Hesperian Health Guides

Орон нутгийн байгууллагуудыг байгуулах

Энэ бүлэгт:

Байгалын нөөц баялгыг шударга бөгөөд тэгш хяналтандаа авахын тулд байгалын нөөцийг хүмүүс хэрхэн ашиглаж хуваарилж байгаа дээр өөрийн дуу хоолойгоо гаргаж, шийдвэр гаргахад оролцох ёстой. Тэгш бөгөөд шударга хяналт нь янз бүрийн хэлбэрээр явагдах бөгөөд, ингэхийн тулд хүмүүсийг хамтран ажиллуулж, өөрчлөлт хийх тодорхой боловсрол, зохион байгуулалт хэрэгтэй.

Орчны эрүүл ахуй гэдэг бол үргэлж орон нутгийн асуудал байдаг. Хүмүүс орон нутгийнхаа хэмжээнд нөхөрлөл болон хамтран ажиллаж, өөрсдийн дундын нөөц бололцоогоо хамгаалах ёстой. Хүмүүс удаан хугацаанд хамтран ажиллахын тулд, өөрсдийн орон нутгийн бүлэг байгууллагуудыг байгуулдаг.

Эквадорт холер тархах үед орон нутгийн иргэд дундаасаа нийтийн эрүүл мэндийн хороог байгуулж, тухайн хороогоор дамжуулан хүмүүст сургалт явуулж, хүмүүсийг эрүүл мэндийн ажилд татан оруулсан. Хурц халдварт холертэй тэмцэхийн тулд нийтийн эрүүл мэндийн хорооныхон тодорхой мэдлэгийг ашиглаж, хүмүүст эмийн жор бэлтгэхэд тусалсан ба тодорхой үйлчилгээг үзүүлэн шинэ жорлон, усны хоолойнуудыг барьж босгуулсан. Тэр байгууллага мөн хүмүүсийн хамтын ажиллагааг сэргээх, хүчтэй болгохын тулд эрүүл мэндийн төвүүдийг засварлаж, сургуульцэцэрлэгт хүрээлэн болон айлуудын гэрт очиж, эрүүл мэндийн сургалтыг явуулсан. Бусад хүмүүсийг бүлгээр ажиллуулах, байгууллага байгуулахад нь үлгэр дуурайл болж, эрүүл мэндийг хамгаалагчид хог хаягдлыг дахин боловсруулахын тулд ялгагч нарын бүлгийг байгуулахад нь загвар болж өгсөн.

Эрүүл мэндийг хүмүүст хэмээх нэртэй энэ хороонийхон өөрсдийн орон нутгийнхнаас гадна гадаад дотоодын байгууллагуудтай харилцаж, мөнгө олох инженерийн ур чадварыг ашиглах, эм болон бусад нөөц бололцоог хүмүүст хангах зэргээр ажилласан. Тэд өөрсдийн ашиглаж байсан нөөц бололцоог тосгоны иргэдээр өөрсдөөр нь захиран зарцуулсан. Орон нутгийн иргэд эрүүл мэндийн энэ хөтөлбөрийг төлөвлөх, хөтөлбөрийн хүрээнд шийдвэр гаргах, хөтөлбөрийг өргөжүүлэхэд биечлэн оролцсон.

a man speaks

Mосгон бүр эрүүл мэндийг хамгаалагчдын хороо байгуулсны дараа тэдгээр байгууллагууд нь тухайн орон нутагт эрүүл мэндийн ямар асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой вэ гэдгээ тодорхойлж чаддаг болсон.

Хэрэв засгийн газар хангалттай арга хэмжээ авч өгөхгүй бол өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө иргэд ийнхүү сайн дураараа байгууллага байгуулж, орчныхоо эрүүл мэндийг хамгаалдаг юм. Ихэнх тохиолдолд орон нутгийн иргэд ийнхүү зохион байгуулалтанд ороход засгийн газар нь тэднийг дэмжиж тусалдаг.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ажилчид, тариаланчид, ой хамгаалагчид, байгал орчны хамгаалагчид, үйлдвэрийн газрууд, барилгын компаниуд гээд төрөл бүрийн сонирхол мэргэжилтэй хүмүүст өөр өөрийн гэсэн өөр хэрэгцээнүүд байдаг учраас орон нутгийнхаа хэмжээнд нэгдсэн нэг байгууллага байгуулахад зөрчилтэй тулгардаг. Заримдаа эдгээр зөрчил асуудал нь нэлээн хүн хэлбэртэй болдог учраас богино хугацааны мөнгө олох гэсэн хэрэгцээ, урт хугацааны эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай зөрчилдөж, эдгээр асуудлын тэнцвэрийг хангахад хүндрэл учирдаг. Орон нутгийн хэмжээний сайн байгууллагыг байгуулах нь маш урт хугацаа шаарддаг хэцүү ажил бөгөөд орон нутагт байгаа дээрх өөр өөр санаануудыг тусган зөрчилтэй асуудлуудын дундыг барьсан шийдвэр гаргах нь ихээхэн ухаан шаардсан ажил болдог. Удаан хугацааны эрүүл мэндийн зорилтыг тодорхойлох, орон нутгийн хүн бүрийг тэрхүү зорилгын төлөө ажиллуулах арга замыг олох нь орон нутгийнхаа хэмжээнд зөрчлийг шийдвэрлэхэд туслах ба нийтийн сайн сайхны төлөө зогсож чадах сайн байгууллагыг бий болгодог юм.



This page was updated:05 4-р сар 2021