Hesperian Health Guides

3–аар бүлэг: Байгалын нөөц баялгыг бүхний тусын тулд хамгаалах нь


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 3–аар бүлэг: Байгалын нөөц баялгыг бүхний тусын тулд хамгаалах нь


Энэ бүлэгт:

Men and women around a table outside a home pour honey into jars.

Байгалын нөөц баялгыг хэрхэн хамгаалах асуудал бидний эргэн тойрны эрүүл мэндтэй шууд холбоотой. Хүн бүхэн байгалын нөөц баялгыг хэрэглэж байгаа учраас энэхүү нөөц баялгыг хамгаалах хадгалах хуваан хэрэглэхэд хүн бүхэн өөрсдийн үүргийг гүйцэтгэнэ.

Харамсалтай нь байгалын баялаг хүн бүрт ижил тэгш хуваарилагдахгүй байна. Ядуу хүмүүс бага хэрэглэж, баян хүмүүс их хэрэглэж байна. Хүчирхэг копарациуд засгийн газар, цэргийн байгууллагууд байгалын нөөцийн томоохон хэсгийг шууд авдаг. Тэр ч байтугай нэг орон нутгийн хэмжээнд баян хүмүүс нь байгалын нөөцийг ядуучуудаасаа их хэрэглэдэг. Ядуу хүмүүс нь өөрсдөдөө ноогдсон бага хэмжээний нөөцийн төлөө хоорондоо өрсөлдөж тэмцэлддэг тохиолдол их бий. Энэ хүү нөөцийн шударга бус хуваарилалт нь ядуу хүмүүсийн дунд эрүүл мэндийн хурц асуудлуудыг үүсгэдэг.

Байгалын нөөцийг хамгаалж хадгалах талаар бид бүтэн өдөржин ярьж болох боловч, энэхүү тэгш бус байдал үргэлжилж байгаа цагт орчны эрүүл мэндийн асуудал нь зөвхөн баян чинээлэг хүмүүсийн эдэлдэг эрх хэвээр үлдэж, энэхүү нөөцийн төлөө өдөр тутам тэмцэлдэж байгаа ядуу хүмүүсийн хувьд амин зуулгын төдий зүйл болж хувирдаг.


This page was updated:05 1-р сар 2024