Hesperian Health Guides

Орчны эрүүл ахуйн асуудал үүсдэг шалтгаанууд

Энэ бүлэгт:

A starving child begs. Орчны эрүүл ахуйн асуудал үүсэх шалтгаануудын талаар бодож үзэхдээ бид дараах асуудлыг авч үзнэ.

  • Эрүүл амьдрал, агаар, ус, эрүүл хөрс, ой мод, аюулгүй тохилог орон сууц, аюулгүй ажлын нөхцөл байдлууд нь хүмүүст хүрэлцээгүй болтлоо ховордох.
  • Хог хаягдал, хорт химийн бодис, агаар болон усны бохирдол, муу чанрын хоол хүнс зэрэг хүний эрүүл мэндэд хортой зүйлийн илүүдэл болох.


Эквадорын жишээн дээрээс харахад тэнд цэвэр ус, жорлон, ой мод зэрэг наад захын хэрэгцээтэй зүйлсийн хомсдол дутагдал болсноос эрүүл мэндэд аюул учирсан. Харин Энэтхэгийн Вопал гэдэг газарт болсон эрүүл мэндийн асуудал маань химийн бодис хэт илүүдсэнээс болсон байдаг.

Амьдралд шаардлагатай хэрэгцээт зүйлсийн хомсдол дутагдал болон хортой зүйлсийн илүүдэл хоёр хоёулаа эрүүл мэндэд аюул учруулдаг учраас тэдгээрийг зөв хэмжээнд хүргэх нь орчны эрүүл ахуйг сайжруулдаг юм. Орчин тойрныхоо газар нутгыг болон байгалын нөөц бололцоогоо хамгаалснаар бид хүүхдүүдийнхээ ирээдүйг болон тэдний хүүхдүүдийн ирээдүйг хамгаалдаг юм.

Townspeople clean up trash from a waterway.

Хэтэрхий олон хүн хэтэрхий бага нөөц?

Газар дээр байгаа ус, мод, ашигт малтмал болон бусад байгалын нөөц нь хязгаарлагдмал бөгөөд харин тэдгээр нөөцийг ашиглаж байгаа хүмүүсийн тоо хурдацтай өсөн нэмэгдэж байна. Гэхдээ хүний тоо нь гол асуудал биш юм. Гол асуудал нь энэхүү байгалын нөөц яаж хуваарилагдаж, ашиглагдаж байна вэ гэдэгт л байдаг. Нэг хүн буюу хэсэг бүлэг хүмүүс хэтэрхий их нөөц бололцоог дангаараа ашиглаж, хэтэрхий их бохирдлыг үүсгэх тохиолдол бүрт энэхүү зүй бус харьцаа нь бусад хүмүүст учруулж болох орчны эрүүл мэндийн асуудлыг үүсгэдэг.

Баян хүн ядуурал болон байгал орчны асуудлын тухай дүрслэхдээ хэтэрхий их хүн байна, хэтэрхий бага нөөц байна гэж үздэг.
A fat man with a money sign on his tie points his finger.
Crowded stick figures covering a cartoon earth begin to fall off the edges.
A man in a suit smoking a cigar rips a giant cartoon banknote away from a starving family.
Ядуу хүн ядуурал болон байгалын сүйрлийг дүрслэхдээ хэтэрхий их газрыг хэтэрхий цөөхөн баян хүн өмчилж байна, газар болон нөөц баялгын хуваарилалт шударга бус байна гэж үздэг.


зарим хүмүүс байгал орчинд учруулах аюул сүйрлйиг багасгахын тулд хүний тоог багасгах хэрэгтэй гэж үздэг. ингэж бодсоноор тэд хүн амын тоог багасгах хөтөлбөр гаргадаг. Хүн амын тоог багасгах хөтөлбөр хүмүүсийн амьдралын бололцоог сайжруулж чаддаггүй нь батлагдсан учир нь хүн амын ядуурал эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж чаддаггүй болох нь батлагдсан. Хүмүүс, гэр бүл эрүүл бардам сайхан амьдрахын тулд тэртээ тэргүй цөөхөн хүүхэдтэй болох сонголт хийдэг. засгийн газрууд орон нутгууд, хөгжлийн хөтөлбөрүүд хүүхдийг амьд эрүүл байльгах, нийгэм улс төр, эдийн засгийн статусыг эмэгтэйчүүдэд олгох зэрэг төлөвлөгөө гаргаж эхэлсний дараа л хүн амын асуудал гэдэг нь шийдэгддэг юм.

Гэхдээ дэлхий дээр байгаа хүн амын тоог багасгаснаар дэлхийн нөөцийг тэгш бусаар хуваарилж байгаа асуудал шийдэгдэхгүй. Дэлхийн байгал орчны эрүүл мэндийг хамгаалах хамгийн сайн арга бол баян хүмүүс бага нөөц хэрэглэх, эсвэл өмчилж байгаа нөөцөө ирээдүйд зориулан хадгалах, хэтэрхий их бохирдол үүсгэхгүй байх арга зам юм. Хамгийн их нөөц хэрэглэдэг хүмүүс хамгийн түрүүнд өөрсдийн үйлдэл зан байдлаа сайжруулах ёстой. Тэгсний дараагаар бид хүн болгоныг эрүүл орчинд амьдруулах өөрчлөлтүүдийг хийж эхэлдэг.

Компаниуд хяналтыг гартаа авах нь бидний эрүүл мэндэд муу байдаг

Эквадорын эрэг дээр тохиолдсон эрүүл мэндийн хямрал бол нэгэн том корпараци орон нутгийн хүмүүст мөнгө төлж ой мод тайруулсантай холбоотой. Орон нутгийн хүмүүс өөрсдийнх нь амьдардаг газрын хөрсийг эрүүл байлгах моднуудыг тайрч унагаагаад зогсохгүй, өдөр тутам хэрэглэдэг эм хоол тэжээл өвс тэжээл гээд бусад хэрэгцээнээсээ салсан юм. Ой модгүйгээс болж үер борооноос хамгаалах хамгаалалтгүй болсон. Том ой модыг буцаан авчирч нөхөх амархан биш учраас тэд нэгэнт алдсан зүйлээ хулгайд алдсан мэт эргүүлэн авч чадахгүй болсон. Энэ хулгайлагдсан баялаг нь зөвхөн байгалаас төдийгүй орон нутгийн иргэдээс болон тэдний үр хүүхдээс хулгайлсан баялаг байлаа.

Гуалин мод, газрын тос, ус, тариа ногооны үр, ажиллах хүч зэрэг бүхий л нөөц бололцоог том компаниуд хяналтандаа оруулаад ирэхлээр тэд эдгээр нөөцүүдээс өөрсдөдөө ашгаа хамгийн түрүүнд авч, харин орон нутгийн иргэдийг цаашид оршин тогтноход нь зориулж нөөц бололцоог хадгалан үлдээх хүсэл сонирхол багатай байдаг. Корпарациуд богино хугацаанд ажлын байр өгч мөнгө төлдөг боловч тэдний зорилго нь орон нутгийн нөөцийг гадагш зарах байдаг. Орон нутгийн нөөц дуусангуут корпарациуд нутгийг орхин явна. Энэ үед хүмүүс өмнөхөөсөө илүү ядуурч үлддэг юм.

Children hang a banner between two trees.



This page was updated:05 4-р сар 2021