлийн систем бөөр уушиг тарьханд нөлөөлөх ба төрлхийн гажиг үүсгэнэ. Энэ өвчин нь олон жилийн дараа илэрэн гарч болно.

Мөнгөн усанд зөөлөн хордсоноор уруул чичрэх xэл хуруу хөлний хурууны үзүүр болон гар хөл чичрэх татганах нь мэдэгдэнэ. Зарим үед нэлээн удаан хугацаанд орсны дараа ийм шинж илэрдэг.

Мөнгөн усанд хүнд хордох. Мөнгөн усанд хүнд хордсоноор толгой өвдөж ой санамж устаж хөдөлгөөний эвсэл координац алдагдаж нүдний хараа муудан толгой эргэж аманд металл амтагдан булчин татаж үе мөч өвдөнө. Мөн зүрх хүчтэй цохилж, судас хэт сул эсвэл хэт хурдан цохилно.

Мөнгөн усанд хордсон эрэгтэй хүн бэлгийн чадваргүй болж үргүй болно.

Мөнгөн усанд хордсон эмэгтэй хүний сарын тэмдэг алдагдаж хүүхэдтэй болох чадваргүй болох магадлалтай.

Жирмэсэн эмэгтэй мөнгөн усаар хордвол төрлхийн гажигтай хүүхэдтэй болох аюултай.

Загасанд орсон мөнгөн ус

A little fish is about to be eaten by a larger fish, which is about to be eaten by an even larger fish, which is about to be eaten by a person.

Метилл мөнгөн ус нь загас амьтан ба хүний биенд орж хуримтлагддаг. Бохир усанд орсон загасыг идэх нь аюултай зүйл. Бохирдсон усанд сэлж угаалга хийх нь аюулгүй мэт боловч түүнд амьдардаг амьтан нэгэнт хортой болсон байдаг.

Маш бага хэмжээний мөнгөн ус хүний биед ороод аюулгүйгээр гарч болно. Гэхдээ бид мөнгөн устай хүнс идэхээ болихгүй бол бидний биед мөнгөн ус хуримтлагдсаар байдаг. Бид тэднийг биеээсээ хөөж чаддаггүй. Иймээс өөрсдийн биеийн хөөх хэмжээнээс ихдүүлбэл бидэн хуримтлагдана.

Загас бол сайн хоол түүнд маш их хэмжээний протэйн агуулдаг. Мөн загас нь хүний оюун ухаанд сайн тул тархины хоол ч гэдэг. Загас уламжлалт хүнс боловч уул уурхайн хор асгадаг нуур цөөрөм суваг шуудуунаас барих юм бол загас мөнгөн устай магадлалтай.

Загас ба хүнсний аюулгүй байдал

Та загасыг хараад мөнгөн устай эсэхийг нь хэлж чадахгүй. Мөнгөн ус нь загасны маханд хадгалагдаж байгаа тул түүнийг ялгаж салган цэвэрлэх арга байдаггүй. Зарим загаснууд бага хэмжээний мөнгөн ус агуулах магадлалтай бөгөөд энэ нь тэдгээрийн идэш хоолны хэв заншил амьдралын хэв маягаас хамаарч хүмүүст идэхэд арай аюулгүй байдаг.

Хэрэв та уул уурхай олборлолтын ойр амьдардаг бол дараах загаснуудыг идэхэд аюултай:

  • Том биетэй насанд хүрсэн загас
  • Голын ёроолоос идшээ олж иддэг загас
  • Зөвхөн загасаар хооллох нь аюултай.
  • Загасны дотоод эрхтэн ялангуяа элэг идэх аюултай.


Дараах загасыг идэхэд аюул багата:

  • Жижиг буюу залуу загас, мөн шавьжаар хооллодог загас.
  • Загас бага идвэл ашигтай. Загасны оронд тахиа цагаан будаа сүү бяслаг мах зэргийг идэх хэрэгтэй.
  • Загасыг цагаан будаа төмс зэрэг бусад хоолтой хольж ид. Энэ нь загасанд байгаа мөнгөн усны хэмжээг багасгахгүй боловч таны идэх загасны хэмжээг багасгана.

Хүнд металлын хордлогыг эмчилэх

Хүнд металлын хордлогыг эмчилэх нь маш хэцүү. Гол эмчилгээг Хилэйшан гэж нэрлэдэг. Хилэйшан гэдэг эмчилгээ нь өвсний гаралтай эм бөгөөд хортой металлыг биенээс гаргахад тусалдаг. Энэ эмчилгээг их хэмжээний хүнд металлд гэнэт хордсон үед хэргэлэхэд хэргэлдэг. үүнийг хурц хордлогын үе гэнэ. Гэвч ихэнх хүнд металлын хордлого бага багаар цугларч өвддөг тул энэ эмчилгээ нь тийм ч хэрэг болдоггүй.

Сайн хоол хүнс биеийг хамгаална

Chicken, eggs and beans.

Хүмүүс хангалттай хэмжээний кальц төмөр протэйн идэж чадахгүй бол хүнд металлд амархан өртөнө. Учир нь биед шаардагдаж байгаа тэжээлийг ашиглахын оронд хүний бие гаднаас орж ирсэн хүнд металлыг ашиглаж эхэлдэг.

Meat.

Дараах хоол хүнс хүний биеийг хүнд металыг эсэргүйцэхэд тусалдаг: вандуй арвай буудай буюу бор гурил, мах самар, өндөг, улаан шар болон ногоон өнгийн хүнсний ногоо, өтгөн ногоон буюу бараан өнгөтэй байцаа жимс үсүү.

Чухал санамж ! бамбай булчирхайн өвчтэй хүмүүс буюу цианитаар хордсон хроник хордлоготой хүмүүс бамбай булчирхайг улам хүндрүүлдэг байцаа касава зэрэг хоолноос зайлсхийх хэрэгтэй.

Хүнд металлын хордлого болон хортой химийн бодисны хүнд хордлогыг ямарч хоол хүнс эмчилж чадахгүй. гэхдээ хоол унд сайтай байж тэжээллэг юм идэх нь эдгээр хордлогоос үүсдэг өвчнийг эмчэлх хүндрүүлэхгүй байхад туслана. Ядуурал ихтэй газар хүнд металл бусад химийн бүтээгдэхүүнд хүмүүс өртөж хордсон үед орон нутагт хүн бүхнийг эрүүл чийрэг байлгахад зориулсан хүнсний тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Жишээ нь уул уурхайн хавьд амьдардаг хүмүүс эрүүл чийрэг дархлаатай байхын тулд сайн хоолтой байх хэрэгтэй. /уул уурхайн орчим амьдарч байгаа хүмүүсийн хүнсний хөтөлбөрийн талаар үзнэ үү/.



This page was updated:05 4-р сар 2021